Зээ хүүгээ 36 жилийн дараа оллоо

Аргентиний Бохир дайн буюу цэргийн дарангуйллын үед зээ хүүгээсээ хагацсан Эстела Карлотто гэгч эмгэний насан туршийн хүсэл биелж, хайртай түүнтэйгээ уулзсан байна. Тэрбээр элгэн саднаа 40 орчим жил хайхдаа дарангуйллын нийгмийн үед сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх Плаза дэ Маёо байгууллагын тэргүүн болтлоо асар их хичээл зүтгэл гаргажээ. Эмгэний зээ хүү Игнасио Хурбан хэмээх нэрээр Буэнос-Айрес хотоос зүүн өмнө зүгт 220 бээрийн зайд Оллавария хэмээх сууринд аж төрж байжээ. Холбогдох хүмүүсийнх нь мэдээлснээр Игнасио Хурбаны буюу Гвидо Монтуяа Карлотто/төрөлх нэр нь/-гийн ДНК эмгэнийхтэй 99.99 хувь таарсан байна.
Эстела Карлоттогийн ганц охин Лаура 1978 онд 20-иод настай байхдаа хүүгээ төрүүлж, Гвидо хэмээх нэр хайрлажээ. Гэвч хүүг төрмөгц хулгайлж, Монтонерос босогчдын бүлгийн гишүүн байсан эхийг нь хоёр сарын дараа цаазаар авсан байна. Одоогоор залуугийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун ховор байна. Гэхдээ эмгэн зээ хүүтэйгээ уулзсныхаа дараа сайхан залуу болсныг нь онцлоод “Эрлээ зогсолтгүй үргэлжлүүлбэл, үр хүүхэд маань биднийгээ олоод ирнэ” гэх өөрийнхөө алдартай үгийг хэлжээ.
- See more at: http://world.time.mn/content/48128.shtml#sthash.hsGiV5Wn.dpuf