
Холливудын шилдэг жүжигчин охид бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулсан Леонардо Ди Каприогоос болж нэгэн эр харамсалтайгаар амиа егүүтгэсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан нь дэлхий нийтийг цочроогоод байна. Учир нь топ моделиудаар өөрийгөө хүрээлүүлэх дуртай жүжигчин Ди Каприо Каннын кино наадамд зочноор оролцохдоо хэдэн өдрийн турш шөнийн цэнгээний газарт наргижээ. Тэр үеэрээ 32 настай топ модель Кэти Клиритэй их эелдэг харилцан, ойрхон бүжиглэн, зурагчингийн хүсэлтээр үнсэж буй зургаа аальгүйтэн татуулсан байна.
Үүнийг папараццичид овжиноор ашиглан ямар нэгэн тайлбаргүйгээр хэвлэлээр цацан олонд нийтэлжээ. Уг зургийг олж үзсэн Кэти Клиригийн нөхөр 40 настай бизнесмэн Эндрю Штерн ихэд эмзэглэж, хэдэн хоногийн турш шаналж явсны эцэст амиа хорлосон байна.
Эхнэр нь алдартай жүжигчинд үнсүүлээд инээмсэглэн буй зургийг Эндрю Штерн хараад нэр төрөө ингэж гутаалгахын оронд хорвоогоос одсон нь дээр гэж үзсэн хэмээн олон нийт таамаглаж байна.
Кэти Клири нөхрийнхөө үхлийн талаар одоогоор ямар ч тайлбар хийгээгүй байна.