Бичлэгийн тоо 3,329

Сэвхтэй хүмүүст зориулсан маск

  

aufmacher_1390488096606340-400x242Бидний дунд сэвхтэйгүй хүн бараг үгүй билээ. Манай орны эрс тэс, хуурай уур амьсгал, амьдрал ахуйн байдал, биеийн дархлаа, хэрэглэж байгаа эм тариа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон зүйлээс шалтгаалаад арьсны тэжээл алдагдаж нүүр харлан, сэвхтдэг. Тэгээд түүнээс салах гэхдээ “сэвх арилгаж, цагааруулна” гэсэн болгоныг авч хэрэглэсээр байгаад хүн харахын аргагүй царайтай болчихсон байдаг.

Хүмүүс сэвхтэх, харлах, цахлайтах, батгаших үедээ эмчид үзүүлэх ёстой байтал зах, дэлгүүрт очсоноосоо алддаг. Таны бие эрүүл байвал арьс тань эрүүл байх учиртай. Тэгэхээр одоо би та бүхэнд сэвхээ арилгаж, цайруулах бүрхэвч (маск) бэлтгэх зөвлөгөө өгөе.

Сүүн бүрхэвч
Хоёр хоолны халбага тараг эсвэл хоормогыг нэг хоолны халбага нүдсэн овъёстой хольж хутгана. Түүнийгээ нүүрэндээ жигд тараасны дараа 20 минут хүлээгээд бүлээвтэр усаар угаачихаад, тэжээлийн тос түрхэнэ. Ийм маск хуурай, хэвийн арьстай хүмүүст тохирдог.

Төмсний маск
Дунд зэргийн төмсийг ууранд хальстай нь болгоод, нэг өндөгний шар, цайны халбага зөгийн балтай хольж нухна. Нухашаа хэт хөргөлгүйгээр нүүрэндээ тавиад 15-20 хором хүлээнэ. Дараа нь бүлээн усаар угаагаад тохирдог тосоо түрхээрэй. Хуурай арьстай хүн үүнийг хэрэглэхэд арьс нь цайрч, сэвх нь арилдаг.

Өргөст хэмхийн маск
Хоёр гурван хоолны халбага шинэ өргөст хэмхийн шүүсийг хоолны халбага түүхий сүү, нэг өндөгний цагаан, чимх төмсний гурил /крахмал/ – тай холино. Нэгдүүлсэн бэлдмэлээ нүүр, хүзүүндээ түрхчихээд 15-20 минутын дараа халуун усаар угааж авна. Уг бүрхэвчийг тослог арьсанд хэрэглэнэ.

Зөгийн бал тарагны маск 
Хоолны халбага зөгийн балыг мөн тийм хэмжээний тарагтай хольж хутгана. Түүнийг арьсандаа жигд нялж 20 минут болгоод халуун усаар угаасны эцэст тослог ихтэй тос түрхэнэ.
Ингэж арчилсаны дүнд сэвх бүдгэрэх нь таны биеийн байдал насны онцлогоос хамааралтай ч жирэмснээс үүдэлтэй сэвхтэлтэнд 1,5-2 сар, төрөлхийн цоохорт 3-4 сар тасралтгүй хэрэглэх шаардлагатай. Өөртөө анхаарал тавьсан хэн боловч ялалтанд хүрдэгийг санаж өөрийгөө тордоорой.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8177980/706/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Сэвхтэй хүмүүст зориулсан маск 2014-06-29 3564
2068 Хоёр настай архичин хүүг албадан эмчилнэ 2014-06-29 3479
2067 Дахин нэг улс төрчийн нялх амрагийн паянг О.Баасанхүү олонд дэлгэх нь 2014-06-28 3768
2066 БНСУ 0:1 БЕЛЬГИ: СОЛОНГОСЧУУД 10 ХҮНТЭЙ БЕЛЬГИЙГ ДИЙЛСЭНГҮЙ 2014-06-28 3621
2065 Люк Шоу 31 сая фунтээр "Улаан чөтгөр" боллоо 2014-06-28 3180
2064 Хятадын шинэ газрын зураг хэрэг тарьж магадгүй [1] 2014-06-27 3930
2063 Эхнэрээ Леонардо Ди Каприотой хардан амиа хорложээ 2014-06-26 3777
2062 Аргентин 3:2 Нигери: Месси дубль хийлээ 2014-06-26 3202
2061 Өлөн үедээ идэж болохгүй хоол хүнс 2014-06-25 4007
2060 Будаа агшаагчинд хийж болох амтат бялуу 2014-06-25 4423
2059 Шинэ даашинзны шошго дээр тусламж хүссэн бичиг байжээ 2014-06-25 3774
2058 “Атар” талхны үнэ 1000 төгрөг болж нэмэгдлээ 2014-06-24 3738
2057 Орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх уралдаан зарлана 2014-06-24 3074
2056 Үндэсний баяр наадмаар таван өдөр амрах хуулийн төслийг дэмжлээ 2014-06-24 3053
2055 Манай улс цалингын хэмжээгээрээ 72 орноос 65-д бичигджээ 2014-06-24 2937
2054 ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрчээ 2014-06-21 3025
2053 Тайландын Вант улсыг зорих иргэдийн анхааралд!!! 2014-06-21 2857
2052 angliig hen uheld hurgev 2014-06-20 3403
2051 nogoo uildel dree barigdjee hujaanuud 2014-06-20 4089
2050 ta iim bj chadhuu 2014-06-20 3243
배너신청
자생병원

배너신청