Бичлэгийн тоо 3,329

       2014 оны 05 сарын 29 Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл манай улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841 мянга 192 төгрөг ажээ. Энэ нь 2012 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Гэвч өрхийн зарлага нийт орлогын 91 хувийг эзэлж байгаа нь таагүй мэдээ болж байна. Өрхийн зарлагын хэмжээг дунджилсан байдлаар авч үзвэл 70.5 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний зардал, 26.9 хувийг хүнсний бүтээгдэхүүний зардал эзэлдэг ажээ. Энэ нь хүнснээс бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулах зардал жилийн өмнөхөөс 25 хувиар нэмэгдсэнийг харуулж буй бодит баримт билээ. Гэвч судалгаа бол ердөө л хэдэн тооны дундаж үзүүлэлт. Тэгвэл цалингийн хэмжээг салбараар ангилбал хамгийн өндөр цалин авдаг уул уурхайн салбарын ажилтан дунджаар сард 1.5 сая, банк санхүүгийн салбарынхан 1.2 сая байхад ажиллах хүчний гуравны нэгийг өөртөө агуулдаг хөдөө аж ахуйн салбарын дундаж цалин 308 мянган төгрөг байна. Зөвхөн энэ баримтаас харахад хөдөө аж ахуйн салбарт ажилладаг гэр бүлийн хоёрын олж буй орлого статистикчдын тооцон гаргасан айл өрхийн сарын дундаж зарлага болох 772 мянган төгрөгт хүрэхэд тун хол байгаа юм. Тэгээд ч үнэн хэрэг дээрээ гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан сард 700 мянган төгрөг зарцуулдаг гэр бүл тун цөөн. Мөн энэ хэмжээний мөнгийг өдөрт нь “хийсгэж” орхидог хөрөнгөтөн тийм ч их биш. Яг одоогийн байдлаар УИХ-ын гишүүний үндсэн цалин сард сая 267 мянга төгрөг. Дээр нь нэмээд онцгой нөхцлийн 30 хувь 648 мянга, утасны ярианы мөнгө зэрэг нэмэгддэг байна. Үүн дээр 67 сая 592 мянган төгрөгийг үндсэн цалин, туслах, зөвлөхийн цалинд, 32 сая төгрөгийг албан томилолт, унаа, мэдээлэл сурталчилгаа, зочны хүлээн авалт, ном хэвлэл, гадаад арга хэмжээний бэлэг дурсгал зэрэгт зарцуулдаг ажээ. Зөвхөн үндсэн цалин нь гэхэд хөдөө аж ахуйн сарбарт ажиллаж буй иргэдийн хагас жил орчим, төрийн албан хаагчийн дөрвөн сар орчмын цалинтай тэнцэж байна гэсэн үг. Ийм байтал 450 хонь, 140 адуу, 63 үхэр, 22 хурдан удмын адуу, Nissan X trail, Toyoto Land Gruiser 200 зэрэг төмөр хөлөгтэй, гурван орон сууцтай гишүүн УИХ-ын гишүүний цалин бага байна гэсэн гомдол гаргаж ард түмний эгдүүг хүргэж байсан удаа ч бий. Харин үүнээс 10 сая төгрөгийг нь хуулийн төсөл боловсруулахад зарцуулдаг байх юм. Тэгвэл Засгийн газрын гишүүд буюу салбарын сайдууд сард сая орчим төгрөгийн цалин авдаг гэнэ. Тэгэхээр “Давхар дээлтэй” 17 гишүүн сард дунджаар үндсэн цалин л гэхэд 2.7 орчим сая төгрөг авдаг болж таарч байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй, хууль батлахгүй явахад л тэдний дансанд сар бүр дээрх хэмжээний мөнгө сул “гулсч” ордог гэсэн үг. Энэ нь дундаж тэтгэвэртэй буурлын бүтэн жилийн мөнгөн орлоготой дүйж байна. Тэтгэврийн орлогоор амь зуух амаргүй Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн хоёрдугаар сарын нэгнээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүллээ хэмээн сурталчилсан. Үүнийгээ “Сар шинийн баяраас өмнө ахмадууддаа барьж буй бэлэг” хэмээн гайхуулсан удаа ч бий. