Бичлэгийн тоо 5,522
уяан дээр нь морьд үүрсэнэ
уулсын оройд нь сарлаг асна
усан нууранд нь хун шувуу хөвнө
унаган нутагийн бараа юудаа
толгодын цаанаас би яарна
тоосны үзүүрыг салхи хөвөрдөнө
тос даасан дээлтэйгээ эжий минь саравчилна
том болсон хүү нь нулимстайгаа очино
зэлэн дээр нь үнээ тугал мөөрөлдсөн
зэрэглээ татсан талд нь
зээр гөрөөс давхилдсан
зэлэн ирсэн шувууд нууранд нь хоргодсон
зүүдны минь эзэн нутагаа хө
холын гийчэд саатан чуулж
хорго нутагийн сайханыг магтахад
хот газраас эжийгээ санасан сэтгэл
эх нутагийн зүг хөдлөнө
хүүгийн сурагаар эжий минь сандчина
хүлэгийнхээ тоостойгоо дэр хийгээд бууна
уулсын оройд нь сарлаг асна
усан нууранд нь хун шувуу хөвнө
унаган нутагийн бараа юудаа
толгодын цаанаас би яарна
тоосны үзүүрыг салхи хөвөрдөнө
тос даасан дээлтэйгээ эжий минь саравчилна
том болсон хүү нь нулимстайгаа очино
зэлэн дээр нь үнээ тугал мөөрөлдсөн
зэрэглээ татсан талд нь
зээр гөрөөс давхилдсан
зэлэн ирсэн шувууд нууранд нь хоргодсон
зүүдны минь эзэн нутагаа хө
холын гийчэд саатан чуулж
хорго нутагийн сайханыг магтахад
хот газраас эжийгээ санасан сэтгэл
эх нутагийн зүг хөдлөнө
хүүгийн сурагаар эжий минь сандчина
хүлэгийнхээ тоостойгоо дэр хийгээд бууна