Бороо орсоны дараа 12 дахвар барилга нуржээ
<iframe title="AddThis utility frame" id="_atssh995" src="http://s7.addthis.com/static/r07/sh163.html#iit=1404132146223&tmr=load%3D1404132143943%26core%3D1404132144649%26main%3D1404132146209%26ifr%3D1404132146230&cb=0&cdn=0&chr=utf-8&kw=%D0%91%D0%BE%D1%80%D0%BE%D0%BE%2C%D0%BE%D1%80%D1%81%D0%BE%D0%BD%D1%8B%2C%D0%B4%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0%2C12%2C%D0%B4%D0%B0%D1%85%D0%B2%D0%B0%D1%80%2C%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%2C%D0%BD%D1%83%D1%80%D0%B6%D1%8D%D1%8D&ab=-&dh=medeelne.mn&dr=http%3A%2F%2Fmedeelne.mn%2F&du=http%3A%2F%2Fmedeelne.mn%2F7nk&dt=Medeelne.mn%20-%20%D0%91%D0%BE%D1%80%D0%BE%D0%BE%20%D0%BE%D1%80%D1%81%D0%BE%D0%BD%D1%8B%20%D0%B4%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0%2012%20%D0%B4%D0%B0%D1%85%D0%B2%D0%B0%D1%80%20%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%20%D0%BD%D1%83%D1%80%D0%B6%D1%8D%D1%8D&dbg=0&md=0&cap=tc%3D0%26ab%3D0&inst=1&vcl=1&jsl=129&prod=undefined&lng=ko-KR&ogt=&pc=men&pub=adfasa&ssl=0&sid=53b15b30e793fec2&srpl=1&srcs=1&srd=1&srf=1&srx=1&ver=300&xck=0&xtr=0&og=&aa=0&csi=undefined&rev=1403185125&ct=1&xld=1&xd=1" style="border: 0px currentColor; border-image: none; left: 0px; top: 0px; width: 1px; height: 1px; position: absolute; z-index: 100000;"></iframe>
Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт орох Энэтхэг улсын боомт хотуудын нэг болох Ченнайд барилгын осол гараад байна .
Тус хотод ширүүн бороо орсны дараа баригдаж дуусаагүй байсан 12 давхар барилга гэнэт нурж, 9 хүн амиа алдаж, 100 гаруй хүн ор сураггүй болжээ . Нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа төдийгүй өнгөрсөн бямба гарагт нэгэн эмэгтэйг барилгын нурангин доороос эсэн мэнд гарган авчээ.
Энэ эмгэнэлт осол болсноос хойш аврах багийхан нийт 26 хүний амь насыг аварсан ч амиа алдсан иргэний тоо өсөх хандлагатай байна. Албаны хүний өгсөн мэдээллээр барилгын доод давхар хүртэл аврах ажиллагааг явуулахад 2 өдөр шаардагдана гэжээ.
Цагдаагийхан энэ барилгыг барьж байсан компаний хоёр ч удирдах албан тушаалтныг саатуулаад байгаа төдийгүй байцаалт авч эхэлсэн байна.
Ер нь иргэд чанаргүй барилгын материал, аюулгүй байдлын стандарт алдагдсан нь энэ төрлийн ослын шалтгаан болж байгааг хэллээ.
Өнгөрсөн бямба гарагт Нью Дели хотод мөн л барилга нурсан осол гарсан юм байна .
Г.Уужим