Дурлал юунаас эхэлдэг вэ?
Дундаа хуваасан алимнаас уу
Дурсгаж өгсөн цэцэгнээс үү
Догдолж бичсэн шүлэгнээс үү 

Хайр хэзээ эхэлдэг вэ?
Анх харсан цагаас уу
Анх учирсан мөчөөс үү
Анх үнссэн үеэс үү 

Дурлал юунаас эхэлдэг вэ?
Дур булаасан аашнаас уу
Дууг?й ширтэх харцнаас уу
Дулаахан халуухан сэтгэлээс үү 

Хайр юунаас эхэлдэг вэ?
Халуун янаг уруулаас уу
Хараад баймаар царайнаас уу
Хамтдаа гэсэн итгэлээс үү 

Дурлал хаанаас эхэлдэг вэ?
Анхалж харсан газраас уу
Сэмхэн уулзсан болзооноос уу
Сэтгэлээ илчилсэн учралаас уу 




Дутуу юмгүй энэхэн орчлонд Дундрашгүй их хайртай учирч Дурлахаараа би Дуулмаар болдог Харц харцтай мөргөлдөж Халуун нар шиг шатаж Харахаараа би Хайрламаар болдог Зөн билгийн яргуйнд чи Зүсээ хувиргасан ч Зөрөхөөрөө би Зүүдэлмээр болдог Үнэрээр чинь амьсгалж Үгээр чинь дутаж Үгүйлэхээрээ би Үнсмээр болдог Сайхан шүү чи минь гэж Саранд хүртэл шивнэн Санаашрахаараа би Санамаар болдог Хан хорвоод Хамгаас жаргалтай ч Хажуудахаасаа хүртэл Хардмаар болдог Дурлахаараа би дусал ус мэт болдог
profile