Бичлэгийн тоо 3,329

Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд

Ажил & Мөнгө  | 2014 / 08 / 20

“Бяцхан банк”-аа зохион байгуулалттайгаар хэрэглэж сурах нь мөнгөтэй харьцаж сурахын нэг том алхам яахын аргагүй мөн. “Бяцхан банк” гэж юу вэ гэж үү? Мэдээж үргэлж гарт ойр байж санхүүгээ багтаадаг түрийвч шүү дээ. Би саяхан мэргэжил, зан ааш, санхүүгийн хандлага нь өөр гурван бүсгүйн түрийвчний хэрэглээг ажиглалаа. Тэдний өөрсдийн бяцхан банкаа хэрхэн хэрэглэж байгаагаас нь л санхүүгийн асуудлыг нь тайлбарлаж болохоор аж.

Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд

Хамгийн эхнийх нь бүжигчин бүсгүйн түрийвч: Үнэхээр гайхалтай тод улаан өнгөтэй олон тасалгаатай цаанаа л хээнцэр хэтэвч. Түүний түрийвчинд мөнгөнөөс илүү маш олон гайхалтай зурагнууд байсан юм. Харин хамгийн хачирхалтай нь түүний түрийвчинд задгай мөнгө бараг байгаагүй ба ихэвчлэн цүнхнийхээ халаасанд хийдэг аж. Гэнэтхэн л мөнгөний асуудалд орчихдог бүжигчин бүсгүй маань түрийвч ашиглахаасаа илүү карт хэргэлдэг учраас хэрэглээгээ хянаж чаддаггүй байна.

Нягтлан бодогч бүсгүй: Хамгийн цөөхөн тасалгаатай савхин хар түрийвчнийхээ тасалгаа бүрт мөнгөн тэмдэгтийг хэмжээгээр нь ялгаж хийсэн байв. Гэхдээ л түүний түрийвч цаанаа л нэг хүйтэн харагддаг. Нягтлан бүсгүй маань мөнгөгүй болохоос айдаг ба түүний үргэлж их хэмжээний бэлэн мөнгөтэй явдагаас нь л анзаарагдана.

Бизнес эрхэлдэг бүсгүйн түрийвч: Түүний түрийвч бараг л багахан хэмжээний цүнх л гэсэн үг. Жижиг дэвтэр, үзэг, нэрийн хуудаснууд, гэр бүлийн зураг, төлбөрийн баримтууд, хамгийн гол нь яг л нэг өдрийн хэрэглээ болох хэмжээний мөнгө. Түүний баримталдаг санхүүгийн зарчим бол хүсэлдээ татагдаж бус тооцоотой хэрэглэж үр дүнтэй байх.

Түрийвч гэдэг өөрөө зохион байгуулалтыг бий болгохын тулд ашиглагддаг зүйл. Гэхдээ зарим бүсгүйчүүд зүгээр л мөнгө хийдэг сав шиг хараад байдаг. Түрийвч бол банк учраас хамгийн сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө бяцхан банкыг ажиллагаанд оруулах багахан зөвлөгөөг хүргэж байна. Хэтэвчээ санхүүгийн хамтрагч болгохын тулд:

1. Түрийвчнийхээ тасалгааг зохион байгуулаарай.
Түрийвчнийхээ тасалгаа бүрийгмөнгө, цаасаар дүүргэх гэлгүй хамгийн гол нь мөнгөө ялгаж хийх хэрэгтэй. Их бага мөнгөн тэмдэгтээр нь ялгахдаа бус өөрийнхөө төлөвлөгөөний дагуу хэрэглээ бүрээр нь хувааж хий. Олон мөнгөн дундаас таарснаа сугалж тооцоогүй үрэх хамгийн эрсдэлтэй. Түүний оронд дараа ашиглах болон яг одоо зарцуулахмөнгөнүүдээ ялгажхийгээрэй.

2. Бал дэвтэртэй түрийвчийг сонго
Орчин үед бүх л зүйлийг хамгийн төгс хэрэглээ болгох гэж хичээсээрбайна. Түрийвч ч мөн адил цүнхийг орлох хэмжээнд бүх зүйлийг багтаадаг болсон. Ямар ч үед өөртөө мөнгөтэй явах хэрэгтэй байдаг ч үүнтэй нэгэн адил орлого зарлагаа тэмдэглэдэг бал дэвтрийг мартаж болохгүй. Хамгийн сайн санхүүгийн зохион байгуулалт бол гүйлгээгээ хянадаг байх юм. Үгүй бол ядаж цаас, үзэг юм уу, утасныхаа дэлгэцэн дээр тэмдэглэх тохиргоог хийгээрэй. Ингэх нь орой бүр нэгмөсөн тэмдэглэж авахаас хамаагүй амар, бас хэвшил болгоход дөхөм юм.

