Солонгосын загвар өмсөгч Хун Ю Рым хүүхэд шиг эгдүүтэй төрхтэй супер модель Миранда Керртэй адилхан болох гэж гоо сайхны хагалгаа хийлгүүлсэн байна. Гоо сайхны хагалгаа хийлгэх нь эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй ч тэр үүнийг ойшоосонгүй. Хун бүсгүй өөрийгөө Азийн Миранда Керр болсон гэдэгт бат итгэлтэй байна. Цэнхэр өнгийн линз зүүж, Миранда Керртэй адилхан нүүрээ буудуулж, хувцсыг нь дууриах дуртай Хун олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар өмсөгч болох мөрөөдөлтэй гэнэ.


