Ижий шүлэг
Цугтаа амийг тусдаа болгож
Цуст хүйг тас хайчлахад
Ижий минь сүү болон
Над руу,урсаж эхэлсэн
Ижийдээ би хүү болон
Над руу,ургаж эхэлсэн
Харин
Гарын минь сүүдэртэй
Гал самардан
Хөлийн минь сүүдэртэй цуг
Хөө өшигчин
Үхэл надтай
Ихэр төрсөн
Үнэрлэх үртэй болсон ижийд
Харамлах зовлон хамт ирсээн
Харуй бүрийгээс харамлахдаа
Хар халзан туулай болгон нууж
Ханиаж бүлээрэхээс хармлахдаа
Халууныг биедээ шингээж
Өлгийтэй надад амиа тавьсаар
Өлзитэй ижий өөрийгөө мартсан
Сүүн мөрөн гэнэт ширгэж
Сүүлчийн дусал нь нулимстай урсаж
Ижий уул өвөр дээр нурахад л
Илий орчлонд үхлийг анх үзсэн

Алаг заяанаас
Ардаа нуух эхттэй явсан би
Элэг дэвтээж
Энгнэрт асах үртэй болоод
Заяагүй хар нэхлийг бүүр таньсан
Замгүй хар үхэлтэй нүүр тулсан
Зүглээд ирэх элээн сүүдрээс харамлан
Зүүн хацартаа нааж
Зүүдэнд хуурах нэгэн гүйдлээс харамлан
Зүрхэн талдаа нууж
Хойморын нар дагуулан үрээ өсгөнө
Үхлийг үхтэл нь хуурч чадахгүй ч
Үрээ өстөл нь Үхлийг хуурч дөнгөнө
/Д.Төрбат *Зүрхэн тарни* номноос 1983 он/

bmbm