Бичлэгийн тоо 2,391

Ам дамжсан яриа 1

Буддын шашны тэргvvн 13 -р Далай лам Монголд анх 1905 оны могой жил ирж 1906 оны гал морин жил буцсан гэдэг. Гэгээнтнийг Монголд залрахад сvсэгтэн олон мєргєл vйлдэж урдах хойтохоо даатган бие сэтгэлээ ариусган байх vед 20 гаран насны охиноо дагуулсан хижээл эмэгтэй хадаг барин “голомт залгах vр хайрлахыг хvссэн”-ийг гэгээнтэн сонссон боловч хариу хэлэлгvй дараагийн хvмvvстэй харьцаж хэд хоног vргэлжилсэн мєргєл, буян номын ажил єндєрлєн Улан-Удэ-г зорьжээ. Буриад Монголд очсоны дараа олон хvн мєргєл хийхийн сацуу хvv, охин хайрлаач гэх бvрд дээрхийн гэгээнтэн ёсоор болгосон хариу єгсєєр байж.

Vvнийг анзаарсан бараа бологсодын нэг нь “Танаас нэг зvйл асууж болох уу” гэхэд зєвшєєрсєн хариу сонссон тэрбээр “Ар монголд таныг морилж явахад 20 гаран насны охиноо дагуулсан хижээл эмэгтэй “Голомт залгах vр хайрлаач” гэж байсныг та санаж байна уу? гэвээс дээрхийн гэгээнтэн “-тиймээ санаж байна” гэжээ.

Та тэр хvнд голомт залгах vр хайрлаагvй атлаа энд хvv, охин хvссэн бvгдэд аваарай гээд байх юм. Ямар учиртай юм бэ? гэхэд гэгээнтэн “Ар монгол гэдэг чинь муу хvн тєрдєг газар биш ээ, энд хvн мал, тахиа, гахай, хорхой шавьжны сvнс нvдэнд дvvрэн харагдаж байна” гэж хариулжээ. Чухамхvv тэр vед хvний дээд тєрлийг миний Монголд, дараагийн тєрлийг Тєвдєд олж тєрдєг байсан гэдэг. (2002 оны 4 -р сарын 1 –ээс 5 –р сарын 1 ний хооронд гуч хоногт 21 хvн амиа хорлож 61 хvн золгvй байдлаар нас нєгчсєн.)

Ам дамжсан яриа 2

Хятад улс ламтай байвал Тансан лам шиг, хутагт хувилгаад байвал Шижи хутагт шиг хvнтэй байя гээд шашин суртал, бурхан шvтээнээ устгасан гэдэг. “Тансан ламын баруун этгээдэд зорчсон нь” киног хvн бvхэн санаж байгаа. Шижи хутагт “1000 хятад хvн харахад есєн зуун ерэн хэд нь адгуусан тєрєлтэй vлдсэн цєєхєн нь хvн тєрєлтэй байхад, 1000 монгол хvн харахад есєн зуун ерэн хэд нь хvн тєрєлтэй vлдсэн нь адгуусан тєрєлтэй байх юм гэж хэлж байсан гэдэг. Монгол хvн тєлєгч, хятад хvн шинжээч байдаг нь байгалийн хишиг. Єєд бологсодын алтан савыг нээдэг єєрийн танил зурхайчтай 4 жилийн ємнє уулзаж монгол хvний тєрєл, тєєргийн талаар ярилцахад “60, 70, 80 хvрсэн єтгєс єєд болох нь харьцангуй цєєн /Энэ нь монгол хvний наслалттай холбоотой байх/. Харин 20, 30, 40, 50 хэдэн настай хvн єєд болох нь элбэгшжээ. Тэд гол тєлєв аваар осол, хорт хавдраар нас нєхцєх юм даа” гэж ярьсан. Єєд бологсдоос хэдэн хувь нь хvн тєрлєє олж тєрдєг юм бэ? гэхэд: vнэнийг хэлэхэд хvн тєрлєє олж тєрєх нь дэндvv цєєхєн. Алтан савы нь нээлгvvлэгсэд єєд бологсдоо дахин хvн тєрлєє олж тєрєх нь vv? гэдгийг голлон асуудаг. Сэтгэлийг нь бодоод хэдэн хатуу ном уншуулахаар хэлж єгєєд явуулах юм даа гэсэнсэн. Цєєхєн мєртлєє тэнгэрлэг заяатай бидний монголчуудын хvн чанар, золбоо хийморь, буян заяа хоёрдохь мянганыхаа шувтаргад сvрхий дордоход бие сэтгэл чилээрхэн єнєєгийн монголчуудын амь амьдрал, зан заншилын бодит байдлыг євєг дээдсийн дагаж мєрдєж ирсэн арга билэгтэй харьцуулан ажиглахуйд:

