чамайг бүхнээс би харамлана
чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдана
чанх өөдөөс чинь дуугүй ширтэнэ
нүд чинь нэгл залхуутай
нүгэл хийсэн хүнийх шиг нозоорно
нүднийхээ тень шиг олон өнгөнд хувирах
нүгэлтэй гэнэн сэтгэлийг чинь яалтайч билээдээ
===================================
байгаль дэлхий дөрвөн улиралд хувирах юм
багийн жаахан чи дөчин янзанд хувирах юм
эвээх нар нэг юм
энэ бие ганц юм
сэтгэл гэж агуу юм
сэрэл гэж хязгааргүй юм
===================================
уулын өндөр лүү зүтгэх гэж би яардаг байсан
усны гүнийг туулах гэж би тэмүүлдэг байсан
урагшаа зүтгэн зүтгэн тэмүүлэх эмнэг хангалруу
уурагны үзүүр даялахдаан хүртэл эрддэг байсан
энэ бие минь эсгий сунахтай адил өсөх тутам
ааг минь цээжэнд амтагддаг байсан
===================================
уйтгарт автсан сэтгэл минь
уулнаас өндөр гарахгүйн
хааш хаашаа харсан ч
хад асагтай уул
харин би өөрөө манкурт боол шиг
амьдрал минь нэг л хэьийн
алдаа оноогүй үргэжлэнэ
өглөө босож ажилаа хийнэ
үдэш нь хоолоо иднэ унтана
олсон мөнгө минь монгол руу урсана
онц гавъяагүйгээр би өтлөнө
==============================