Бичлэгийн тоо 3,329

Гэрээсээ орлого олох 11 боломж

Гэртээ  | 2014 / 07 / 28

Нялхыгаа харах зуур, настай аав ээжийгээ асрах хоорондоо гээд яахын аргагүй гэртээ суух ёстой үед заримдаа гэр бүлдээ санхүүгийн тал дээр тус дэм болж чадахгүй байгаа өөрийгөө хараад бухимдаж, гэмших нь бий. Хоёр хүний цалингаар амьдардаг байсан чинь гэнэт орлогын тал нь үгүй болчихоор хүрэлцээгүй мэдрэмж авах нь гарцаагүй. Гэхдээ гэртээ үлддэг “хамгийн мундаг”-уудад өөртөө байгаа нөөц бололцоогоо ашиглаад мөнгө олж болох 11 санааг танилцуулж байна.

Гэрээсээ орлого олох 11 боломж

1. Захиалгын нарийн боовчин
Чиний гарын бялууг амсахын тулд хүмүүс хэдэн км-ийн холоос зорьж зочилдог уу? Тийм бол өөрийнхөө бяцхан “гэр-бейкери”-г нээгээрэй. Хийж байсан нарийн боов, бялууныхаа зургийг Facebook, Instagram-д тавьж доор нь орц, онцлог, үнэ, гар утасныхаа дугаарыг бичээд л болно. “Sweetkitchen” группт байдаг олон гэрийн эзэгтэй нар cupcake, фондант бялуу, нарийн боов, амттануудыг захиалгаар хийж хүмүүст өөртөө байгаа давуу талаар аз жаргал бэлэглэдэг. Яахаа мэдэхгүй байвал тэднээс зөвлөгөө ч авч болно шүү дээ. Татгалзахгүй гэдэгт нь би лав итгэлтэй байна.

2. Кино, документ орчуулга
Олон телевизүүд цуврал болон уран сайхны кинонуудаа гэрээгээр орчуулуулдаг. Мөн хэрвээ сайн эрж сурч чадвал гадаад хэл сайтай хүнд боломжийн үнээр орчуулга хийлгэх хүсэлтэй хүмүүс ч мастерт сурахынхаа хажуугаар ажил хийдэг завгүй оюутнуудаас эхлээд олон бий. Интернэтэд зар байрлуулж үйлчлүүлэгчдээ олоорой. Киног минутаар эсвэл мөрөөр, документийг нэг нүүрээр тооцож үнийн саналаа боловсруул.

3. Онлайн багш
Хэрвээ чамд маш сайн чаддаг нэг зүйл байгаа бол түүнийгээ онлайнаар хүмүүст заа. Одоо ярианы англи хэлний багш хүмүүсийн дунд их эрэлттэй байгаа. Skype-аар хүмүүстэй видео дуудлага хийнгээ тэдний дуудлага, хэллэг, дүрмээ ашиглах байдал зэргийг нь сайжруулаарай. Энэ ажлыг хийх үед хамгийн гол нь хэдэн секунд ч чимээгүй сууж болохгүй. Учир нь чиний ажлын хөлс ярьсан минутаар чинь тооцогдоно.

4. Онлайн дэлгүүр
Сүүлийн үед олон гэрийн эзэгтэй нар онлайн дэлгүүр ажиллуулж, амжилттайгаар нэмэлт орлого олж байна. Facebook-ийн “On sale” группт нэгдэж яг энэ тал дээр туршлагатай бүсгүйчүүдээс туршлага асуух болон тэдэнтэй хамтарч ажиллах боломж байгаа. Хэрвээ чи солонгос хэлтэй бол англи хэлтэй, аль хэдийнэ дэлгүүр ажиллуулаад эхэлчихсэн бүсгүйтэй нэгдэж бараагаа илүү олон улсынх болгохыг санал болгож яагаад болохгүй гэж?

5. Бизнес төсөл бичих
Бидний төсөөлж байгаагаас ч илүү олон хүн, байгууллага бизнес төслөө боловсруулах тал дээр бөөн “асуултын тэмдэг”-тэй сууж байдаг. Хэрвээ чамд энэ тал дээр өндөр туршлага байгаа бол жижиг хэмжээний төслүүдэд арга ухаанаа олоход нь тусалж мөнгөн урамшуулал аваарай.

6. Санхүүгийн тайлан гаргах
Гайхалтай чадварлаг ня-бо хэрнээ яаж орлого олохоо мэдэхгүй суугаа юм биш биз дээ? Байгууллагуудын санхүүгийн тайланг захиалгаар гаргаж өг. Гэхдээ зүй зохистой бус үйл ажиллагаа явуулсан байгууллагатай хамтран ажиллахаас үргэлж зайлсхийгээрэй.

7. Сошиал медиа маркетинг
Залуу маркетер бүсгүйчүүд одооны сурталчилгааны чиг хандлага сошиал медиа руу чиглээд байгааг мэдэж байгаа байх. Нэг давуу тал нь сошиал медиаг гэрээсээ ч хөтлөх боломжтой тул, өөртөө итгэх итгэлдээ зоригтойгоор хөтлөгдөж энэ чиглэлээр ажиллаж үзээрэй. Таньдаг хүмүүсийнхээ байгууллагын пэйжийг хөтөлж, лайкын тоог нь өсгөх санал тавь. Энэ хугацаанд ямар булан ажиллуулах, ямар зурагт хуудсууд цацах зэрэг өөрийн төлөвлөгөөгөө танилцуулаарай. Цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг хүсдэг л бол, тэд дуртайяа хүлээж авна гэдэгт найдаж болно.

