Бичлэгийн тоо 2,391

Долоон жилийн дотор саятан болох жор

Тодорхой зорилго тавьснаараа амжилтад хүрч саятан болох боломж байдаг гэдгийг баталсан нэгэн номыг дэлхий даяараа амтархан уншиж, тэр ч битгий хэл зарим нэг нь амжилтад хүрсэн түүх саяхных билээ.

Энэхүү баяжихыг хүсэгчдэд зориулсан амжилтын сурах бичгийг Германы саятан Бодо Шеффер бичиж гаргасан юм. Арван зургаахан настайдаа АНУ-д суралцан хуульч болж байсан тэрээр 26-тай байхдаа маш их өртэй байсан ч 30 насандаа саятан болж чадсан юм. Тэрээр өөрийн туршлагыг бусадтай харамгүй хуваалцах үүднээс энэхүү номыг бүтээсэн гэдэг. Европын “мөнгөний багш” гэгддэг энэ хүний номыг герман хэлнээс орчуулсан залуу сэхээтэн В.Энхбатын санаачилгаар уншигч Та бүхэнд зарим сонирхолтой хэсгээс нь түүвэрлэн хүргэхээр болж байна.

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам

Мөрөөдсөн амьдралаараа амьдрахын тулд ихэнх хүмүүс юу боддогыг та мэдэх үү? Зөвхөн мөнгө…мөнгөнөөс л хамаарна. Тэгэхлээр мөнгө гэдэг хүний амьдралд хандах хандлага болон сэтгэл зүйн байдлын илэрхийлэл ч юм шиг. Мөнгө бидний амьдралд санамсаргүй орж ирдэггүй бөгөөд мөнгийг бид ямар нэгэн энергийн хэлбэр гэж авч үзэх нь түүний мөн чанарыг ойлгоход илүү дөхөмтэй юм. Учир нь хүн амьдралдаа үнэхээр чухал зүйлд хэдий хэмжээний хүч хөдөлмөрөө зориулна, төдий чинээгээр түүн рүү мөнгө урсан ирдэг.

Энэ номыг бичих болсноор би таны хувийн зөвлөх дасгалжуулагч болохыг хүссэн юм. Би өөрийн сурч мэдсэн бүхнээ тантай хуваалцаж яаж жинхэнэ мөнгөний машиныг бүтээх аргыг зааварчлахыг хүсч байна.

Саяын хөрөнгөнд хүрэх олон зам бий. Хамгийн энгийн арга бол дараахь дөрвөн зарчим дээр тулгуурлана. Y үнд: 1. Орлогоосоо тодорхой хувийг хэмэнэ 2. Хэмнэсэн мөнгөө хадгал 3.Орлогоо байнга нэмэгдүүл 4. Нэмэгдүүлсэн орлого бүрийн тодорхой хувийг бас хэмнэ. Энэ зарчмуудыг хэрэгжүүлэхэд л таны санхүү аль хэр байгаагаас хамаарч та 15-20 жилийн дотор нэг хоёр саяар тоологдох хөрөнгөтэй болж чадах нь гарцаагүй. Энд ямар ч гайхамшиг үгүй. Харин үүнээс бага хугацаанд тухайлбал, 7 жилийн дотор саятан болохыг хүсвэл миний номонд бичигдсэн зарчмуудаас илүү олныг чадахынхаа хэрээр авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Долоон жилийн дотор яаж чинээлэг болох вэ? Энд зөвхөн таны эзэмшихийг хүсч байгаа “х” хэмжээний мөнгөн дүнг бус харин түүнд хүргэх таны хувийн зан чанарын тухай ярьж байгааг та бараг гадарлаж байгаа биз дээ.

Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ?

Герман залуус ихэвчлэн 25 нсатай байхдаа ажил мэргэжлийн замд гардаг.Тэд 65 нас хүрэхдээ саятан болох боломж хэр байдаг гэж та бодож байна? Статистик үзүүлэлтээр бол энэ нь 0.2 хувь л байдаг. Юутай ч гэсэн Германд ажил эрхлэгчдийн жилийн дундаж орлого ямар байгааг харцгаая:

- 50 000 хүртэл еврогийн орлоготой иргэд 87.3 хувь

- 100 000 хүртэл еврогийн орлоготой нь 10.4 хувь

- 200 000 хүртэл орлоготой нь 1.6 хувь

- 500 000 хүртэл орлоготой нь 0.5 хувь

- 1 сая евротой нь 0.1 хувь

- 1 саяас дээш орлоготой 0.05 хувь байх жишээний харагдана.