3. Олон картнуудаа дугааарлаж байрлуулаарай.
Бэлэн мөнгөний машин нь хамгийн олдоцтой байдаг банкны картандаа их мөнгөтэй яв. Тэгээд түүнийг түрийвчнийхээ хамгийн чухал хэсэгт буюу дээд хэсэгт эсвэл гарт ойр хэсэгт ч байрлуулж болно. Учир нь зарим хүмүүс нэрийн хуудас, карт, төлбөрийн баримт зэргийг нэг газарт хамт хадгалдаг. Энэ бол таныг яарсан үед түрийвчээ ухах бүр цаашлаад цүнхээ ухаж зогсох хамгийн их цаг идсэн ажил болж хувирдаг юм шүү.

4. Түрийвчинд л биш шүү, нэрийн хуудасны хавтастай болоорой 
Түрийвчиндээ нэрийн хуудас бүү хадгал. Хамгийн гол нь зайгаа хэмнэхээс гадна бичиг баримтаа хамт алдах магадлал тун өндөр. Тэр тусмаа өөрийнхөө хамгийн чухал бичиг баримтуудаа бүү түрийвчиндээ хадгал Тиймээс түрийвчээ аль болох санхүүгийн зорилгоор л ашиглаарай.

5. Задгай мөнгийг түрийвчиндээ л хадгалаарай
Зарим хүмүүс задгай мөнгийг цүнхэн дотроо сул орхидог. Гэхдээ энэ нь хамгийн буруу зуршил юм. Мөнгийг хамаагүй сул орхисноор мартах нь их байдаг тул чамд ч алдагдалтай. Мөн мөнгөний энерги олон талд урсгалтай болдог ч гэж фен шуйгийн зөвлөгөөнд дурдсан байна.

6. Ухаалаг утсаа ашиглаарай
Санал болгох хамгийн сүүлийн ашигтай зөвлөгөө бол ухаалаг утсаа яг л түрийвч шиг ашигла. Заримдаа бид байнга бэлэн мөнгөтэй явах боломжгүй болдог шүү дээ. Тэр тусмаа бүсгүйчүүдийн хувьд сайхан даашинзтайгаа зохицохооргүй цүнх гартаа барьж явсанаас дан ганц утсаа барьж алхахдаа л санхүүгийн асуудлаа шийдэж болно. Утаснаасаа мөнгөн гүйлгээ хийж, утсан дээрээ санхүүгийн тооцоогоо хянах боломжтой. Хамгийн түрүүнд хэрэглэдэг бүх банкныхаа аппликейшнийг суулгаад авчих. Дараа нь харин Dollarbird, Moneyfy зэрэг хувийн мөнгөний менежментийн аппликейшнууд суулгаарай.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8281421/2b4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2249 Нуурын нууцлагдмал амьтан дахин үзэгджээ 2014-09-12 2613
2248 Сая саяын үнэтэй гайхалтай тавилгууд /Фото/ 2014-09-12 2637
2247 Та фэйсбүүк болон твиттерт дараах зүйлсийг бичиж болохгүй 2014-09-11 2297
2246 Мөнгө олохын төлөө хийсэн шийдэмгий үйлдлүүд 2014-09-11 2719
2245 П.Анужин : Миний мөөм биш гээд өөрийнхөө зургийг тавилтай биш 2014-09-11 3402
2244 ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО 2014-09-10 2211
2243 Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна 2014-09-10 2112
2242 ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ 2014-09-10 2375
2241 Амазоны индианчууд ой модоо ингэж хамгаалж байна 2014-09-09 2757
2240 Монгол төгрөгийг их хэмжээгээр хуурамчаар хийжээ 2014-09-09 2147
2239 “Тарган эмэгтэй” авиа компаниудыг шүүхэд яллаа 2014-09-09 2229
2238 Мөсний хатан” Ким Юна ”Elle” сэтгүүлийн нүүрийг чимжээ 2014-09-08 2687
2237 Жерард Батлер (baba kkkk) 2014-09-08 2257
2236 Жерард Батлер (baba kkkk) 2014-09-08 2338
2235 Одоо болтол баатар мэтээр шүтэгдэж байдаг 10 дарангуйлагч 2014-09-08 2081
» Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд 2014-09-07 2206
2233 Vanity Fair сэтгүүл 2014 оны шилдэг хувцаслалттай хүмүүсийг нэрлэж байна 2014-09-07 2642
2232 Эхнэртэй эрийг зөвхөн сексийн хамтрагчаа болгож болох уу? 2014-09-07 2427
2231 Жин хасахад чинь туслах 6 төрлийн өглөөний цай 2014-09-07 2687
2230 Нэвт харагдах шилэн машин 2014-09-06 2241
배너신청
자생병원

배너신청