Бичлэгийн тоо 3,329
Лэди Гага сансарт хуримлана
Өчигдөр 11 цаг 13 минут

Дуучин бүсгүйн ойрын эх сурвалж Гага, Тэйлор нарыг энэхүү боломжийг алдаж болохгүй хэмээн ярьсан тухай өгүүлжээ. Боломжит бүх хувилбараас энэ бол хамгийн ер бусын хурим хийх арга байна гэдгийг тэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн аж. Мэдээж хэрэг тэнд ямар нэгэн адислах ламтан байхгүй боловч хосууд бие биендээ хайр сэтгэл хийгээд үнэнч байхаа амлахад ямар нэгэн саад байхгүй юм.
Ричард Брэнсоны компанийн үйлчилгээ сансарт нисэхийг хүсч байгаа бүх хүмүүст нээлттэй байгаа бөгөөд Эштон Катчер, Брэд Питт, Анжелина Жоли нарын олон одод энэхүү боломжийг бас алдахгүйг хүсч байгаа аж. Юутай ч Гага сансарт үнэгүй нисэх агаад тэрбээр эх гаригийн гадна тоглолт хийхээр төлөвлөсөн анхны дуучин бүсгүй болох юм