Гар барих Монгол хvн бусадтай уулзан учрахдаа албан тушаалын зэрэг дэв, нас хvйсийн ялгаагаар нэг нь нєгєєдєє ёслол хvндэтгэл vзvvлэх, золгохдоо гар зєрvvлэх гээд vг, vйлдлийн боловсон аргуудыг хэрэглэж байсан нь нэгэнтээ устаж эрэгтэй эмэгтэй, хєгшин залуу, орос хятад, хулгайч худалч хэн бvхэнтэй гар барьж єєрєє єєрийгєє бузарлаж явсаар нэгэн зууныг элээв. Суурин амьдралд шилжиж ёс суртахуун, оюун санаа, мал хєрєнгєє нийгэмчлэхдээ амьд явах, амьдрах арга билэг, зан заншлаа ч нийгэмчилсэн бидний олон алдааны нэг нь гар барих. Хvн гарааараа юу хийдэг вэ? Нус шvлс, єтгєн шингэнээ цэвэрлэж, тvмэн олны ємд, гутал халаасаар дамжсан цаасан мєнгє , эр эм сvв, элдэв дээдийн бохир зvйлтэй харьцдаг. Энэ эрхтэнд хvний биеийн нийт хир буртагны 90% нь , євчин vvсгэгч нянгийн 95% нь агуулагддаг гэсэн эмнэлэгийн дvгнэлтийг бодсон ч гэсэн хэн нэгэнтэй гар барилцах шаардлага байна уу? Байхгvй. Монгол ёс заншилд маань бусдад тал засах, саймшрах олон арга бий.

Хими цэвэрлэгээ Химийн бодисыг ашиглан хувцас хунар, ор дэрний хэрэглэлээ цэвэрлэдэг vйл ажиллагааг єнгєцхєн харахад хир буртаг бохир зvйлээс салгаж байгаа боловсон шинжтэй боловчиг угтаа сайн муу, сайхан муухай янз бvрийн хvний хувцас, эд материал нэг саваар дамжин сайн нь муугаа дээш нь татах биш муу хvнийх нь сайн хvнийхээ хийморь лундааг доройтуулсаар 20-р зууны сvvлийн хагасыг дуусгаад 21-р зууны эхний 10 жилийг vдэх нь ээ. Бvх монголчуудын хувцас хунар, хир буртаг холилддог уу гэвэл vгvй. Алтай хангай, говь хээрийн уужим тэнvvн нутагт буянт малаа адгуулж яваа тэр хvмvvс нvдэнд vзэгддэггvй нийтийн бузраас хол насыг элээж яваа нь хоцрогдол биш юм ...

Vс засуулах Дээр vед монгол хvн хэн хvний гарыг тэргvvндээ хvргvvлдэггvй, боломжийн єдрийн сайн цагт vс, гэзгээ засуулдаг, vс авсан хvн авахуулсан хvнээсээ хvлцэл єчиж хєєрєг, тамхиа барьдаг байсан нь зулгуйдалт биш хvнийг хvндэтгэж байгаагийн илэрхийлэл байлаа. Тэгээд ч билгийн тооллын 30 хоногийн 15 нь vс засуулахад зохимжгvй байдгийг зурхайн ном сударт бичиж, радио телевизерээр єглєє оройгvй сурталчилсаар байхад vсчний газруудаар vйлчлvvлэгсэд єдєр бvр тасрахгvй байгаа нь єєрєє єєртєє эзэн байх арга ухаанд хvмvvс тэр тусмаа хvvхэд залуучууд суралцахгvй, холбогдох байгууллагууд ард иргэдийнхээ сайн сайхны тєлєє санаа тавьдаггvй, тавихыг ч хvсдэггvйтэй холбоотой юм. Цєєхєн монголчуудынхаа тєлєє гэсэн сэтгэл орон нутгийн засаг захиргаа, албан тушаалтнуудад байдагсан бол vс засуулахад зохимжгvй 15 єдєрт нь vсчний газруудыг ажиллуулахгvй, тэднээр єєр vйлчилгээ эрхлvvлж болно доо.