8. Чөлөөт сэтгүүлч
Чиний дуртай сайт, сонин, сэтгүүл чөлөөт нийтлэлч хайж байгаа ч юм билүү? Мэйл рүү нь өөрийнхөө бичсэн өгүүллүүдийг хавсаргаад, санал тавиад үз. Дуртай ажлаа хийнгээ орлого олно гэдэг тэр чигтээ аз жаргал.

9. Амралт, аялалын зөвлөх
Аялал жуулчлал юм уу, зочид буудлын менежментээр сурсан бол бүр сайн. Гэхдээ тэгээгүй байсан ч, олон орноор аялж байсан туршлага чинь чамд энэ удаад хэрэг болно. Хүмүүст яг өөрийнхөө төсөөлж байгаа шиг сайхан аялалыг бий болгоход нь тусалж, зочид буудлын болон очоод үйлчлүүлэх газруудын захиалгыг хийж, санхүүгийн боломжинд нь тааруулан өмнөөс нь судалгаа хийж, тохь тухтай аялахад нь шаардлагатай бүх мэдээллээр хангаж өгөөрэй. Тун өндөр зохион байгуулалттай, хариуцлагатай бүсгүйчүүд үүнд тохирно.

10. Гэр-Өдөр өнжүүлэх
Миний нэг эгч өөрөө 2, 5 настай хоёр хүүхэдтэй юм л даа. Тэгээд нөхрийгөө ажилдаа явсан хойгуур “гэр-өдөр өнжүүлэх” ажиллуулдаг. Хамаатныхаа, өөрийнхөө хүүхэдтэй ойролцоо насны 4 хүүхдийг өөр дээрээ авч өдөржин харж ханддаг юм. Хүүхдүүд ч бие биенээ таньдаг болохоор тоглож наадангаа хамтдаа байх дуртай. Харин энэ тусынх нь хариуд эцэг эх болгон түүний гэр оронд хэрэгтэй байгаа зүйлийг авч өгөх юм уу тодорхой хэмжээний мөнгөн шагнал өгдөг. Хүүхдийн ая эвийг олох дуртай чи ч бас ингэж яагаад болохгүй гэж?

11. Гар урлаач
“Уран гар”-аа одоо өөр нэг хэрэгтэй зүйлд ашиглах цаг боллоо. Чиний юмхнаар юм хийх, оёх хатгах, урлах чадварыг чинь хүмүүс шагширдаг бол гар урлалын чиглэлээр бяцхан хуудас ажиллуулж бүтээлүүдээ худалдаарай.

Онцлог, чадвар, сонирхолд тулгуурлаж дээрх 11-ээс аль нэгд нь хүчээ сорьж үзвэл нэмэлт орлого олохоос гадна нийгмийн харилцаанаас ч хөндийрөхгүй байхад чинь тусална. Гол нь өөрийгөө ядрааж л болохгүй шүү! Чи хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийнхнээ халамжлах гээд үүнээс ч илүү чухал үүрэг хүлээсэн хүн.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8225218/e58/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
1209 Бие үнэлж байсан монгол эмэгтэйг саатуулжээ 2014-07-24 2897
1208 Алжирын 116 хүнтэй онгоц сураггүй алга болжээ 2014-07-24 2857
1207 Хунтайж Гарригийн шинэ мисс найз бүсгүй 2014-07-25 2829
1206 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2935
1205 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2265
1204 Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт 25 жилийн хорих ял оноолоо 2014-07-25 2700
1203 Гурван хөхтэй бүсгүйчүүдийн тоо ихэсч байна 2014-07-26 2551
1202 Сахалтай бүсгүй “МН17” онгоцныхонд зориулж дуу гаргана 2014-07-26 2675
1201 гэртээ” ирлээ“Челси”-гийн домог Дрогба “ 2014-07-26 2608
1200 Анхаар! 2014-07-27 2523
1199 ӨМНӨД СОЛОНГОСЫН ШҮТЭЭН ХОРВООГООС ХАЛЬЖЭЭ 2014-07-27 2678
1198 ӨМНӨД СОЛОНГОСЫН ШҮТЭЭН ХОРВООГООС ХАЛЬЖЭЭ 2014-07-27 2552
1197 ӨМНӨД СОЛОНГОСЫН ШҮТЭЭН ХОРВООГООС ХАЛЬЖЭЭ 2014-07-27 2928
1196 Архангайд шуурганы улмаас 3 машин, дүнзэн байшин хийсчээ 2014-07-27 3063
1195 Ховдын даншиг наадамд О.Хангай түрүүлж, Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ 2014-07-28 2278
1194 Хакухо дээд амжилтыг эвдэхэд 2 түрүү үлдлээ 2014-07-28 2707
1193 Манай гаригийн хамгийн хүсэмжит эр 2014-07-28 2826
1192 Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл 2014-07-29 2190
» Гэрээсээ орлого олох 11 боломж 2014-07-29 2811
1190 Колумбийн алдарт дуучин Шакира хоёр дахь хүүхдээ тээжээ 2014-07-29 2722
배너신청
자생병원

배너신청