Бичлэгийн тоо 3,329

Хятадад 1 сая хүний амийг залгисан “Көпадэ” шумуул Монголд дөхөж явна!


Нэгэн харамсалтай мэдээг дуулгахад Хятадын өмнөд нутаг Гуандуд 1 сая гаруй хүний амь насыг хоёр зун залгичихсан "Кепадэ" нэртэй хумхаагийн шумуул монголд орж ирсэн тухай учир мэдэх хүмүүс ярих боллоо. Монголын хортон шавьж судлаачдаас илүү хужаанууд маш сайн мэдэж байна. Көпадэ нь хятадаар аюултай гэсэн үг бөгөөд "Көпадэ вэнчзи" гэдэг нь "Аюултай ойн щумуул" гэсэн нэр томъёо юмсанж. Энэхүү нисдэг шавьж хүнийг хазахад биеэр нь улаан судал гарч, тун удалгүй зурхэн тус газар нь хүрсэн тохиолдолд тэр дороо нас бардаг хэмээн өвөрлөгчид ярьж байна.

 

Гуанжао хотод сурдаг монгол оюутан Г "Көпадэ вэнчзи"-д хазуулж бутэн 3 сар эмнэлгээр явж, гар хуруу нь хавдаж пэмбийгээд хагас жил хичээлээсээ чөлөө авахад хүрчээ. Саяхан "Барс" худалдааны төвд ногоо зардаг Ц гэх эмэгтэй хорт шумуулын золиос болж эмнэлгээр гүйж яваа сурагтай. Тиймээс Хятадаас орж ирсэн "Көпадэ вэнчзи"-ийн авгалдай жимс жимсгэнэ зардаг захуудын агуулахад байна уу гэсэн хардлага төрж байгаа юм. "Көпадэ вэнчзи" хумхаагиин шумуул нь хасах 10 хэмд амьдрах чадалтай гэж бодохоор лав манай улсад 10 сарыг хүртэл бүтэн 4 сар цус сорон "пээдэлзэх" бололтой.

 

Тэд эцэст нь авгалдайгаа жимс ногооны дунд хийчихээд өөрсдөө үхдэг аж. Авгалдай нь хасах 20 хэмд нойрсон амьдрах чадалтай гэж бодохоор аймшигтай санагдана. Ингээд хумхаагийн шумуулны талаар ойпголт өгьө. Хумхаагийн шумуул (Anopheles) гэдэг хамгийн аймшигтай нэг төрөл. Одоогоор дэлхийн шавьж судлаачдын судалс-наар 460 орчим зүйл байгаагаас 100 гаруй зүйл нь хүнд хумхаа  өвчин халдаах чадвартай, гэхдээ тодорхой бүс нутагт тархсан 30-40 зүйл нь хумхаагийн үүсгэгч болох Плазмоди хэмээх бүдүүлэг биетнийг паразит байдлаар агуулж, халдаадаг аж.   Хумхаагийн   шумуул   нь ОХУ, Хятадад өргөн тархсан гэж бодохоор Монголд орж ирэхгүй гэх баталгаа алга.

 

Уг хумхаагийн шумуул нь халуун хүйтэн оронд тэсвэртэй амьд-рах чадалтай бөгөөд хамгийн аймшигтай нь ДОХ өвчнийг тарааж эхэлсэн гэнэ. Хуучин захиргаадалтын нийгэмд "Шавьж устгалын газар" гэж байлаа. Хавар намрын цагт төмөр баллон үүрч, хогийн шүүр шиг урт төмрөн шүршүүрээ атгаж, нүүр амаа битүүлсэн ариутгагчид орон сууцны оршин суугчдыг гэрээс нь хуу хөөж гаргаад шавьж устгах хороо цацчихаад явдагсан. Хортон шавьж устгах хор цацсанаас 4-6 цагийн дараа л хүмүүс гэртээ орох эрхтэй. Харин өнөөдөр зах зээлийн нийгэмд шавьж устгагчид маань хаачсаныг чөтгөр бүү мэд. Хотын дарга Ноён Э.Бат-Үүл нийслэлийн унаган иргэн тул эрх биш энэ тухай сайн мэдэх байх. Ямар ч байсан өнөөдөр олны хөл хөдөлгөөнтэй зах, жимс, ногоо зардаг газруудыг сайтар шалгаж, хортон шавьж устгах нэгдсэн арга хэмжээ авахгүй бол "Кепадэ вэнчзи", "Гамбий" зэрэг хумхаагийн шумуул ганц сая хүн амтай Улаанбаатарын иргэдэд аймшигт аюул дэгдээхэд ойрхон байна.