Комиссын дэлгvvрийн хувцас ємсєх Монголчууд малгай, бvс, тэлээгээ, бусдад хэрэглvvлдэггvй. Хуучирч муудахлаар нь ил хаядаггvй, хуучирсан хувцасны адил шатаадаг уламжлалтай. Монгол хvнд 104 тєрлийн євчин ирдэг байсан тэр vед хvний хуучин гутал ємсєхєд 30 гаруй тєрлийн євчин халддаг гээд бусдын гуталд хєлєє дvрдэггvй байлаа. Єдгєє манайхан Орос, Хятад, Япон, Солонгос, Англи, Америк зvсэн зvйлийн хvмvvсийн хуучин хувцас ємсч биендээ бузар шингээж явцгаах болсоор чамгvй хугацаа єнгєрлєє. Хир, шивэр, хулмас тэргvvтэн нь ариллаач, дэв бузар нь дагалдан яваа тэр муухай эд агуурсыг биедээ хэрэглэснээр єєртєє муу муухайг шингээж, зовлонгийн vр тарьж байгааг vл огоорон нэг хэсэг нь тvvнийг оруулж ирж ашиг хонжоо олж, нєгєє хэсэг нь ємсч эдлэн байгаад харуусаад баршгvй. Эдэлж хэрэглэж явсан эзэн нь vхэж vрэгдсэн, голж хаясан зvйлийг яахаар монголчууд хэрэглэх ёстой юм бэ? Дэлхийн цээжинд тєрсєн та бидний тєрєл, тєєрєг бусдаас єєр байх нь бvv хэл, нохойн гєлєгнvvдээс цээжнийх нь гєлєг єєр байдаг шvv дээ.

Ам дамжсан яриа 3

МУИС-д олон жил багшилсан ардын багш Д.Чойжилсvрэн гэдэг хvнийг миний vеийн сэхээтнvvд бvгд шахуу мэднэ. Миний хувьд зургийг нь харж, сурагийг нь сонссоноос цаашгvй. МУИС-ын багш нарт хэдэн орон сууц хуваарилахад нас, ажилласан жилээрээ Чойжоо багшид байр ноогдох ээлж таарч... Хуваарь хийсэн хvмvvс єндєр настай хvн орж гарахад амар гэж 1-р давхарт байр хуваарилаад тэр тухайгаа дуулгахад “Би толгой дээрээ хvн гишгvvлэхгvй ээ” гээд хамгийн дээд давхарт сууц авчээ ... Намар бvр ургац хураалтад багш оюутнууд бvгд хамрагддаг байсан тэр цагт Чойжоо багш бас л явдаг байж. Асарт багш нар хєнжил пvvгээгээ оруулж байрлуулах vед Чойжоо багш алга байж. Залуу багш нар ярилцаад бие засах, орж гарахад нь амар, багшийн пvvгээг асарын аманд ойрхон тавьчихъя гээд єєрсдєє хєнжил гудсаа байрлуулж байтал Чойжоо багш орж ирж. Хамт явагсад саналаа хэлэхэд “Би хєл дээгvvрээ хvн алхуулахгvй. Хойморт унтана.” гээд хєнжил пvvгээгээ дээшээ тавьсан гэдэг. Ийм хvмvvс манай монголд олон байсан, байгаа, цаашдаа бvр олшрох болно. Урьдын буянаар хvмvvн тєрлийг олохдоо сайн тєрлийг олсон ухаантнууд хойдох урдхаа бодож амьддаа тэргvvн дээрээ хvн гаргахгvй, vрэгдсэн хойноо vр хvvхдээ хvний доор оруулахгvйн тулд нийтийн орон сууцанд суух гэж шимтдэггvй юм билээ. Шvтэн бишрэх эрх чєлєєтэй болсон энэ vед бурхан шvтдэггvй айл бараг vгvй болж дээ. Манай доод айлын бурхан шvтээн тэр єрєєний энэ хэсэгт байрладаг учраас, бурхан шvтээнийг нь хvндэтгэж бид энэ єрєєнийхєє тэр хэсгээр явдаггvй юм гэж ярьж хэлж байгаа хvнийг би лав дуулаагvй юм байна. Бvхний дээр бурхан байдаг гэдэг утгаараа бусдын бурхан шvтээний дээгvvр хэн бугай ч явж нvгэл хураах ёсгvй бєгєєд таныг олон давхар орд харшид амьдрахыг тань буруутгахыг би эрмэлзсэнгvй. Гэр бvл, vр хvvхэд, ач зээгийн чинь эрvvл мэнд, амь нас, эд баялаг, хийморь лундааг тэтгэж элдэв бусын гай барцадаас хамгаалж байдаг, бурхан шvтээнийг чинь бусдын хєл доор орж сэвтэхээс сэргийлж буй минь энэ. Бурхан шvтээн дээгvvрээ хvн алхуулаад байх нь бvv хэл салхин доогуур нь гарахаас цээрэлмээр хvн олон болсныг та анзаарч байгаа байх аа.

Монголчууд амны билэгээс ашдын билэг гэдэг. Гэтэл єнєєдєр билэг дэмбэрэлгvй олон vг бидний єдєр тутмын ярианд хэрэглэгдэж хэвшжээ.

