Бичлэгийн тоо 3,329
Э.Бат-Үүл цахилгаан машин унаж туршина
           

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэдэг Япон Улсын “Митсубиши моторс” корпорацид хамтран ажиллах санал тавьсан. Нийслэлийн Засаг даргын саналын дагуу өнгөрсөн 6-р сард тус корпораци 2 цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, туршилтын шугамаар албан хэрэгцээнд  ашиглаж байна.

Туршилтаар ашиглах явцад нэг сарын хугацаанд 60 000 төгрөгийн цахилгааны зардлын тооцоо гарчээ. Уг автоамшиныг бүтэн цэнэглэсэн тохиолдолд хэрэглээнээсээ хамаарч 4000 төгрөгөөр 130-150 км зам туулах хүчин чадалтай бөгөөд утаагүй, хүлээмжийн ялгаруулдаггүй давуу талтай.
Тус корпорациас 3 дахь цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, хүлээлгэн өгсөн юм. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаата хотын Захирагч Э.Бат-Үүл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизу, “Митсубиши моторс” корпорацийн Хойд Азийн оффисын Ерөнхий менежер Ёойчи Шимизу нар оролцлоо.
Энэ үеэр Хотын дарга “Агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг автомашинаас ялгардаг утааг багасгах, иргэдийн төсвийг хэмнэх зорилгоор цахилгаан автоамшиныг бид туршилтаар ашиглаж байна. Манайд өмнө нь хандивласан 2 автомашиныг Үндэсний их баяр наадмаар иргэдэд үйлчлэхэд их таатай хүлээж авсан. Сард 60 мянган төгрөгийн зардал гарна гэхээр манайхан огт итгэж өгөхгүй байсан юм. Гэтэл энэ цахилгаан автомашиныг Канад Улсад амжилттай туршсан бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицох уу гэдгийг бид энэ өвөл турших гэж байна. Хэрэв туршилт амжилттай болвол хамгийн түрүүнд нийслэлийн харъяа агентлагуудыг цахилгаан автомашинаар хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн татварын багагүй мөнгийг хэмнэнэ. Харин өнөөдөр хүлээн авч буй энэ автомашиныг би албан хэрэгцээнд ашиглахаа мэдэгдэж байна” гэлээ. “Митсубиши моторс” корпорациас Хотын захиргаатай цаашид хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8292171/a47/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
1089 Амазоны индианчууд ой модоо ингэж хамгаалж байна 2014-09-09 2757
1088 ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ 2014-09-10 2375
1087 Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна 2014-09-10 2112
1086 ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО 2014-09-10 2211
1085 П.Анужин : Миний мөөм биш гээд өөрийнхөө зургийг тавилтай биш 2014-09-11 3402
1084 Мөнгө олохын төлөө хийсэн шийдэмгий үйлдлүүд 2014-09-11 2719
1083 Та фэйсбүүк болон твиттерт дараах зүйлсийг бичиж болохгүй 2014-09-11 2297
1082 Сая саяын үнэтэй гайхалтай тавилгууд /Фото/ 2014-09-12 2637
1081 Нуурын нууцлагдмал амьтан дахин үзэгджээ 2014-09-12 2613
1080 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
1079 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2302
1078 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
1077 Дөнгөж төрсөн хоёр нярай халдаг гудсанд түлэгджээ 2014-09-14 2605
1076 1000 хүнийг бөөнөөрөө амиа хорлоход хүргэжээ 2014-09-16 2602
» Э.Бат-Үүл цахилгаан машин унаж туршина 2014-09-16 2329
1074 Хүмүүсийн 99,6 хувь нь тааж чаддаггүй зурагт таавар [3] 2014-09-16 2868
1073 Дотрын эмч өөрөө тайчиж нүцгэлэн, өвчтөнүүдээ эмчилдэг 2014-09-17 2573
1072 Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ? 2014-09-17 2465
1071 Японыг эзэрхийлсэн хориотой шашны бүлэглэл 2014-09-17 2686
1070 Дэлхийн спортыг залуурдаж буй зангарагтай 13 өвгөн 2014-09-18 2566
배너신청
자생병원

배너신청