Бичлэгийн тоо 3,329

“Арлын орон дахь Монгол тэрбумтан” М.Даваажаргалын хөрөнгийг Япончууд дэлгэлээ

11 цаг 28 минутын өмнө

Арлын орны сумогийн дэвжээнээ өөрийн гэсэн пээп амжилт тогтоогоод байгаа Хакухо Даваажаргалын хөрөнгө мөнгийг Япончууд сонирхож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Түүний хөрөнгөний хэмжээг сэтгүүлчид  монгол мөнгөөр тооцвол 400 гаруй тэрбумаар үнэлэгдэнэ гэсэн тоог гаргажээ. Япон сэтгүүлчид ёкүзона Хакухогийн хувийн амьдрал түүний орлого гээд бүхий л санхүүтэй холбоотой мэдээллийг японы сайтуудад байрлуулан “Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг гаргасан нь багагүй дуулиан тариад байгаа гэнэ.  Энэ нийтлэлд Ёкүзонагийн гэр Токиогийн төв хэсэгт“Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт байдаг. Энэ газар нь ёкозүнагийн “Миягино” дэвжээний дэргэд байдаг ба эхнэр, хүүхдүүдтэйгээ тэнгэр баганадсан барилгуудын нэг “Tower manshion’’-ий 11-р давхарт амьдардаг. Хакухогийн аж төрж буй байр японд  хамгийн үнэтэйд тооцогддог агаад 3LDK буюу унтлагын болон хоолны, зочны өрөөнөөс гадна гурван том өрөөтэй 150 сая иен буюу монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх элит орон сууц. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр (17 сая 550 мянган төгрөг) хөлслөн амьдардаг гэж бичжээ.  Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд  их аварга Асашёорюүгийн фен клубын тэргүүн, Японы мод боловсруулах үйлдвэрийн сүлжээг атгадаг тэрбумтны охин Саяко Вадо. Япон тэрбумтаны охин  Монголд хоёр удаа  очсон. Ёкозүна Хоккайдог сурталчлах элч төдийгүй тэндхийн цагаан будааг “Хакухо” нэрээр нэрлээд худалдаанд гаргадаг болсон. Гэхдээ энэ бизнесээс Хакухо реклам сурталчилгааны мөнгө л авдаг болохоос бус  цагаан будааны орлогоос хувь хүртдэггүй. Мөн “Сумимото рингён” гэх зэрэг олон пүүс компаний рекламанд тоглож дунджаар 300 мянга орчим иен олдог. Энэ орлогыг мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос Ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг. Энэ мөнгө нь монгол ханшаар 48 сая 262500 төгрөг болдог гэнэ. Үүнээс гадна Хакухо Даваажаргал  башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг гэсэн мэдээллийг тараагаад байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8244352/9c6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2189 Сураггүй болсон онгоцны хохирогчдын данснаас их хэмжээний мөнгө хулгайлжээ 2014-08-19 2850
2188 Улаанбаатар-Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоолоо 2014-08-19 2776
2187 Хамгийн дур булаам 5 эмэгтэй программист 2014-08-18 2724
2186 Ажлын байрыг тань булаах 17 робот 2014-08-18 2252
2185 Шүдний сойзоо хэрхэн зөв сонгох вэ? 2014-08-18 2843
2184 Рианна “Крис Браун би чамтай хуримаа хийнэ” 2014-08-17 2797
2183 Долоо хоног аялах гэж гараад 16 жилийн дараа гэртээ ирсэн хос 2014-08-17 2842
2182 Шараа тайлах хамгийн шилдэг арга 2014-08-17 2903
2181 12 төрлийн эрлийз амьтад 2014-08-14 5944
2180 Дотно харилцаанд орох үед эмэгтэйчүүдийн гаргадаг 10 алдаа 2014-08-14 3012
2179 Р.Уйлльямсын учир битүүлэг үхэл тайлагдаж эхэллээ 2014-08-14 2717
2178 Нүцэглэлтийн “хохирогчид” 2014-08-13 2979
2177 ДэлхийБНХАУ-Д НОХОЙНЫ МАХЫГ ИХЭЭР ХУДАЛДААЛЖ БАЙНА 2014-08-13 2624
2176 Google-ээр тодруулсан дэлхийн хамгийн сайхан 20 бүсгүй /фото/ 2014-08-13 2569
2175 Монгол Бекхэм, магадгүй тэр төгс эр 2014-08-11 2931
» “Арлын орон дахь Монгол тэрбумтан” М.Даваажаргалын хөрөнгийг Япончууд дэлгэлээ 2014-08-11 2804
2173 Анхаараарай!!! Фэйсбүүк Мессенжер таны мэдээллийг цааш нь дамжуулдаг 2014-08-11 2716
2172 Нийслэлийн таван байршилд 181514 хүн өргөдөл гаргажээ 2014-08-10 2300
2171 Харвинтай, том гэдсээ алга болгох алтан жор 2014-08-10 2916
2170 Орос улс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд 30 тэрбум евро төсөвлөжээ 2014-08-10 2267
배너신청
자생병원

배너신청