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэтгэврийн доод хэмжээ 180 мянга 300 байсныг 20 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 27 мянгаар нэмэгдүүлж, 172 мянган төгрөг болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэтгэврийн дундаж хэмжээ 216 мянга 668 төгрөг байна. Тэгэхээр хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр “тэтгүүлдэг” ахмадууд ажлын 22 хоногоор бодоход УИХ-ын гишүүний хоёр өдрийн үндсэн цалинд ч хүрэхгүй мөнгийг сардаа зарцуулж байгаа тооцоо гарч байна. Мөн дээрх аргачлалаар тооцоход “Давхар дээлтэй” 17 эрхмийн нэг өдрийн цалинд ч тэтгэврийн доод хэмжээ хүрэхгүй байгаа нь тодорхой харагдаж буй. Түүнчлэн Засгийн газрын зүгээс тэтгэврийн насныханд цагаан сараас өмнө өгсөн 20 мянган төгрөгийн бэлгээ “Инфляцын төвшинтэй уялдуулан тэтгэврийн нэмэгдлийн хувь, хэмжээг тооцон гаргасан” хэмээн тайлбарласан нь бүр ч инээдтэй. Харин бодит байдал дээр зөвхөн 2012-2013 онд хэрэглээний үнийн индекс урьдчилсан байдлаар 27.7 хувиар өсөөд байхад энэ хугацаанд тэтгэвэр ганц ч хувиар нэмэгдээгүй. Харин энэ жил манай улсын мөнгөн тэмдэгт голлох валютуудын эсрэг 30 хувиар сулрахад тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмсэн үзэгдлийг инфляцтай уялдуулсан тооцоолол гэж ойлгож болох уу... Ийнхүү энэ онд тэтгэврийг 6-8 хувиар нэмсэн нь үнэн боловч зөвхөн сүүлийн хоёр жилд энэ нэмэгдэл үнийн өсөлтөөс 70-80 хувиар хоцорч байгааг хүртэл судалгааны байгууллага дурдсан билээ. Гэвч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хүүхэд зэрэг хөдөлмөрийн чадваргүй иргэний орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр юм. Харин өнөөдөр тэд орлогын энэ эх үүсвэрээр амь зуухад тун бэрх болоод байгаа. Тиймээс дээр өгүүлсэн тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтөөс ийнхүү хоцорч байгаа нь өрхийн бодит орлогыг бууруулж, хэрэглээг хязгаарлаж, улмаар ядууралд оруулах үндсэн шалтгаан болж байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Хүнсээ цуглуулъя Статистикчид нэг өрх сард дунджаар 772 мянган төгрөг хэрэглээндээ зарцуулдаг гэдгийг тооцоод гаргачихсан. Гэтэл өрхийн орлого нь сардаа 700 мянган төгрөгт ч хүрэхгүй айл өрх монгол орны өнцөг булан бүрт мянга мянгаараа аж төрж байна. Одоо яах вэ... Тусгаар тогтносон Монгол Улсынхаа Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд итгэх үү, аль эсвэл иргэдийн худалдан авах чадвар өдөр бүр муудаж, айл өрхийн амжиргааны төвшин илт уруудаж байгаа нөхцөл байдалд итгэх үү... Нуултгүй хэлэхэд хэцүүхэн нөхцөл байдал хаа сайгүй үүсээд байна. Мэдээж УИХ-ын гишүүд, сайдууд статистикийн судалгаанд бат итгэнэ. Үнэндээ тэгэхээс ч өөр аргагүй юм. Учир нь тэд хэрэгцээтэй байгаа зүйлээ бүгдийг нь гадаадаас базаадаг. Хүнсээ хүртэл хилийн цаанаас захиалж авч ирдэг. Тэр ч бүү хэл нохой, муурны хоолоо онгоцоор зөөдөг тул бодит байдлаас хол байх нь аргаггүй. Тэгээд ч тэтгэврийн насны аав, ээжийн минь сарын орлогыг нэг өдрийнхөө цалинд авдаг хүмүүс Улаанбаатарын хаана нь очиж тэр их