Яагаад хүмүүс чинээлэг болж чадахгүй байна вэ? Яагаад гэвэл ядуу амьдрах нь илүү амархан учраас тэр юм. Сарынхаа орлогын 10 хувийг хэмнэх нь амархантай адил бүгдийг нь үрэх мөн л амархан байдаг. Орлогоо нэмэгдүүлэх амархантай адил бас мөнгө олохгүй байх нь ч амархан байдаг. Хэрэг дээрээ энэ хоёрын алийг нь сонгох вэ гэдгийг бидний итгэл үнэмшил ялгаж өгдөг байна.

Зорилгодоо хүрэх нь

Бид сэтгэл хангалуун байх үедээ зорилгоо ахиулах гэж хичээдэггүй. Бид зорилгодоо хүрэх гэж урагш ахих гэхээсээ илүү байгаа газраасаа холдохгүй байхыг хичээдэг. Гэтэл бидний далд ухамсар тогтмол давтамжтай, тодорхой чиглэлтэй үед илүү сайн ажилладаг.Иймд бид алсын зорилгоо аль болох бага өөрчлөх нь чухал, нөгөөтэйгүүр энэ зорилго том байх тусам түүнийг өөрчлөх шаардлага бага байх болно. Магдгүй та хоосон мөрөөдөж байснаас жижигхэн зорилго тавсан нь дээргүй юу гэж асууж болох юм. Миний үздэгээр бол том зорилгууд нь жижгээсээ хамаагүй илүү бодитой байдаг бөгөөд яагаад гэдгийг нь одоо хэлье. Та өөртөө нэг жижигхэн зорилго тавиад үз. Удалгүй тэр зорилго та хоёрын дунд нэг бэрхшээл гарахад тэр нь таны зорилгын үзэгдэх хүрээг хаана. Ингээд та зорилгоо харах гэхээр өмнө чинь нэг том бэрхшээл л саад болоод байх болно.Та зорилгоо дахиад хэзээ ч олж үзэхгүй. Хүн зорилго өөдөө хараагаа чиглүүлээгүй байхад түүнд үргэлж айдас, эргэлзээ төрж байдаг. Хүн бэрхшээлд дургүйгээсээ болж юу хийдгийг та мэдэх үү? Тэрээр шинэ зорилгыг хайж эхэлдэг. Мэдээж ямар ч шинэ зорилго олсон бай хэсэг хугацааны дараа дахиад л өмнө нь шинэ бэрхшээл орж ирдэг. Ингээд л дараагийн шинэ зорилгыг хайж эцэс төгсгөлгүй үргэлжилдэг.Одоо та эсрэгээр нь жижиг зорилгынхоо оронд маш том зорилго тавилаа гэж бодъё. Энэ тохиолдолд ямар ч бэрхшээл таны зорилгыг халхалж чадахгүй. Ингээд та зорилгоо алдахгүй учраас цаашид юуг яагаад хийж байгаагаа мэдэж байх болно.

Мөнгөгүй хүмүүс өөрийгөө 110 хувь дайчилж чаддаггүй.

Хэн шалтаг хайж байна тэр өөртөө уучлалыг олдог ба уучлал шалтаг хоёр шиг аюултай зүйл үгүй юм. Яагаад гэвэл тэд амьдралыг хууран мэхлэгчид болж байдаг. “Би ирээдүйдээ болон байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байна” “ Хэрэв би өөрийгөө бүрэн дайчлах юм бол хамгийн шилдэг нь болоход ядах юмгүй” гэлцэнэ. Энэ хоёр өгүүлбэрийн ард ихэвчлэн өөрийгөө мэхлэх заль, айдас, өөрийгөө үл үнэлэгч чанар нуугдаж байдаг. Бид жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд бүх зүйлийг хийдэг. Гэвч биднийг юу жаргалтай болгодог вэ гэвэл бидний хийж буй үйлдэл бус харин түүний үр дүн нь юм. Олон хүмүүс өөрийн бүхий л амьдралаа “Би үнэхээр хичээсэн бол маш сайн болж чадах байсан” гэсэн шалтгаар солих нь олонтой. Яагаад энд ямар нэг шалтагийн тухай ярина вэ? Та бодоод үз дээ. Хэрэв эдгээр хүмүүс бүх хүч чадлаа шавхаад ч амжилтад хүрэхгүй бол яах вэ? Яг энэ асуултаас л тэд айж байгаа юм. Хэн өөрийгөө бүрэн дайчилна тэр сүүлд нь шалтаг хэлэлгүй амжилт олох болно. Хэрэв та өөрийгөө 110 хувь дайчилж чадах юм бол амьдралдаа бүрэн хариуцлагатай байж чадна.Танд ямар ч шалтаг байхгүй, хэлэхийг ч хүсэхгүй ба та зөвхөн амжилт олохгы л бодно. Тэгсэн цагт та гарцаагүй амжилтад хүрнэ. Өөрийгөө 110 дайчилна гэдэг өсөлт гэсэн үг юм. Ихэнх хүмүүс 100 хувь зүтгээд 80 хувьд нь л амжилт олдог.тэгвэл 110 хувь зүтгэсэн бол 100 хувийн амжилтад харьцангүй амар хүрч болох байсан нь гарцаагүй юм. 100 хувь гэдэг маань харьцангүй ойлголт гэдгийг түргэн ойлгох тусмаа танд ашигтай.