 

Ер нь хортон шумуул нь 150 сая жилийн настай. Анх цэцгийн бал, ногооны шимийг сорон амьдарч байснаа хожим амьдралын шаардлагаар амьд амьтны цусыг сорон амьдардаг бол жээ. Энгийн шумуулыг эр эм гэж хоёр ангилдаг. Эм шумуул нь хүний цусыг сордог бол эр нь сордоггүй гэнэ. Ихэвчлэн 1 бүлгийн цустай хүний цусыг сордог байна. Судлаачдын үзэж буйгаар тухайн "хохирогч" болж буй хүмүүсээс ялгарч буй сайхан үнэр, амт гэхээсээ илүү амьд биетүүдийн биеэ авч яваа байдал болон бусад шинж тэмдгүүд нь "шумуулны хоол" болох үндсийг тавьдаг аж. Бие томтой, удаан хөдөлгөөнтэй тарган хүмүүс, эсвэл   нялх   хүүхдийн   цусыг шумуул сорох дуртай байдаг гэсэн үг. Бидний биен дээр цус сорогчид суугаад 2 балга цус сорчихоод нисээд явахад шумуулнуудын хувьд бүтэн 3 хоногийн өл даана. Бас нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхэд архи, согтууруулах ундаа уусан хүн шумуулны золиос болох нь тун бага. Архи тамхиар дамжин хүний цус шууд бохирддог тул цус сорогчид уг хүнийг үнэрээр нь ялгаж чаддаг бололтой. Шумуул ихтэй газар очвол яах вэ? Аль болох идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэхдээ шавьж үргээгч, шумуулны тос, ардын утаагаар хөөн зайлуулах гэх мэт шумуулыг үлдэн хөөх арга одоохондоо болж л байнаг Дээр өгүүлсэн  "көпадэ" шумуул энгийн шумуулаас даруй 2 дахин том бөгөөд хортон шавьж устгах хоронд тун тэсвэртэй нэгэн гэнэ.

 

Хорт шумуулаа устгахгүй бол ямар аюул учрах вэ?

Өмнөд Америк, Африк, Хятадын Гуанду мужид хумхаагийн шумуулаас болж 300 сая хүн халдвар авчээ. Эмнэлгийн тусламж авч чадаагүй хөдөө тосгоны иргэд, бие муутай хүмүүс, нялх хүүхдүүд цус сорогчдын хоол болсноор нийтдээ 3 сая хүн өнгөрсөн жил хорвоог орхисон тухай CNN мэдээлэв. Шумуулаас эхлэлтэй халуун хумхаа өвчин Африк, Латин Америк, Хятадын өмнө хэсгийн хүмүүсийг хэдэн зуун мянгаар нь үхүүлж байсан 1960 онтой харьцуулахад 2008 оноос хумхаагийн шумуулны вакцин гарчээ. Гэхдээ вакцин нь 25-30 америк доллар тул Хятад, Бразил, Энэтхэгээс бусад ядуу буурай Африк, өмнөд Америкийн орны иргэд хувь заяатайгаа эвлэрэхээс өөр замгүй болов. Цус сорогчийн хоол болж байгаа тохиолдлуудын ихэнх нь тав хүртэлх насны хүүхэд багачууд эсвэл өндөр настнууд. Үүнээс гадна жирэмсэн эхчүүд тун эмзэг өртсөөр. Кени улсад л гэхэд хумхаагийн  шумуулаас нийт хүн амын 80 хувь нь халдваралсан байна. Хумхаа өвчин өөриин хохирогчоо дэндүү хурдан нэрвэдэг учраас өглөө нь хөгжилтэйеэ тоглож байсан жаалууд өдөр нь тархи нугасны халдвар авч ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирэх нь түгээмэл.

 

Эл өвчинд автсан сая сая хүмүүс халуурах, даарахын зовлонг ээлжлэн амсахаас гадна элэгний өвчинд нэрвэгдэн хөшүүн болдог тул цус сэлбүүлэх шаардлагатай  болдгоос халдварт шар болон ДОХ-оор халдварлах нөхцлийг бүрдүүлдэг аж. Бразилд өмнө нь хааяа нэг хумхаа өвчин гардаг байсан бол XX зууны 70-аад онд Амазонкийн сав газрыг эзэмшиж эхэлснээс хойш хэд дахин нэмэгдсэн. Хумхаагийн шумуултай бүхий л аргаар тэмцдэг ч хөгжил дэвшил нь бүх шавьжинд сөргөөр нөлөөлсөнгүй. Бүр зарим нэг нь хор, химийн бодисонд амархан     дасан     зохицжээ. Сүүлийн жилүүдэд хятадын эрдэмтэд хувьсалд орсон супер шумуулуудыг илрүүлж байгаа нь баталгаа болов. Энэ нисдэг шавьжийг судлах ажил эрхэлдэг Бээжингийн эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтнүүдийн судалгаа сүүлийн жилүүдэд тэдэнд голлон үйлчилдэг байсан хоёр бүлэг шумуулны хорыг идэвхтэй эсэргүүцэх чадвар бүхий ген бий болон хэвшсэнийг тогтоов. Хувьсан өөрчлөгдсөн шумуул нөгөө хоронд нь хордон хөдөлгөөн нь удааширдаг тул өөрийн найзуудынхаа амьд хоол, олз болдог. Найзыгаа зооглосон шумуул өшөө хүчтэй болдог аж. XX зууны эхэнд Африк, Латин Америк, Өмнөд Азид түгсэн шумуул өдгөө дэлхий дулааралтаа дагаад Төв Ази, ОХУ руу дөхөж явна!

