Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Ер нь шар гэж юу юм бэ?
Архи, шар айраг, виски гэх мэт этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа этилийн спирт нь хүний биед орж задарсны дараа үүсдэг ацетальдегидийн үйлчлэлээс хүний бие нь орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэхгүй хор нь хамгийн түрүүнд толгой өвдөх шинж тэмдэгээр эхэлж , цаашилбал дотор муухайрах, ам хуурайших, ам цангах, бие чичрэх, зүрх салагнах, уцаарлах, нүд улайх, цочих, бөөлжих, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй болох, сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах, үе мөч бадайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг хам шинжийг хэлнэ.
Тэгвэл шараа хэрхэн хурдан тайлах вэ?
1. Ухаарлын ундаа
Нэг аяга үхрийн шөлөн дээр ганц хундага архи хольж, дээр нь нимбэгний шүүс болон хөөсөртөл хутгасан өндөгний шарыг нэмээд нэг мөсөн уу. Цоохор майлзаар даруул. Толгой өвдөхийг дор нь намдаадаг.
2. 50 грамм татах
Шарыг тайлах хамгийн шалгарсан арга нь хичнээн дотор муухай оргиж байсан ч гэсэн хамраа чимхэж байгаад ч хамаагүй 50 грам татах юм. Өчигдөр хэтрүүлээд уучихсанаасаа болж, өнөөдөр “амьтан” болж байгаа гол буруутнаа ямар ч даруулгагvй л залгилж орхих хэрэгтэй. Гэхдээ 50 граммаас хэтрүүлж болохгүй шүү. Хэтрүүлэх л юм бол дахиад “шараа тайлах” хэрэг гардаг. Гэхдээ энэ аргыг хэтэрхий их хордлоготой байх үедээ хэрэглэж болохгүй. Учир нь энэ нь нөхцөл байдлыг улам л муутгана уу гэхээс сайжруулахгvй.
3. Секс
Хамаг бие сульдаж, толгой ангалзсан ийм хэцүү үед хvн ёс юм шиг сексийг хүсдэг нь сонирхолтой. Гэхдээ хамгийн сонирхолтой нь бэлгийн хавьталд орох нь шарыг тайлахад нилээн үр дүнтэй арга гэнэ. Кофе уух юмуу, шүршүүртэй хослуулан хийвэл бvр сайн юм байна. Ер нь эхлээд сайхан шүршүүрт орсныхоо дараа эхнэрээ эсвэл найз бүсгүйгээ сэрээгээд, ажилдаа орвол хамгийн сайн. Мөн болж өгвөл ганц удаа биш, нилээн хэдэн удаа давтаж хийвэл илүү үр дүнтэй.
4. Кофе + нимбэг + коньяк
Найрлага нь маш энгийн: аяга халуун кофе бэлтгээд (зүрх тань өвддөг бол цайгаар орлуулж болно), хэрчим нимбэг хийж (элсэн чихэр нэмж болно), хоёр халбага конъяк дусаагаад, халуунаар нь ууна. Тамхи татдаг хүмүүст сануулахад, энэхүү хольцыг хэрэглэснийхээ дараа ядаж 15-20 минут тамхинаас хол байхыг анхааруулж байна. Эс бөгөөс эсрэг үйлчилгээ үзүүлж болох ажээ. Энэхүү холимог ундааг уусны дараа бие тань хамаагvй дээрдэж, сайжирч эхлэж байгааг мэдрэх болно. Зарим хүмүүсийн хувьд үүнийг уусны дараа нойр хүчтэй хүрэх нь бий. Гэвч нойроо сайн тэвчиж чадвал 30 минутын дараа гэхэд шар ч тайлагдана, нойр ч хүрэхээ болино.
5. Аспирин, Цитрамон, Анальгин
Энэхүү эмүүд нь толгойны өвчнийг дарж, элдэв гаж нөлөөг бууруулдаг тул шар аяндаа тайлагдах талтай.
6. Сүү
Дотор онгойлгох маш сайн арга гэж үздэг.
7. Шарталтын эсрэг бэлдмэлvvд.
Ийм төрлийн бэлмэлүүд нь ихэвчлэн ацетилсалицилын хvчил, аскорбины хvчил болон янтарны хүчлийн найрлагатай байдаг. Түүнчлэн кофеин агуулдаг тул үйлчилгээ нь цитрамонтой адилхан байдаг ажээ.
8. Түгээмэл жор
Өтгөн найруулсан хурц амттай, халуун баахуу цайн дээр нэг халбага баралгин нэмээд, нэг ширхэг фуросемида (лазикс)-тэй хольж уух.
9. Тэвчээр
Энэхүү “харгис” гэж хэлж болох арга нь зарим талаараа хамгийн эрүүл бөгөөд байгалийн шар тайлах барил юм. Шартаж эхэлсэн өдрийн 18 цаг хvртэл үргэлжилдэг бөгөөд, шөнө болж, оронд орох үед л бие тавирч, хамаагvй дээрддэг байна.
10. Фермент агуулсан хоол хvнс хэрэглэх.
Vvнд давсалсан байцаа, єргєст хэмх, жигнэсэн алим, квас зэрэг орно.
Эцэст нь өгөх хамгийн том зөвлөгөө бол хэрэв та тааруулж уувал өнөөдрийн энэ байдалд хүрэхгүй байх байлаа...
А.Код
PHOTONEWS.MN
