Бичлэгийн тоо 3,329
Гуйлгачин эр 430 гулдмай алт үлдээжээ
Өнөөдөр 9 цаг 28 минут

Дегерманд орон сууц байсан ч мань эр түүнийгээ хогийн сав болгож орхижээ. Гэрээс нь заваан үнэр байнга ханхалж байсан тул хөршүүд нь тэсэлгүй гомдол гаргасан байна. Дуудлагаар ирсэн нийгмийн ажилтнууд хөглөрсөн хог, бохир заваан эд зүйл, хоолны үлдэгдэл дотор өөд болсон эзнийг нь олоод зогсохгүй ойролцоогоор 1.5 сая доллараар үнэлэгдэх 430 ширхэг алтан гулдмайг олжээ. Талийгаач өөрийг нь үе үе эргэж тойрдог байсан зээ дүүдээ энэ бүгдийг гэрээслэж үлдээсэн байлаа.
Дегерман согтууруулах ундаа, хар тамхинд толгойгоо мэдүүлсэн ч ухаан бодлоо ажиллуулдаг байсан бололтой. Сургуульд онц суралцаж байсны үр дүн ч гарчээ. Мань хүн өдөр тутмын хэвлэлийг тогтмол уншиж, өндөр хөгжилтэй, баян компаниудын үйл ажиллагааг анхааралтай ажигладаг байв. 30 жилийн туршид үгээгүй ядуу саятан эр шил, лааз цуглуулан олсон мөнгөө Швед Улсын хамгийн амжилттай яваа компаниудын хувьцаа болгодог байсан гэнэ. Харин хүртсэн ногдол ашгаа алтан гулдмай болгож байжээ. Эх сурвалж www.wikimon.mn