 

Саяхнаас Баруун Крымд үл мэдэгдэх дэлэнч гарч иржээ. Тэдний халзалт хатгалт орон нутгийн оршин суугчид болон жуулчдад хүчтэй харшил өгч эхлэв. Уламжлалт эм бэлдмэл тус болохгүй байгаагаас эмч нар аргаа барахад хүрч. Орон нутгийн хэвлэл мэдээллийн нийтэлж байгаагаар тэдэнд өртсөн насанд хүрэгсэд тун хөндүүртэй тууралт бүх биеэр нь гарч ихэд хавагнадаг бол хазуулсан хүүхдүүдэд улаан булдруу, гүвдрүү үүсэн бие нь хөөж эхлэв. Түргэн тусламжийн машин байнга шинэ өвчтөнүүд авчирч байгаагаас хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг шумууланд хазуулсанхүнээр дүүрчээ. Оросын мэргэжилтнүүд энэхүү шинэ аюултай цус сорогчтой хэрхэн тэмцэх аргаа олж чадахгүй л явна. Эцэст нь хэлэхэд энэ жил бурханы авралаар монголд сэрүүхэн хавар боллоо. Тун удахгүй дулаарвал "Көпадэ вэнчзи", хорт шавьжнууд арвалзаад эхлэх биз. Тэрнээс нь амжиж хятадаас орж ирдэг жимс, ногооны агуулахыг сайтар шалгаж, "барын зулзагыг бага дээр нь" гэгчээр "көпадэ" шумуултай тэмцэхийг нийслэлийн удирдлагуудаас дахин дахин хүсье.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8147738/09a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2029 Амьд Бурханд өргөмжлөгдсөн, хөлөө газар хүргэдэггүй охин 2014-06-11 3223
2028 ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ, ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТОМ ХҮН ШИГ ХАРЬЦААРАЙ! 2014-06-11 3588
2027 Гар утасны цацраг эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулж байна 2014-06-10 3617
» Хятадад 1 сая хүний амийг залгисан “Көпадэ” шумуул Монголд дөхөж явна! 2014-06-10 3670
2025 Шарталтаас ангижруулах шинэ арга 2014-06-10 3647
2024 Солонгост байгаа иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ 2014-06-09 3674
2023 Хүүхдийн чих өвдвөл яах вэ? 2014-06-09 3687
2022 Олимпийн медальтан хүн зодож гарын чилээгээ гаргадаг болжээ 2014-06-08 3640
2021 БНСУ-ын цэцэрлэгт Монгол хүүхдүүд олонтой 2014-06-08 3733
2020 “Railbus”-аар зорчиход буудал ахих тусам 500 төгрөг нэмэгдэхээр болжээ 2014-06-08 3559
2019 Хүний арьсаар хавтасласан ном 2014-06-06 3651
2018 Жизелийн харш нуржээ (1 nurhad yahawdee kkk ) 2014-06-06 3505
2017 Жизелийн харш нуржээ (1 nurhad yahawdee kkk ) 2014-06-06 3152
2016 13 настай охин гэрийнхэндээ юу бичиж үлдээв? 2014-06-06 3570
2015 13 настай охин гэрийнхэндээ юу бичиж үлдээв? 2014-06-06 3260
2014 Хөгширдөггүй одод 2014-06-04 3784
2013 Такси барьсан бүсгүйг хээр аваачиж хутгалж хаяжээ 2014-06-04 3716
2012 Ой тогтоолтоо сайжруулмаар байна уу 2014-06-04 3460
2011 Хүүхдээ диатезтай болгохгүйн тулд юунд анхаарах вэ? 2014-06-02 3854
2010 Согтуу эмэгтэй гурван настай хүүг дайрчээ 2014-06-02 3978
배너신청
자생병원

배너신청