мөнгийг үрэх билээ. Тэгвэл дотоодын худалдааны төвүүдээр чадан ядан үйлчлүүлдэг нийт хүн амын 90 орчим хувийн амьдрал сайнгүй байгаа нь өнөөгийн Монгол Улсын үнэн дүр зураг юм. Энэ сарын 2-ны байдлаар худалдааны төвүүдийн дундаж үнэ хонины ястай мах кг нь 7500, үхрийн ястай мах кг нь 8200-9800 төгрөг байгаа бол дотоодын гурилан бүтээгдэхүүний дийлэнх хувийг дангаараа эзэлдэг “Алтан тариа” компанийн савласан гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1400 төгрөг, 1-р зэргийнх 700-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байв. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарт хоёулаа ажилладаг хоёр хүүхэдтэй өрх сард багаар бодоход 15 кг гурил, таван кг будаа, 10 кг мах, таван кг төмс, нэг литр ургамлын тосоос гадна хоол амтлагч, давс, сахар, масло, цай зэргийг 20 мянган төгрөгт багтааж авдаг гэж тооцьё. Үүн дээр гэр бүлийн хоёр өдөрт хоёр мянган төгрөгөөр унаанд сууж, өдрийн цайндаа мөн хоёр мянган төгрөг зарцуулдаг гэж төсөөлье. Ингэхэд 300 гаруй мянган төгрөг болж байна. Дээр нь өдөр бүр хүүхдүүддээ нэг ширхэг “Атар” талх авч өгөх юм бол эхнэрийнх нь цалин дуусч, нөхрийнхөө халаас уруу гар дүрэхээс аргагүйд хүрч байгаа юм. Мэдээж XXI зууны хүн төрөлхтний амьдрал л юм хойно ус, цахилгаан, түлш, хувцас, хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн зардал нэмэгдэж таарна. Ингээд бодоход өрхийн орлого нь сая төгрөг байгаад ч хуримтлал үүсгэж чадахгүй нь ойлгомжтой байгаа юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8131728/fe0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» “Давхар дээлтнүүд” ахмад настны бүтэн жилийн тэтгэврийн орлогоор сард цалинждаг 2014-05-31 3817
2008 Солонгос охин Миранда Керртэй адилхан болох гэж нүүрэндээ мэс хүргэжээ 2014-05-31 4175
2007 Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ? 2014-05-30 4405
2006 113 настай ”бүсгүй” нөхөрт гарчээ 2014-05-30 3911
2005 Гадаад өр 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтлоо 2014-05-30 3374
2004 Дэлхийн баячуудын хүсээд ч авдаггүй төмөр хүлгийн эзэн хэн бэ? 2014-05-30 3800
2003 Дэлхийн хамгийн тарган эр жингээ хассан ч таалал төгсчээ 2014-05-27 4702
2002 Хулгайлагдсан 200 охидын хаана байгааг тогтоожээ 2014-05-27 4519
2001 Ангараг дээрээс булш илрүүлжээ 2014-05-26 4204
2000 Хүссэн хүүхдээ хэрхэн төрүүлэх вэ? 2014-05-26 4047
1999 Өмнөд Солонгост автобусны буудалд гал гарч долоон хүн амь үрэгджээ 2014-05-26 3891
1998 Google”-ийн жолоочгүй машин замын хөдөлгөөнд саадгүй оролцлоо 2014-05-25 3818
1997 Гитлер хочтой муурыг тамлажээ 2014-05-25 3965
1996 Railbus үнэхээр сайхан “амьтан” юм, гэвч... 2014-05-25 3621
1995 Амжилт хэнд ирдэг вэ? 2014-05-24 3450
1994 Гурван ихрийн ээж Ө.Ундармаа 27 насандаа зургаан хүүхдийн ээж боллоо 2014-05-24 3826
1993 2028 он гэхэд УБ хотод ядуу иргэн байхгүй болно 2014-05-24 3351
1992 Ч.Гансүхийн ээж: Нөхөр бид хоёр нэг тэрбумын орлоготой 2014-05-23 3691
1991 Б.Обама жуулчдыг гайхуулав 2014-05-23 3912
1990 Энэтхэгт орсон цусан борооны учрыг тайллаа 2014-05-23 3888
배너신청
자생병원

배너신청