Ална шvv Арван хар нvглийн дєрєв нь амаар vйлдэгддэгээс шалтгаалан євєг дээдэс маань муу vйл явдлыг хvнд ярих, зохисгvй vг хэлэхийг цээрлэдэг сайхан уламжлалтай байлаа. Монголчууд буянт малаа хоол хvнсэндээ хэрэглэсээр хэдэн зууныг элээсэн боловч мал ална, алаад єг гэж ярьддаггvй. “Тогоо тостоно, нядлана, тєхєєрнє, амыг нь барина, шєл ууна, хvнсэнд хэрэглэнэ” гэх мэтээр ярьдаг бичдэг. Гэтэл эрэгтэй нь эмэгтэйгээ, эх нь охиноо, аав нь хvvгээ, ах нь дvvгээ, анд нь нєгєєгєє, авгай нь нєхрєє ингэж хэлж, зvхэж, алж талсаар 21-р зуунтай золголоо. Ер нь хvн яах гэж тєрдєг юм бэ? Алуулах гэж тєрдєг юмуу аль эсвэл энэ этгээд vгийг сонсох гэж тєрдєг юмуу. Vгvй юмаа. Тvvгээр ч барахгvй єєд болсон хvнээ ялгаа заагтай оршуулдаг байсан. Vvний нэг жишээ амиа егvvтгэсэн хvнийг хар даавуунд боож, хар vvрээр жалганд аваачиж гээдэг байж. Тэр ч бvv хэл бvх насаараа ганц бие хань ижилгvй явсан хvний толгойг нь уруу нь харуулж хєдєєлvvлдэг байсан нь бас л учиртай. Одоо тэгвэл яаж байна вэ? Амьдралын сайн сайхныг мэдэрч хvний ёсоор хорвоог элээсэн хvмvvнтэй амьд явахаасаа уйдсан амьтад зэрэгцэн нойрсч байдаг болж. Бидний євєг дээдэс юм мэддэггvйдээ ингэж ялгаж салгаж байгаагvй нь мэдээж бєгєєд удахгvй гарах 12 жилд “ална” гэдэг vгийг монголчууд бvгдээрээ хэлэхгvй, хэрэглэхгvй байхыг уриалах байна. (Санаатай болон санамсаргvй байдлаар 1989 онд 130, 1990 онд 176, 1991 онд 216, 1992 онд 279, 1993 онд 374, 1994 онд 429, 1995 онд 432, 1997 онд 650 хvн амины гэмт хэрэг гарч байсан бол 2007 онд хvний амьтай холбоотой vйлдэл 1202 болсон нь монголчуудын амны уншлага болсон ална гэдэг билэг дэмбэрэлгvй vгтэй холбоотой.)

Хvvр Нэг vйл, vйлдлийг олон янзаар ярьж, хэлж бичиж болдог єргєн ухагдахуунтай монгол хэлний vгийн сангаас хэрэглэхгvй байж болох vгийн нэг нь “хvvр” юм. Хэн ч сонсохыг хvсдэггvй энэ vгийг янз янзын тvвшинд боловсрол эзэмшсэн хvмvvс ерєєл, хараалын хэлбэрээр хэлж ярьцгаадаг. Бvр байтлаа эхийн хэвлийгээс мэндлээд тєрєхєєс гарч ирж буй нярайг харсан нэгэн “ямар хєєрхєн хvvр вэ” гэж энхрийлэх дvр эсгэсэн гэдэг. Учрыг нь лавлавал энэ vгийг амны уншлага болгосон хvмvvс, нутаг нугынхан байдаг юм билээ. Арайчдээ.

Баяртай Монголд баяртай гэдэг vг хэдийд нэвтрэснийг би хэлж мэдэхгvй юм. 1940-єєд оны сvvлээр эх орны баруун хязгаараар Оспаны дээрэмчид дайн дажин, дээрэм тонуул хийж ард тvмний санаа сэтгэлийг алдагдуулан тэдэнтэй тэмцэж байсан хилийн цэргийн хvчин мєхєсдєж, зvvн хязгаараас 1945 оны чєлєєлєх дайнд оролцсон анги салбаруудаас хvч нэмэгдvvлэхээр баруун хил рvv татсан цэргvvдийн нэг хэсэг нь морин маршаар, нєгєє хэсэг нь автомашинаар Байтагт очсон юм билээ. Машинаар явсан цэргvvдийн дотроос нэг саваагvй байлдагч замд тааралдсан морьтонд хандаж “Баяртай. Дараа ... баяртай” гэж хэлснийг хагас дутуу сонссон нєгєє эр айл хотныхондоо сvр дуулиан болгон “баяртай, дараа ирж ална” гэлээ. -Хурдан нvvе гэж ачлага уналга бэлдэхээр сандарч байсан тухай яриа миний багад байсан юм. Тухайн vед монголын тєр засгийн тэргvvнтэй найрамдлын гэрээ байгуулж зэр зэвсгийн тусламж авсан Оспан эргээд монгол руу довтолж баруун хязгаарын ард тvмнийг тvйвээж байсан тэр цєвvvн цагт будлиухан эрийн болчимгvй явдал сонин биш хамгийн сонин нь “баяртай” гэдэг vг баруун хязгаарт анх сонсогдсон нь энэ юм гэдгийг настангууд єгvvлдэгсэн. Эргэж уулзахын бэлэгдлийг агуулсан “сайн яваад хариарай”, сайн сууж байгаарай, хурдан хvрээд ирээрэй” гэх мэтээр vдэж vлдэхдээ хэлдэг боловсон vг єгvvлбэр байсаар байтал “баяр” гэдгийг нь эс тооцвол ухаалаг хvнд мулгvй сонсогддог энэ vгийн утга бурхан болоочийг сvvлчийн замд нь vдэхэд хэрэглэгддэг. Та сайн боддоо. Монголчуудын буян заяа, золбоо хийморийг доройтуулж байгаа зvйлийн заримаас би дээр дурдсан бол. Хувь хvн, vр хvvхдийнх нь сайн явж сайхан амьдрахад саад тотгор учруулж байгаа зvйлийн заримаас дурдвал:

Хулгайч хvний vр хvvхэд сайн явдаггvй явах ч ёсгvй юм байна. Бусдын ариун цагаан хєдєлмєрєєр олсон хєрєнгє мєнгє, хєлс хvчээрээ бий болгосон мал, эд баялгийг хулгайлахад алдсан хохирогч нь баярладдаггvй, гомддог, ерєєдєггvй хараадаг. Тэр хараал нь дом шившлэгтэйгээсээ vл хамааран ямар нэгэн хэмжээгээр хулгайчид хvрдэг нь авсан, алдсан хоёрын сэтгэлийн шалтгаант холбооны vр дагавар юм. Тэр тусмаа хулгайч хvний бие сэтгэлээрээ vйлдсэн хар нvглийн лай ланчиг, гай барцдыг тэдний гэр бvл, vр хvvхэд нь vvрдэг. Тvvгээр ч барахгvй хулгайч хvний vр хvvхэд, ач зээ нь удам дамжсан хулгайч болж улс нийгэм, ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын хохирол дарамт учруулдаг. Тэрбум гаруй хvнтэй хятад улс хулгайн гэмт vйлдлээс vндсэндээ салаад олон жил болж байгаа тухай бид дээр дооргvй ярьдаг. Ардын хувьсгал ялахад 600000 хvнтэй байсан монгол улсад хулгайн гэмт хэрэг социализмын vед харьцангуй бага байснаа 1990 оноос хойш хумсалдаг, хулгайлдаг, луйварддаг, дээрэмддэг, хувьчлал, тендер, тєсєл хэрэгжvvлэх нэрийдлээр иддэг уудаг, ашигладаг, завшдаг явдал газар авч дийлэнх олонхийн єдрийн бодол шєнийн зvvд болсоор олон жил єнгєрлєє. Хєрєнгєний хэрээр сэтгэлийн зовлон эдлэж хэтэвчин дэхь мєнгєний хэмжээгээр биеийн зовлон эдэлдэг нийгэмд амьдарч байгаа бидэнд эд мєнгєний хэрэгцээ хэн хvнд их ч гэлээ зєв шунаж /хулгай хийлгvй/ амьдрахыг бодох цаг болжээ.

