Бичлэгийн тоо 3,329
Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ?                         
Олон хүн биеийнхээ зарим хэсгүүдээр ихээхэн өөхөлж таргалсан байдаг нь хөдөлгөөн бүрт нь бэрхшээл учруулдаг.  Та гэдэснийхээ эргэн тойронд хуримтлагдсан, хэзээ ч арилах дургүй зузаан өөхөн бүрээс буюу харвинтай олон сая хүний нэг бол гараа өргөөрэй?

Хоолны дэглэм барьж, хичнээн их дасгал хөдөлгөөн хийсэн ч гэдэсний харвин арилахгүй хэвээрээ байдаг нь урам хугалдаг. Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахын хажуугаар гоолиг болоход тустай хэдэн арга танд зөвлөе.

Өөхөө хэрхэн хайлуулах тухай үлгэрээс салах хэрэгтэй

Хүний биеийн тухайлсан нэгэн цэгийн өөхийг багасгах арга тэр бүр байдаггүй, учир нь бид биеийнхээ аль хэсэгт өөх хуримтлуулахаа сонгодоггүй. Иймээс ч бид биеийнхээ аль нэг хэсэгт хуримтлагдсан өөхийг хүссэн цагтаа амархан арилгаж чаддаггүй.  Хэдэн зуун удаа сууж боссон ч, хичнээн удаа гэдсээ үрж нухсан ч хуримтлагдсан энэ “өөхөн бүрээс” тэр дороо багасдаггүй нь урам хугалмаар бодит үнэн билээ. Дуулгах сайн зүйл гэвэл үүнийг зөвхөн хоолны дэг барих, дасгал хийх гэсэн хоёр аргыг хамтад нь хэрэглэж, дээр нь миний өгөх гурван зөвлөгөөг дагаснаар энэхүү илүүдэл өөхөө хайлуулах боломжтой.  

1. Гэдэсний харвингаа багасгахад тустай  маш энгийн гурван зөвлөгөө

Ямар нэгэн стресст оролгүйгээр гэдэсний харвингаа багасгах, биеийн жингээ хянах доорх гурван зөвлөгөөг дагаарай.

2. “Гэдэсгүй болох” зөвлөгөө 1:  Идэвхтэй дасгал хийх цаг заавал гаргаж байгаарай


Та биеийнхээ зөвхөн аль нэг хэсгийг, тэр тусмаа зөвхөн унжсан гэдсээ тусгайлан арилгах боломжгүй ч ерөнхий дасгал, гимнастикийн ач тусыг тоомсорлохгүй орхиж болохгүй. Хэрэв та өдөр бүр биеийн тамирын дасгал хийх цаг гаргаж чадвал тун удалгүй бүх бие тань чангарч эхэлнэ.

Та өмнө нь сонсоогүй ч байж магадгүй, биеийн хөдөлгөөн, дасгал идэвхтэй хийгээд чийрэг чанга биетэй болох нь таны амьдралд тохиолдох элдэв стресс, сэтгэл санааны дарамтаас сэргийлэх, даван туулах гайхамшигтай сайн арга юм. Дасгал хийхэд зориулсан цаг гаргаснаар та өмнөө тавьсан зорилгуудаа шинэчлэн өөрчилж зөв зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг болно. Та хоол хүнс идээд суух цагаа дасгал хөдөлгөөнд зориулах нь бүр их тустай сайн зүйл болно!

3. “Гэдэсгүй болох” зөвлөгөө 2: Гүнзгий амьсгаа авч сураарай

Хамраараа гүнзгий амьсгаа авч гэдсээ агаараар дүүргээд амаараа гаргах дасгалыг хийж сураарай. Ажлаа түр зогсоогоод ингэж 5-10 удаа гүнзгий амьсгаа авах нь таны ухаан санааг тайвшруулж,  эргэн залуужуулах амсхийлт өгнө. Стресс чимээгүй хуримтлагдах нь ажлын өдрийн эцэст таныг ядарч туйлдсан байдалд оруулна. Үүнээс аль болох зайлсхийхгүй бол таныг улам их идэхэд хүргэнэ. Тиймээс амьсгалын энэ аргыг сурч аваад санах бүрдээ хийж байгаарай.  (хажуудаа үүнийг сануулсан бичиг өлгөсөн ч болно). Өөрийнхөө төлөө санаа тавьж, биеийнхээ хэлбэр галбиртаа анхаарч, яавал хүмүүст аятайхан харагдах бол гэж бодож байх хэрэгтэй. Энэхүү ухаалаг арга таныг болж өгвөл амандаа идэх юм хийхээс зайлсхийлгэж дасгал хөдөлгөөн хийх замд хөтөлнө.

