Бичлэгийн тоо 3,329
Дарсны луйварчинд 10 жилийн ял оноожээ

Үүнээс гадна Уйлльям Кох тэргүүтэй хохирогчдод 28.4 сая доллар буцаан олгуулахаар тогтжээ. Р.Курниаван нь хуурамч дарсны луйврын хэргээр торны цаана сууж буй АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны хүн болж байна.
Цагдаа нарын мэдээлж буйгаар Р.Курниаван нь Беверли хиллс дахь гэрийнхээ гал
тогоонд Бургунди, Бордьюкс зэрэг алдартай дарсны хуучныг нь шинэтэй хольж, хуурамчаар үйлдвэрлээд тансаг зэрэглэлийн зоогийн газруудад нийлүүлдэг байсан аж.
Гэмт этгээд энэ хэргээ 2004-2012 оны хооронд үйлдэж байсан бөгөөд хоёр жилийн өмнө илчлэгдэж, баривчлагдсан юм. Түүний үйлдсэн томоохон гэмт хэрэг нь 2006 онд 12000 лонх дарсыг дуудлага худалдаагаар оруулан худалдсан явдал орж байна.