Бичлэгийн тоо 3,329

Цагаан, өнгөт арьстай хосоос цагаан арьстай хүүхэд мэндэлжээ

 12 цагийн ѳмнѳ

Цагаан арьстай Ричард, өнгөт арьстай Катрина Хоуарт нар цагаан арьст хүүтэй болжээ. Нигери гаралтай Катрина одоо амьдарч буй Английн Милтон Кэйнес хотод энэ оны зургадугаар сарын 1-нд нярайлж Йохан хэмээх хүүтэй болсон аж.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Хотын төрөх эмнэлгийн ахлах эмчийн ярьснаар Йохан хүү цагаан, өнгөт арьстны дундаас төрсөн анхны цагаан арьст хүү гэнэ. “The Sunday Mirror” сонинд бичсэнээр хүүг мэндэлсний дараа эмч нар түүний арьсны өнгөнд өөрчлөлт орно гэж найдаж байсан ч гурван сарын дараа байдал өөрчлөгдөөгүй нь энэ аж.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Катрина “Би үнэхээр балмагдсан. Арьсны өнгөний хувьд Ричард бидний дундаас эрлийз хүүхэд төрөх ёстой. Гэхдээ Йохан бол бурхнаас бидэнд илгээсэн гайхалтай, өвөрмөц бэлэг юм. Намайг төрөхөд байгаагүй миний зарим найз саяхан ирж уулзахдаа үнэхээр гайхсан. Гэвч тэдний юу гэх нь надад хамаагүй” гэжээ.

Ричард хүүгээ анх харахдаа үнэхээр гайхсан байна. Йоханыг мэндлээд эмч нар авч явж угаалга хийх үедээ өөр хүүхэдтэй сольчихсон юм болов уу хэмээн залуу аав бодсон гэнэ. Гэвч эсийн нарийн шинжилгээгээр Йохан яах аргагүй Ричард, Катрина нарын хүү болох нь тогтоогдсон байна.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


2010 онд өмнөд Лондоны Гэгээн Мэри эмнэлэгт Анжело Ихэгборо нярайлсан бөгөөд Нмачи хэмээх охин нь цагаан арьстай мэндэлжээ. Охины эцэг эх нь хоёулаа өнгөт арьстан байжээ. Эмч нар Нмачи охиныг албино хүүхэд биш гэдгийг баталсан байдаг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8275762/44e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2229 Амиа хорлох үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд 3-рт бичигдлээ 2014-09-06 2181
2228 Путин “Казахстан улс байгаагүй” 2014-09-05 2438
2227 Гаж донтой эзэн хаадын хачирхалтай түүх 2014-09-05 2726
2226 6,1 кг жинтэй хүүхэд төржээ 2014-09-04 2351
2225 В.Путины ажлын айлчлал албан ёсоор эхэллээ 2014-09-03 2570
2224 Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хачирхалтай үхлүүд 2014-09-03 2729
2223 АНУ-д дэлхийн хамгийн том матар барилаа 2014-09-03 2780
» Цагаан, өнгөт арьстай хосоос цагаан арьстай хүүхэд мэндэлжээ 2014-09-02 2670
2221 Bank of China-гийн салбар байгуулагдах нь тодорхой боллоо 2014-09-02 2633
2220 Багануур Дүүргийн Онцгойн дарга ажилтнуудын хамт амиа алджээ 2014-09-02 2509
2219 Солонгост буй Монголчуудын цалин ч нэмэгдэнэ 2014-09-01 2817
2218 Солонгос улс царцааны нүүдэлд өртөж байна 2014-09-01 2593
2217 Н.Түвшинбаяр аварга эцсийн мөчид өрсөлдөгчөө яллаа 2014-08-31 2845
2216 Ойрын ирээдүйд гарах 11 хайбрид загвар 2014-08-31 2233
2215 Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд` 2014-08-31 2137
2214 Элдэв сонинРОКЫН БЭЛГЭ ТЭМДЭГ 36 ЖИЛ ХАНИЛСАН ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ 2014-08-30 2736
2213 Олигархи засаглалтай хамгийн том таван улс 2014-08-30 2676
2212 Ж.Нарантунгалаг Дэлхийн аварга боллоо 2014-08-30 2729
2211 Амьдралынхаа 15 жил, 390 сая төгрөгөө зарсан гоо сайхан ийм ч байх гэж дээ 2014-08-29 2827
2210 Энхийг сахиулагч гурван хүүхэд эх барьж авчээ 2014-08-29 2688
배너신청
자생병원

배너신청