Бичлэгийн тоо 3,329
                            Их Британийн Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд гар утасны цацраг эр бэлгийн эсэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар судалгаа явуулжээ.Тэд “iPhone” гар утсыг 1500 орчим эрэгтэйн өмдний халаасанд хийж, цахилгаан соронзон долгион бэлгийн эсэд хэрхэн нөлөөлж байгааг олж тогтоосон байна.Мэргэжилтнүүдийн багийн ахлагч, доктор Фиона Мэтьюс ярихдаа “Гар утсаа өмднийхөө халаасанд авч явдаг эрчүүдийн бэлгийн эсийн хөдөлгөөн найман хувиар саарч байгааг бид тогтоосон. Өөрөөр хэлбэл, гар утасны цахилгаан соронзон долгион нь эсийн үр тогтоох чадварыг бууруулж байна” гэжээ.Анагаах ухааны эрдэмтдийн тогтоосноор дийлэнх эрчүүдийн эрүүл бэлгийн эс 50-85 хувьтай байдаг аж. Харин Эксетерийн их сургуулийн судалгаагаар гар утасны соронзон долгионы нөлөөгөөр энэ нь найман хувиар буурсан үзүүлэлтэй байна.Шинжлэх ухааны сэтгүүлд гар утас, нөүтбүүк гэх мэт хөдөлгөөнт төхөөрөмжүүд утасгүй интернэтийн орчинд холбогдохоороо цахилгаан соронзон долгион нь хуримтлагдаж, эр бэлгийн эсэд сөрөг нөлөө үзүүлэх нь өндөр байдаг гэнэ.Фиона Мэтьюс “Тэгэхээр эрчүүд гар утсаа өмднийхөө халаасанд авч явах, олон цагаар ашиглах хэрэггүй. Амьдралын хэв маягаа ингэж бага багаар өөрчилсний дараа бэлгийн эсийн үр тогтоох чадамж нэмэгдэнэ” гэжээ.Т.Арьяа -
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8147756/96d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2029 Амьд Бурханд өргөмжлөгдсөн, хөлөө газар хүргэдэггүй охин 2014-06-11 3223
2028 ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ, ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТОМ ХҮН ШИГ ХАРЬЦААРАЙ! 2014-06-11 3588
» Гар утасны цацраг эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулж байна 2014-06-10 3617
2026 Хятадад 1 сая хүний амийг залгисан “Көпадэ” шумуул Монголд дөхөж явна! 2014-06-10 3670
2025 Шарталтаас ангижруулах шинэ арга 2014-06-10 3647
2024 Солонгост байгаа иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ 2014-06-09 3674
2023 Хүүхдийн чих өвдвөл яах вэ? 2014-06-09 3687
2022 Олимпийн медальтан хүн зодож гарын чилээгээ гаргадаг болжээ 2014-06-08 3640
2021 БНСУ-ын цэцэрлэгт Монгол хүүхдүүд олонтой 2014-06-08 3733
2020 “Railbus”-аар зорчиход буудал ахих тусам 500 төгрөг нэмэгдэхээр болжээ 2014-06-08 3559
2019 Хүний арьсаар хавтасласан ном 2014-06-06 3651
2018 Жизелийн харш нуржээ (1 nurhad yahawdee kkk ) 2014-06-06 3505
2017 Жизелийн харш нуржээ (1 nurhad yahawdee kkk ) 2014-06-06 3152
2016 13 настай охин гэрийнхэндээ юу бичиж үлдээв? 2014-06-06 3570
2015 13 настай охин гэрийнхэндээ юу бичиж үлдээв? 2014-06-06 3260
2014 Хөгширдөггүй одод 2014-06-04 3784
2013 Такси барьсан бүсгүйг хээр аваачиж хутгалж хаяжээ 2014-06-04 3716
2012 Ой тогтоолтоо сайжруулмаар байна уу 2014-06-04 3460
2011 Хүүхдээ диатезтай болгохгүйн тулд юунд анхаарах вэ? 2014-06-02 3854
2010 Согтуу эмэгтэй гурван настай хүүг дайрчээ 2014-06-02 3978
배너신청
자생병원

배너신청