Мөнгийг олоход сургагч хэрэгтэй

Баялаг бүтээхэд хамгийн чухал суурь нь сургагч буюу танаас илү амжилттай яваа таныг дэмждэг, ивээлдор нь байж болох хүниг олж авах явдал чухал байдаг. Би хөрөнгө чинээтэй хүмүүстэй ярилцаж байхдаа тэд бүгд ямар нэгэн сургагчтай, үгүйдээ л үлгэр жишээ болох хүнтэй байсныг олж мэдсэн юм. Мөн миний мэдэх бүх л баячууд илэрхий өөртөө итгэлтэй хүмүүс байсан. Тэд ийнхүү өөрсдийгөө үнэлдэг учраас өрсөдддөө ямарч алдаа гаргахыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийнхөө амжилтын 80 хувийг өөрсдийн гавъяа, үлдсэн нь сургагчдынх гэж хүлээн зөвшөөрдөг юм. Та алдартай тамирчдыг хар л даа.

Тэд яагаад зөвхөн дасгалжуулагчтай болж байж л дэлхийн элит болж чадса юм бэ? Яагаад гэвэл зөвхөн сургагч л өөрйн туршлага дээр үндэслэн хамгийн богино хугацаанд тэдний авъяас чадвараас боломжит чадварыг нь шавхаж өгдөг юм. Тэд сургагчдын туршлага, холбоо сүлбээг ашиглах тул бүх алдааг дахин давтах шаардлагагүй болдог. Таны мэдэлд 5000 га газар бүхий ойг хамгаалалтандаа ав гээд өгчээ гэж бодъё. Гэтэл та ажлаа юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байж болно. Гэтэл тэнд хуучин ой хамгаалагчаар ажиллаж байсан Грэйбэрд гэдэг хүн байжээ.

Тэр хүн энэхүү ойн зам зөрөг,ан амьтан гээд бүгдийг нүдэлж авсаар 67 жил амьдарч өдийг хүрсэн байг. Хэрэв та ой хамгаалагч Грэйбэрдийг хагас жил дагалдан суралцвал түүний бүх л амьдралын турш цуглуулсан арга туршлагыг нь мэдэж авч болох юм.Өөрөөр хэлбэл 67 жилийн туршлагыг 6-хан сарын дотор олж ава гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна сургагч нь та өөрийгөө мэдрэхээс ч илүү бодитойгоор таны дэвшлийг хянаж байдаг. Хэрэв та төлөвлөгөөнөөсөө хазайвал өөрийгөө ч төдийгүй сургагчаа мэхэлж итгэлийг эвдэнэ гэсэн үг. Иймд та сургагчтай байнаар шахалт шаардлагын доор байгаагаа мэдэрнэ гэсэн үг. Танд хэрэгтэй чухал санамжууд:

1, Та өөртөө сургагч олж ав

2, Санхүүгийн сургагч гэдэг танаас дор хаяж арав дахин илүү хөрөнгөтэй хүн байх ёстой.

3,Тэр танд тусалж гаргах алдааг багасгана.

4,Тэр таны авьяасыг хөгжөөж цаг үрэхийг чинь зогсооно.

5, Сургагч таныг хүчтэй өдөөх төдийгүй тан дээр бяцхан зовлонг туршихас ч буцахгүй

6, Тэр таныг ганцаараа зүрхлэхээргүй зорилго руу хөтөлнө.

Сургагч хүн таны өөртөө итгэж байгаагаас илүү зүйлийг танаас хүлээж байдаг.Танд хүлээлгэсэн итгэл найдвар тан луужин болж амьдралд явах замыг заана.Хэрэв таны сургагч таны хийх зүйлийн хэмжээг тогтоосон бол та илүү их мэрийх хэрэгтэй.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8165558/3e8/trackback

