Бичлэгийн тоо 3,329

ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО

2014 оны 09-р сарын 10 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10557343_10204634585444012_7802435518674155621_n[1]

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар Шотландын тусгаар тогтнолын дэмжигчдийн тоо эрс нэмэгдсэнд Их Британийн Засгийн газар сандарч байна хэмээн Шотландын анхны ерөнхий сайд Алекс Салмонд мэдэгдснийг ВВС дамжууллаа. Өнгөрсөн долоо хоногт Yougov компанийн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Шотландыг Их Британиас салан тусгаарлахыг 51 хувь нь дэмжжээ.
Ирэх долоо хоногт болох Шотландын бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо зарлахаас татгалзвал Их Британийн Засгийн газраас ойрын өдрүүдэд Шотландын эдийн засгийн хараат бус байдлыг хангах төлөвлөгөөг зарлана гэж Нэгдсэн Вант улсын Сангийн сайд Жорж Осборн мэдэгдсэн.
Ийнхүү мэдэгдэх нь Их Британийн Засгийн газар сандарч байгаагийн илрэл хэмээн Салмонд хэллээ.
Хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн Британийн Хатан хааны санааг хүртэл зовоосон бололтой. Хатан хаан II Элизабет Их Биртанийн Ерөнхий сайд Камеронтой Шотландын тусгаар тогтнолын асуудлаар өчигдөр зөвлөлдсөн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бүх нийтийн санал асуулгын өдөр Хатан хаан Шотландад байх аж.
Хатан хаан II Элизабет болон Шотландын анхны ерөнхий сайд Алекс Салмонд
Шотландын Засгийн газар Их Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнох төлөвлөгөөг өнгөрөгч оны сүүлээр боловсруулан гаргасан юм.
Энэ сарын 18-нд болох Шотландын бүх нийтийн санал асуулгаар дийлэнх иргэд Их Британиас салан тусгаарлах саналтай байвал Шотланд 2016 оны гуравдугаар сарын 24-нд тусгаар улс болох аж.
Их Британийн эрх баригчид Шотландын тусгаар тогтнол аль алинд ашиггүй гэж мэдэгдэж байгаа юм.
Хэрвээ Шотланд улс Их Британиас тусгаар тогтновол шинэ улсын өрийн хэмжээ 143 тэрбум фунтээс эхэлнэ гэсэн тооцоог Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институт гэх байгууллага хийжээ. Энэ нь Шотландын ДНБ-ий 86 хувьтай тэнцэх мөнгө юм.
Өрийг үл хамааран шийдвэр гаргасан тохиолдолд зээлжих зэрэглэл нь хэдэн шатлалаар буурч, хамаг орлогоо өрөндөө өгөн ард иргэдээ өлөн зэлмэн амьдруулах аюул нүүрлэнэ гэж судалгааны тайланд өгүүлсэн байна.
Мөн фунт стерлингийг үндэсний мөнгөн тэмдэгт болгох боломжгүй болж, олон талт эдийн засгийн хоригт өртөн эцэстээ эргээд эзэнт гүрний бүрэлдэхүүнд нэгдэхээс өөр гарцгүй гэж дүгнэжээ.
Энэхүү судалгаа нь Дэйли Мэйл сонинд хэвлэгдсэний дараа шотландын ард иргэд уурлан бухимдаж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр байна.
Шотландчууд дээрх мэдээллийг “Санал асуулгын дүнд нөлөөлөх гэсэн оролдлого” хэмээн дүгнэж байгаа юм. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8284158/dc2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2249 Нуурын нууцлагдмал амьтан дахин үзэгджээ 2014-09-12 2613
2248 Сая саяын үнэтэй гайхалтай тавилгууд /Фото/ 2014-09-12 2637
2247 Та фэйсбүүк болон твиттерт дараах зүйлсийг бичиж болохгүй 2014-09-11 2297
2246 Мөнгө олохын төлөө хийсэн шийдэмгий үйлдлүүд 2014-09-11 2719
2245 П.Анужин : Миний мөөм биш гээд өөрийнхөө зургийг тавилтай биш 2014-09-11 3402
» ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО 2014-09-10 2211
2243 Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна 2014-09-10 2112
2242 ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ 2014-09-10 2375
2241 Амазоны индианчууд ой модоо ингэж хамгаалж байна 2014-09-09 2757
2240 Монгол төгрөгийг их хэмжээгээр хуурамчаар хийжээ 2014-09-09 2147
2239 “Тарган эмэгтэй” авиа компаниудыг шүүхэд яллаа 2014-09-09 2229
2238 Мөсний хатан” Ким Юна ”Elle” сэтгүүлийн нүүрийг чимжээ 2014-09-08 2687
2237 Жерард Батлер (baba kkkk) 2014-09-08 2257
2236 Жерард Батлер (baba kkkk) 2014-09-08 2338
2235 Одоо болтол баатар мэтээр шүтэгдэж байдаг 10 дарангуйлагч 2014-09-08 2081
2234 Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд 2014-09-07 2206
2233 Vanity Fair сэтгүүл 2014 оны шилдэг хувцаслалттай хүмүүсийг нэрлэж байна 2014-09-07 2642
2232 Эхнэртэй эрийг зөвхөн сексийн хамтрагчаа болгож болох уу? 2014-09-07 2427
2231 Жин хасахад чинь туслах 6 төрлийн өглөөний цай 2014-09-07 2687
2230 Нэвт харагдах шилэн машин 2014-09-06 2241
배너신청
자생병원

배너신청