Нүцэглэлтийн “хохирогчид”
Өнөөдөр 8 цаг 36 минут
Монголын бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэй гэдгээрээ гайхагддаг билээ. Өөрийн байгаа гоо сайхнаа бусдад харуулж, бүр эхээс төрсөн биеэрээ гайхуулахыг илүүд үзэх болжээ. Алдарт найрагч Р.Чойномын “Нүцгэн биеийг алдаршуулья” шүлэг бий дээ. Энэхүү шүлгийг олны танил, танил бус хүмүүс ч ёстой нэг утгаар нь хэрэгжүүлж өгч байна даа.
Бүсгүй хүн өөрийн гоо сайхныг магтуулах дуртай л даа. Гэхдээ порно киноны од ч юм шиг өөрийн нандин зүйлээ хаа хамаагүй хүмүүсийн бах тавыг хангахын тулд авахуулаагүй л байлтай. Хүний наймааны эсрэг тэмцэгч Ганжавхлан “Таны цахим хуудсанд тавигдсан нүцгэн зургийг хараад хэн нэгэн гар хангалаг хийж байж ч болох. Цаашлаад хаана очиж юу хийж байгаагаа ил зарлаад эрсдэлд орсон хүмүүс ч олон байгаа” гэж цахим хуудсандаа бичсэн удаатай. Үнэний ортой л үг шүү.
Гэтэл монголын охид бүсгүйчүүд өөрийн нүцгэн зургаа авч, тэр бүү хэл өөрийн фэйсбүүк хуудсандаа тавьж, мөнгө олох арга болгож байна. Зарим нь хохирогч болоод л үлддэг. Нэг бол нууцхан хүсэлд нь порно од болох мөрөөдөл байдаг юм болов уу?
Олны танил бүсгүйчүүд охидод нүцгэлэх талаар багагүй хичээл “заасан” байдаг. Тэд ч бас цахим хуудасгүй үед нүцгэн патериа татуулж од болсон билээ. Архаг “нүцгэлэгчид” амьдрал зохиож хэдийнэ айл гэрийн эзэгтэй болсон ч өнөөх балагтай нүцгэн зураг олны харааг булааж, шүлсийг савируулсан хэвээр л байна. Хувцасаа тайлахаасаа өмнө бод, бас дахин бод. Ээлжит “хохирогч” болохыг хүсээгүй л бол