Архичин хvний хvvхэд сайн явдаггvй. Тvvхийн сурвалж бичигт Монголын тєр архидалттай 800 гаруй жилийн ємнєєс тэмцэж. Малаас гаралтай сvv сvvн бvтээгдэхvvнээрээ шимийн архиа vйлвэрлэж /тогоо нэрж/ хэрэглэсээр єдий хvрснээ монгол хvний бие махбодид зохицсон гэдгээр тайлбарлаж шимийн архийг 40 хvрээд дєнгєж амс, 50 хvрээд тавьж уу, 60 хvрээд жаргаж уу гэсэн сургаальтай. Тvvнийг хvмvvс мєрдлєг болгохыг хичээдэг байсан юм билээ. 1939 онд эхэлсэн дэлхийн 2-р дайны vед цэргийн алба хааж байсан офицер, ахлагч нар дайн дуустал буюу 1945 оны сvvлч, зарим нь оспаны дээрэмчдийг бут цохих хvртэл алба хаахдаа цалин пvнлvv нь хуримтлагдсаар захын хvн тvрийвч дvvрэн мєнгєтэй болсноос мєнгє тєгрєг ард тvмний гар дээр биш армийханд хуримтлагдсан юм билээ. Бараа таваар ховор энэ vед тэдний халаасанд буй мєнгийг эргэлтэнд оруулах шаардлагатай болоход “ялсан арми уух ёстой” гэсэн тайлбартайгаар томоохон анги нэгтгэлvvд дээр цистернтэй спирт аваачиж тавьсан нь архидалтын эх vvсвэр болж дайнд орос ах нартай мєр зэрэгцэн урай хашигаран тулалддаг байсан монголчууд архин далай руу уухай хашгиран орж 60 жил єнгєрєхєд эрэгтэй эмэгтэй, хєгшин залуугvй архитай ижил дасал, ижий ахаа болцгоож нэг хvнд ноогдох архины vйлдвэрлэлт, борлуулалт, хэрэглэлтээрээ дэлхийн чихийг дэлдийлэгсэн орон боллоо. Одоогоос 30 жилийн урд монголд гарч буй гэмт хэргийн 65%, хэв журмын зєрчлийн 85% ийг согтуу хvмvvс vйлддэг байсан бол єнєєдєр ерєнхий боловсролын сургуулийн хvvхдээс эхлээд тєрсєн єдєр, баяр ёслол, тэмдэглэлт vйл явцыг архигvйгээр єнгєрєєддєггvй муу зуршил газар авлаа. Архи ууж согтуурснаар оюун ухааны эрvvл саруул байдал алдагдаж муу муухай болгоныг ямар ч хяналтгvй vйлдэхэд хvргэдэг. Ийм ч учраас хэл ам хэрvvл тэмцэл, аваар осол хэрэг зєрчлийн дийлэнх нь согтуугаар vйлдэгддэг. Архийг олдосных нь хирээр ууж согтуурагчид хєлчvv vедээ бусдыг доромжлох, басамжилж дээрэлхэх, зодож нvдэх, амь насыг нь бvрэлгэх, эд материал эвдэж сvйтгэх зэргээр зvй бус авирласны vйлийн vрийн єнгєн хэсгийг /зэмлэл, торгууль, шийтгэл/ єєрєє хvлээдэг бол, хор уршгийг нь хожмын єдєр vр хvvхэд нь vvрдгийг ухаарах хvн дэндvv цєєн байгаагаас архидалт газар авч залуу vеийнхний буян заяа, золбоо хийморь vеээс vед дордож байна. Тосон цустай монгол хvний бие махбодид зохицдоггvй спиртын ундаа архийг “идээний дээж”, “Тааруулж уувал эрvvл мэндэд тустай” гэх мэтээр тал засч тансаглан ууж байх шаардлага байна уу? Амьдралд амьд явахад архи ач холбогдолгvй гэдгийг хvн бvгд мэдэрдэг, мэддэг атлаа унан тусан, vхэн хатан хэрэглэдэг бидний биес хєєрхийлєлтэй. (1971, 1972, 1973 онд 14323 буюу жилд дунджаар 4774 хvн эрvvлжvvлэгдэж байсан бол 1982 онд 9375, 1989 онд 14760, 1990 онд 21085, 1991 онд 24131, 1992 онд 27993, 1993 онд 40046, 1994 онд 69863, 1995 онд 65613, 2006 онд 136057, 2007 онд 136603 хvн эрvvлжvvлэгдсэн.)

Мєрийтэй тоглоом 1982 онд юмдаг намайг нэг єглєє ажилдаа очиход хамт ажилладаг нєхєр маань урьд шєнє мєрийтэй тоглосон хэсэг хvмvvс баригдлаа. Тэдэн дотор тоглоомонд дуртай бие бялдар сайтай аймгийн цолтой бєх байна. Сайхан эр юмаа. Тvvнийг хараарай гэлээ. Сайхан хvн алийг тэр гэхэв. Нєхєр маань vнэлж байхыг бодоход гайгvй л хvн байх даа гэж бодоод харах гэтэл тухайн vед алга байсан юм. Би уг хvний нэр, нутаг усыг нь тогтоож аваад vлдсэн. 2005 онд санамсаргvй тохиолдлоор тvvнтэй уулзаад 1982 оны явдлыг ярихад 23 жилийн ємнє болоод бараг мартагдсан зvйлийг ярьж байдаг... гэх мэтээр яриа єрнєж ... “намайг залуу байхад аав минь чамд архи зохихгvй шvv битгий уугаарай, харин тоглож наадахаа єєрєє мэднэ биз гэсэн. Бодлого муутайн хар гайгаар тоглохыг аав хорихгvй байгаа юм байна гэж бодоод тоглож эхэлсэн дээ. Дамдинрагчаа тэргvvтэй сайн тоглодог гэсэн болгонтой шахуу тоглолоо. Надтай тоглосон 100-аад хvнээс сайн явж байгаа хvн нэг ч байхгvй. Ядахнаа л гэр орон, vр хvvхэд, хавь ойрынхондоо балагтайгий нь яана аа гэсэн юм. Алба амины мєнгєє тоглоомонд бараад амиа егvvтгэсэн, ар гэр орон, авгай хvvхдийнхээ эдэлж хэрэглэдэг зvйлс, аав ээжийнхээ єв хєрєнгийг vрэн таран хийсэн, авцаа єгцєєнєєсєє болоод нэгийгээ хорлосон гээд мєрийтэй тоглоомчидтой холбоотой гунигт тvvх алийг тэр гэхэв. Бусдын хєрєнгє мєнгє, эд агуурсыг тоглох нэрээр луйвардан дээрэмдэх, орон гэртээ мєрийчдийг тоглуулах нь хар мєртэй, хэзээ нэг цагт хоосордог хэмээн хууччуул туйлаас дургvй байсан нь vндэсгvй дvгнэлт биш гэдгийг одоо цагийн мєрийчдийн амьдрал баталж буйг та vзэж, сонсож байгаа.

