Ээ , турьхан бүсгүй минь надаас юунд дөлнө вэ Ээмэгний чинь шигтгээ шиг гялалзсан шүлэг хэлье Хувь тавилангаа эгэл шүлэгч чамладаггүй юм Хуримын чинь бөгж шиг үнэтэй шүлэг хэлье Энэ өдрийн салхинд жиндэж яваа минь шаналал бус Элгэн дотно хүүгээ орхиж одсон минь алдаа бус Залуугийн дурлал гэдэг чиний миний зугаа бус Замбуулингийн бөөрөн дээр амьдрах нас ганцхан бус Одоо чиний нүд догшин тэнгисийн мандал шиг Омгоо багтааж ядан яасан хилэнтэй харагдана вэ Хар нүдэн бүсгүй минь надаас юунд дөлнө Хайрын үгнээс хямдгүй шүлэг бийд итгэ

profile