Ганц  нэгээр унах навчны чимээ  зүрхэнд бөх гэгчийн нойрсож
 буй "гуниг авхайг " сэмхэн сэрээнэ.
      Гашуун дарс болор жүнзэндээ улаанаар тунараад 
      Гайхах юм огтхон ч биш ганц навч унана 
      Гудайн гуниглах энэ намар цаг ямар гашуун гээч.. 
      Өвөл хараахан болоогүй байна. өмнөөс минь нар ээнэ. 
                                                        тэр инээж байна
      Цас бударч, өвөл ирнэ, нар ээж л байна
                                                        тэр инээж байна 
       Чиний тухай бодох бүрийд л нар уйлна  

profile