Vр хvvхэддээ хайртай бол хэрэгтнийг битгий ємгєєл! ...Хуулийн байгууллагын нэг ажилтан 1980 оны дунд vеэр ахимаг насны хvнийг байцаахдаа шудрага байх, асуултанд vнэн зєв хариулах ёстойг сануулж сургамжилсан юм санж. Асууж тодруулах зvйлээ лавлаж дуусаад явахыг зєвшєєрч дараагийн хvнтэй уулзаж дуусаад гуравдахь хvнээ оруулахад нєгєє хvн нь хонгилд зогсч байх юм гэнэ. Би таныг яв гэсэн шvv дээ гэхэд “за” гэчихээд зогсоод vлдэж. Гуравдахь хvнээ гаргаад єєр уулзах хvн байгаа эсэхийг лавлахад анхны хvн нь байж л байна гэнэ. Та явахгvй хэнийг хvлээгээд байгаа юм гэхэд єєртэй чинь уулзах гэсэн юмаа гээд єрєєнд нь орсноо “Та надад vнэнч шудрага байх талаар хууль дvрэм, хувийнхаа зvгээс сайн хэллээ. Би ч сайн ойлголоо. Намайг бодвол та харьцангуй залуу хvн байна. Амьдралд vнэн юм гэж цєєхєн байдаг. Хvн vхлээ гэхэд дахиад тєрсєн гэнэ. Энэ аавын сvнс, тэр ээжийн сvнс гэж бишгvйдээ яригддагийг єєрєє дуулсан байлгvй. Харин харьцангуй vнэн юм олон байдаг. Тvvнээс эх эцгийн хийсэн vйл лайг vр хvvхэд vvрдэг шиг vнэн юм ховор доо. Vvнийг мэддэг би vр хvvхдийнхээ зам мєрийг бодоод нэгд яалаа гэж муу муухай юм хийхэв, хоёрдож хаанаас худлаа ярихав гэдгээ єєрт чинь ойлгуулах гэсэн юм гэжээ. Бусдын амийг хорлосон, эрх чєлєєнд нь халдсан, эд зvйл хулгайлсан, эрvvл мэндийг нь бусниулсан, дээрэмдсэн, бусармаг явдалтангуудыг ємгєєлж хамгаалах асуудал ёс суртахууны хувьд ч, хувь хvний тухайд ч зохимжгvй. Гэмтнvvдийг сайн ємгєєлдєг гэх хvмvvсийг харж ажиглаж / 1960 оноос хойш / байхад євчин эмгэгт баригдах, гэр бvлд нь гай тотгор тохиолдох, vр хvvхэд нь эндэх, хар хэл аманд єртєх зэргээр зовлон зvдгvvрт орцгоосон байдаг. Шалтаг нь хэрэгтнvvд амаар, биеэр, сэтгэлээр хийсэн нvглээ хаацайлахыг ємгєєлєгчид даатгаж, ємгєєлєгч нєгєє этгээдийн лай ланчиг, нvгэл хилэнцийг vvрдэгтэй холбоотой. Харин хохирогчийг ємєєрч яваа бол нvгэл биш буян болохын нигууртай хийгээд vр хvvхэд, ач зээ, жич гучтай тэдэндээ та сэтгэл зvрхнээсээ хайртай бол гэмтнийг ємгєєлж хамгаалахаас зайлсхийвэл зохино. Энд бичигдсэн бvгдэд эргэлзэх сэтгэл тєрвєєс та орчиноо ажиглагтун!

