Keep me signed in.
Зүрхэнд минь нуугдах үнэн сүүдэр цэцэг мэт Зөвхөн надад л үзэгдэнэ ......................... Энгэрт минь унах нулимс хатаж амжаагүй байхад Энэлэнгээр тэжээгдэнэ улам дэлгэрнэ Салхи зайдалсан бодолуудын чанадаас Сар нарны зүгээс нэг их нулимс мэт дэлхийд Нэрмээс болог гэж надад өгсөн Нэг их гунигтай нүдтэй Түнэр харанхуйд даянч мэт Төгс төгөлдөрлүү тэмүүлэх боловч Сүүдэр ганцаардалын охин миний Шүлэг минь над шиг гунигтай гэнгэнсэн аязтай Инээсэглэл гуниглал үл зохино ийм сэтгэлд Энэ жоохон амьдрал өгсөн бурхан чөтгөр хоёрын Булаацалах үр нь болхоор Би хүмүүсээс тэс өөр Бичсэн шүлэг минь тэрсүүд Бас омголон............................................ Зүрхэнд минь нуугсан сүүдэр цэцэг шиг.......... Зөвхөн өөрөө л үнэн ч ............бас аминчхан