#10. 2014 оны 8-р сарын 10-нд Польшийн нэгэн хос Португалид амралтаараа аялж яваад, далайн эрэг дэх хадны ирмэг дээр зогсон сельфидэх гэж байгаад үхэлд хүрсэн байна.
#9. Ираны энэ хоёр бүсгүй машин дотроо караокедон давхиж явахдаа өөрсдийгөө сельфидэхийг хүсчээ. Тэд видео бичлэг хийхийн тулд замаа харахаа хальт болих үедээ өөр машинтай мөргөлдөн, амь алджээ.
#8. 2014 оны 3-р сард Испанийн 21 настай залуу өөрийгөө сельфидэхээр галт тэрэгний дээвэр дээр гарах үедээ цахилгаан гүйдэлд цохиулан амь эрсэджээ.
#7. Кэрен хэмээх 13 настай охин Mexico дахь El Tunal голын эрэг дээр сельфи зураг авах гэж байгаад болгоомж алдан доошоо унаж живсэн аж.
#6. 2014 оны 7-р сард 21 настай Оскар Отеро гэгч мексик залуу өөрийн Facebook хуудсанд тавихаар гар буутай сельфи зураг авах үедээ санамсаргүйгээр гохыг даран, толгойдоо сум зоон өнгөрсөн байна.
#5. Украины тэнгэрт сөнөөгдсөн, Малайзын MH 17 нислэгээр Амстердамаас нисэхийн өмнө Гэри Слок ээжийн хамт сельфи зургаа авцгаажээ.
#4. Пуэрто-Рикагийн алдарт хөгжимчин Жадиэл 2014 оны 5-р сард Нью-Йоркт мотоциклийн осолд орохын өмнөхөн энэхүү сельфиг хийсэн байна.
#3. 2014 оны 4-р сарын 26-ны өдөр Куртни Сэнфорд “Happy” дууг дуулан машинаа жолоодож явахдаа хийсэн сельфи бөгөөд үүнээс хэдхэн хормын дараа ачааны тэрэгтэй мөргөлдөн амь алдсан аж.
#2. 2012 оны 12-р сард Мексикийн поп од Женни Ривера хувийн жижиг онгоцоор нисэн харамсалтайгаар амь үрэгдэхийн өмнө энэхүү сельфиг хийсэн гэнэ.
#1. Ксения Игнатьева хэмээх 17 настай энэ орос охин найз нөхөддөө гайхуулахын тулд өндөр гүүрэн дээр сельфидэх гэж байгаад тэнцвэр алдан доошоо унахдаа өндөр хүчдэлийн утсан дээр унаж амь алдсан байна.
Д.Мигаа