Т.Баттулга

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/819229/9ee/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
276 Mongol zoogiIn gazar zarna [2] jgaa 2008-11-03 1203
275 Одоо бол жинхэнэ дамын наймаа явж байгаа Munkh-munkh 2008-11-03 1620
274 Хөх Тэнгэрийн Агуу Их Эзэн Монголын ард түмэнд [1] Tsetsegekh 2008-11-02 1430
273 Solongos ruu yavah humuust!!! [1] R.Agii 2008-11-01 6262
272 ПУМ, САПУД энэ хямралын үер хямдарвал та бүхэн дотроо бодоорой. [3] Munkh-munkh 2008-10-30 2582
271 Монгол Улс 2008 онд 6 сая Ам.долл зарцуулсан байна. Munkh-munkh 2008-10-30 1294
270 Монголын арилжааны банкууд 500-600 сая ам. долларын алдагдал хүлээнэ [2] jooyo 2008-10-30 1671
269 мянган монголчууддаа хүргэх үг [1] jooyo 2008-10-30 1593
268 er em ajil bna [1] nu 2008-10-30 1443
267 Ази, Европ, Америк бүхэлдээ хямарлаа [2] Munkh-munkh 2008-10-29 2221
266 Эх оронч эдийн засагч нартаа [3] Munkh-munkh 2008-10-29 1409
265 3 сая төгрөгөөр ажлын байр бий болгое. [4] aaznag 2008-10-29 1180
264 Орон сууцны ам метрийг 400-500 ам.доллар болгон Munkh-munkh 2008-10-29 1430
263 Мөнгөний төлөө хүнтэй унтах нь [1] ....Badr Hari..... 2008-10-29 1919
262 Меламин өндгөнд илэрчээ [1] jooyo 2008-10-28 1039
261 Bolgoomjil humuusee!!!!!!!!!!!! [1] R.Agii 2008-10-28 988
260 АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ Munkh-munkh 2008-10-28 1474
259 SOLONGOSIIN IH DEED SURGUULIUDAD DARAAHI MERGEJLUUDEER ZUUCHILNA [1] surguuli_d 2008-10-28 922
258 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2] Munkh-munkh 2008-10-27 1475
257 "IVEEL"MAXNII DELGUUR [2] GER BUL 2008-10-26 951
256 3 SAR UNEGUI INTERNET ...skylife tv suuriluulna.... BATALGAATAI COMPYUTER....CAMERA [1] MGL гишүүн**** 2008-10-26 1667
255 Монголчуудыг бөхөлзүүлж, хятадуудыг давруулсан монголын нефть oron_zai 2008-10-26 1876
254 hyatad hunii sanaa, shunal hoyor [2] jooyo 2008-10-25 2028
253 TANIIG MONGOL HUN GEDGIIG UL ZOWSHOORNO. [1] sungirl 2008-10-25 1024
252 Ерөнхий сайд С.Баярын бичсэн "Та нар маань", "Та нар маань"гэсэн ил захидлыг уншаад харьд суугаа би бараг л уйллаа. [4] Munkh-munkh 2008-10-25 2384
251 Энхсайхан үнэхээр Хятад хүн юм болов уу? гэж бодлоо. [3] Munkh-munkh 2008-10-24 2124
250 Компьютерээс хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ? [1] jooyo 2008-10-24 1905
249 БИ ЭХ OРOНДOO БАЙНА. 11 [1] Munkh-munkh 2008-10-24 2267
248 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 10 [2] Munkh-munkh 2008-10-24 2694
247 medej bval helj ogoorei [2] stimorol 2008-10-23 1345
246 meddeg hvn baival helj ogooch [1] oyunaa03 2008-10-23 1074
245 tsenbeger tsagan acsent zarna! [1] msp 2008-10-23 1484
244 huh mongoliin ur sad [1] sarmisxan555 2008-10-22 1373
243 nadad tuslaachee emegteichuudee [1] sainbileg_88 2008-10-21 1449
» Сайн хүн санаж мэдэж, муу хүн үзэж мэдэхийн учир Мичидмаа 2008-10-20 2600
241 ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭДЭГ МАШИН БАЙНА.. KORSCO 2008-10-20 1979
240 Солонгосчуудад найр тавьсан Ерөнхий сайд буруутай юу- Levi`s 2008-10-20 2322
239 mongol hun bilee bi [2] oneboy 2008-10-20 1603
238 !!! eh orondoo TAX tulj oroh gej uu?!!!! [2] hjoe 2008-10-19 1338
237 2008 Гадаад ажилчдын “Эв нэгдлийн өдөрлөг”2008 이주&#48 2008-10-18 1417
236 ajil bna [2] selii 2008-10-16 1408
235 Газрын тосны үнэ хоёр ам.доллараар нэмэгдлээ [2] ....Badr Hari..... 2008-10-15 1898
234 Нобелийн эдийн засгийн шагналтан тодорлоо [1] ....Badr Hari..... 2008-10-15 2418
233 HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!! TeckTonik 2008-10-15 1475
232 Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ Munkh-munkh 2008-10-14 1496
배너신청
자생병원

배너신청