Бичлэгийн тоо 3,329
Баасанхүүг эргүүлэн татах эсэхийг Г.Шийлэгдамба шийдэхээр болжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэгдээд байгаа Г.Сарангэрэлийг эргэж очихдоо элдвээр дарамталж гутаан доромжилсон гэнэ.
Бүр хэргээ нэгд нэгэнгүй хүлээж бичгээр гаргаж өг гэсэн байх юм. Түүний энэ ухаангүй үйлдлийг Г.Сарангэрэлийн аав болон өмгөөлөгч Г.Батбаяр нар  гэрчилж байгаа аж. Тиймээс Х.Тэмүүжинг унагахын тулд ийнхүү ухвар мөчид үйлдэл хийж байгаа О.Баасанхүүг зүгээр өнгөрүүлэхгүй байхаар шийдсэн байна. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авахуулахаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад гомдол гаргажээ.


О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг унагахаар хүсэлт гаргаж байсан удаатай. Гэтэл хүсэлтээ эргүүлэн татаж нэг хэсэгтээ л орон  гарангаараа дуудуулсан.
 Г.Сарангэрэлийг дарамталсан гэх энэ үйлдэл нь ч мөн түүнд гай болохоос ашиг тусаа өгөхгүй нь бололтой. Учир нь “Шударга үнэний төлөө гэгддэг МАХН-ынхан О.Баасанхүүд шударгаар хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж өгнө үү” гэсэн Г.Сарангэрэлийн өмгөөлөгчийн гомдлыг  МАХН-ын Гүйцэтгэх товчооныхон маргааш авч хэлэлцэх гэнэ.


Намын дүрмэндээ Гүйцэтгэх товчоог Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүлдэг бөгөөд шийдвэр гаргах бүрэн эрх нь байдаг аж.
Тиймээс О.Баасанхүүгийн хувь заяа Г.Шийлэгдамбын гарт шилжлээ гэсэн үг. Сүүлийн үед намынхаа үндсэн чиг үүргээс хазайж хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж ганцаарчилсан тоглолтыг байн байн хийх болсон О.Баасанхүүд Г.Шийлэгдамба хариуцлага тооцох ёстой гэж үзвэл түүний улстөрчийн карьер энэ хүрээд дуусч мэднэ.

Угаасаа Н.Энхбаярын нүүрээр, бүр тодруулбал оймсонд нь хавчуулагдаж үсэрч гарч ирсэн түүнд дахин ийм завшаан олдох нь юу л бол.  Ямартай ч маргааш болох МАХН-ын Гүйцэтгэх товчооныхон, тэр дундаа Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын гаргах шийдвэрээс хамаарч улс төрийн амьдралын дуулиан хаашаа эргэх нь тодорхой болох юм байна. Учир нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа О.Баасанхүүг эргүүлэн татвал оронд нь хэн гарахаас эхлээд дуулиан шуугиан тасрахгүй байх  нээ.
 
Х.Намуун

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8151181/1f4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2049 za araichdee ugui blguidee 2014-06-20 2942
2048 za araichdee ugui blguidee 2014-06-20 2794
2047 ХХ зууны төгс гоо үзэсгэлэн 2014-06-18 3033
2046 ХХ зууны төгс гоо үзэсгэлэн 2014-06-18 2821
2045 Хөдөлмөр эрхлэгчдийн “Дундаж цалин” хэдэн төгрөг болов 2014-06-18 3416
2044 Байрны үнийн “хөөс” хагарч эхэллээ 2014-06-18 3113
2043 БНСУ-д ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ 2014-06-17 3359
2042 Өөрийнхөө ясыг чанаж шөл уув [1] 2014-06-17 3678
2041 Хүүхдээ хэрхэн өндөр болгох вэ? 2014-06-16 4187
2040 Наалддаг дотуур хувцас хэрэглээнд нэвтэрчээ 2014-06-16 3518
2039 “Өгөөмөр зах”-д машинаа хоёроос дээш цаг зогсоовол цагт 4000 төгрөг төлнө 2014-06-16 3389
2038 Ашиглалтанд ороод удаагүй барилгын тоосго нуржээ 2014-06-15 3506
2037 “Киви”-гийн Намуунаа Португалийн эрлийз гэдгээ зарлав 2014-06-15 3188
2036 Шигдсэн хумсыг хэрхэн эмчлэх вэ? 2014-06-15 3162
2035 Шигдсэн хумсыг хэрхэн эмчлэх вэ? 2014-06-15 3090
2034 Топ модель О.Пүрэвдуламын хөлбөмбөгийн талбай дээрх нүцгэн зураг 2014-06-15 4982
» О.Баасанхүүг эргүүлэн татах эсэхийг Г.Шийлэгдамба шийдэхээр болжээ 2014-06-12 3136
2032 Монголын газар нутаг цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрөх үү 2014-06-12 3030
2031 Өнөөдөр шөнө хөлбөмбөгийн Дэлхийн аварга эхэлнэ 2014-06-12 2779
2030 Амьд Бурханд өргөмжлөгдсөн, хөлөө газар хүргэдэггүй охин 2014-06-11 3769
배너신청
자생병원

배너신청