**MGL гишүүн*

2014.07.11 13:19:01
*.144.45.87

**MGL гишүүн*

2014.07.11 14:29:46
*.144.45.87

SDGSGSG

**MGL гишүүн*

2014.07.11 14:59:46
*.144.45.87

1WQRQ4

**MGL гишүүн*

2014.07.11 15:05:04
*.144.45.87

SARQWRQRQ

**MGL гишүүн*

2014.07.11 15:42:17
*.144.45.87

WRYETRUR

**MGL гишүүн*

2014.07.11 15:44:26
*.144.45.87

GESTGWERYH

**MGL гишүүн*

2014.07.11 15:57:35
*.144.45.87

ㅇㅎㄴㅇㅎㅇㄶ

**MGL гишүүн*

2014.07.11 16:10:34
*.144.45.87

SETERTETE

**MGL гишүүн*

2014.07.11 16:54:48
*.144.45.87

ug cgycyicy

**MGL гишүүн*

2014.07.11 17:01:01
*.144.45.87

zxvzxgfsdgsgsgd

**MGL гишүүн*

2014.07.11 17:22:12
*.144.45.87

34yeryey636

**MGL гишүүн*

2014.07.11 17:33:14
*.144.45.87

qrqrwarqrq

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
» Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ? [12] Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-22 1193
2389 meddeg hyn b.val tuslaarai [1] Itachi uchiha 2012-06-13 1999
2388 ... АНХААР МОНГОЛЧУУДАА БИТГИЙ СОЛОНГОСТ ИР... file [1] maksimus 2010-05-21 5331
2387 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2386 Захидал: “Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье”..нэрээ нуусан бүсгүй..apii [4] daruuhan01 2009-12-18 2315
2385 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1357
2384 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
2383 Чингис хааны амжилтийн үндэс [2] Levi`s 2009-09-22 3509
2382 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2381 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
2380 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2132
2379 Солонгост байгаа охиндоо хэлэх vг [7] bluest 2009-01-31 2068
2378 Монгол улс БНАСАУ-аас ажиллах хүч авна. [1] selenge_good 2008-07-19 8527
2377 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9242
2376 АЖЛЫН БАЙРНЫ САНАЛУУД БАЙНА [1] AJILKOREA 2016-08-15 533
2375 Seould er arbait ajil hiinee [1] nub 2016-06-21 579
2374 Seould er arbait ajil hiinee nub 2016-06-21 491
2373 › "ЗАЙСАН КАРГО"ГАЗРЫН АЧАА ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. /1КГ ~1000ВОН/ OBM 2016-10-24 703
2372 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ nanoori 2016-06-13 584
2371 GGE ANGLI HELNI SURGALTIN TOV ZUNI SURGALTAND BURTGEJ BAINA gggg5 2016-06-06 549
2370 Бүх төрлийн орчуулга хийнэ. /Сол-Мон, Мон-Сол/ Happy55 2016-12-09 601
2369 › "ЗАЙСАН КАРГО"ГАЗРЫН АЧАА ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. /1КГ ~1000ВОН/ OBM 2016-10-24 736
2368 zarna js2424 2016-07-02 519
2367 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ nanoori 2016-05-31 515
2366 Бүх төрлийн орчуулга хийнэ. / Сол-Мон, Мон-Сол/ Happy55 2017-01-01 546
2365 өдөр 1 цаг хүртэл, орой 7 цагаас хойш 40,000вон тарааж байна 40myanga 2016-07-02 560
2364 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-05-27 513
2363 harlaad erh ni neegdsen huniig solongosruu gargaj ugch chadah hun bnuu 99840645 mongolbagsh 2016-12-07 646
2362 Mongol buh huuhduudig urij baina. gggg5 2016-05-26 606
2361 Gazar hyamd zarna [1] gebe 2016-05-26 625
2360 Ажлын байранд байнга найдвартай зуулчилна. Solongoss 2016-08-15 566
2359 UURIINHUU OROND EMNELGIIN SHINJILGEEND HAMRUULNA Zoy 2016-05-21 474
2358 Дагалдах виз авч өгнө. 010-4894-1333(mongol) 010-7168-0090korea Анд Хууль Зүйн Фирм 2017-07-12 304
2357 ☆ Ansaand mash ih mongo huraah bolomj bn ★ dongpump 2016-03-07 672
2356 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ МЭРГЭЖЛИЙН НАНҮРИ ЭМНЭЛЭГ nanoori 2016-08-05 484
2355 ANGLI SOLONGOS HELNI ANGID BURTGEJ BAINA gggg5 2016-10-05 680
2354 OHUI COSMETICS ohui 2016-02-12 654
2353 Гуанжуд мегны уйлдвэрт Эр хун авна.010-7350-8587 Littlelamb 2016-02-09 566
2352 Bair bn 1 uruu Бөмбүүлээ 2016-11-13 772
2351 AJIL BNA [4] Ertontsiin hyzgaar 2016-01-27 709
2350 БУУДЛЫН АЖИЛ БАЙНАА. Ertontsiin hyzgaar 2016-01-27 534
2349 Бүх төрлийн орчуулга хийнэ Happy55 2016-12-04 637
2348 Солонгос хэлний орчуулга маш хямд түргэн шуурхай найдвартай. 한-몽, 몽-한 전문번역 입찰 서류, 계약서, 계획서, 논문, 진단서 oomoohom 2016-01-18 531
2347 Солонгос хэлний орчуулга 한-몽, 몽-한 전문번역 oomoohom 2016-01-18 507
배너신청
자생병원

배너신청