Аймшигт тэр одор
Алагхан үрсээ орхиод
Алс холруу одоход
Араас тань харуусж
Аав таньтай уулзмаар
Аав аав аав гэж
Арав хорь зөндөөн
Аянга цахилж
Аадар бороо орох мэт
Алтан дэлхийг доригтол
Ааваа гэж хашигармаар
Аав гэх энэ гуравхан үсгийн цаана
Яамар их хайр ямар их ухаан
Яамар их тэсвэр тэвчээр
Яамар их ноён нуруу
Яамар их хүч нуугдаж байдаг юм бол
Аниргүй удшийн бүрийд айж хулчийхдаа
Асуудал маргаан гаргах бүрийдээ
Ааваа гэж дуудахад
Аль хэдийн хажууд минь ирээд
хурайлаад суудагсан
Зунын тэр нартай өдөр
Зулзаган жаахан үрэс тань
Зугаалан наадах зуур
Зуурдаар та хорвоог орхиход
Замбуулинг би хараавч
Зөрүү зохиогдож буруу бичэгдсэн
Заяа тавилангаа яалтай
Одоо би таныгаа санан санан бэтэгрэх юм даа
Орой удшийн зүүдэнд минь хүрээд ирдэгч болоосой
Огторгуй ертөнцийн хязгаараас 
Одот тэнгэрийн дундаас буугаад ирдэгч болоосой
Хорвоо чи надаас аавыг минь авсан ч 
Хоног хугацаа харван одсон ч
Хоер нүдийг нулимас бүрэхсэн ч
Xонгор зүрхний гүнд аав та үүрд мөнх шүү