4. “Гэдэсгүй болох” зөвлөгөө 3:  Мөрөө цэх зогсож, унжсан гэдсээ татаж  бай


Кофе ууж завсарлахын оронд нуруугаа тэнийлгэн суниаж завсарлаж  бай. Та ажлын өрөөнийхөө тухлаг сандал дээр сууж байхдаа ч, утсаар яриад зогсож байхдаа ч арагшаа суниах энгийн дасгал хөдөлгөөн хийж чадна. Сууж байхдаа ч, зогсож байхдаа ч 30 секундын зайтай олон удаа гэдсээ татаж сурснаар та гэдэснийхээ гол булчингуудыг бэхжүүлэх болно. Хэрвээ танд цаг гарвал цээжээ тэнийлгэж мөрөө цэхлэн зогсоод энэ байдлаараа ойр зуур алхаж байгаарай. Гэдсээ татаж, цэх зогсож, цэх явж сурах нь таныг илүү цовоо болоход тустай төдийгүй биеийн тань хэлбэрийг сайжруулна.

Хэдийгээр өөхөн харвинг хурдан арилгах арга зам үгүй ч, та хэрэв эдгээр дасгалыг хийгээд эхлэх юм бол тун удалгүй биеийн байдал тань дээрдэж, хэлбэр галбираа хянах боломжтой болно. Таны биеийн бэрхшээлтэй хэсэг хаана ч байсан, давхар эрүүтэй, унжсан гуяатай, цүдгэр гэдэстэй байлаа гэхэд тогтмол дасгал хөдөлгөөн, тэвчээр хоёр л эдгээр гажгийг арилгаж, гоолиг сайхан болоход тань туслана.

Б. Агиймаа
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8130026/359/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2009 “Давхар дээлтнүүд” ахмад настны бүтэн жилийн тэтгэврийн орлогоор сард цалинждаг 2014-05-31 3817
2008 Солонгос охин Миранда Керртэй адилхан болох гэж нүүрэндээ мэс хүргэжээ 2014-05-31 4175
» Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ? 2014-05-30 4405
2006 113 настай ”бүсгүй” нөхөрт гарчээ 2014-05-30 3911
2005 Гадаад өр 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтлоо 2014-05-30 3374
2004 Дэлхийн баячуудын хүсээд ч авдаггүй төмөр хүлгийн эзэн хэн бэ? 2014-05-30 3800
2003 Дэлхийн хамгийн тарган эр жингээ хассан ч таалал төгсчээ 2014-05-27 4702
2002 Хулгайлагдсан 200 охидын хаана байгааг тогтоожээ 2014-05-27 4519
2001 Ангараг дээрээс булш илрүүлжээ 2014-05-26 4204
2000 Хүссэн хүүхдээ хэрхэн төрүүлэх вэ? 2014-05-26 4047
1999 Өмнөд Солонгост автобусны буудалд гал гарч долоон хүн амь үрэгджээ 2014-05-26 3891
1998 Google”-ийн жолоочгүй машин замын хөдөлгөөнд саадгүй оролцлоо 2014-05-25 3720
1997 Гитлер хочтой муурыг тамлажээ 2014-05-25 3965
1996 Railbus үнэхээр сайхан “амьтан” юм, гэвч... 2014-05-25 3621
1995 Амжилт хэнд ирдэг вэ? 2014-05-24 3450
1994 Гурван ихрийн ээж Ө.Ундармаа 27 насандаа зургаан хүүхдийн ээж боллоо 2014-05-24 3826
1993 2028 он гэхэд УБ хотод ядуу иргэн байхгүй болно 2014-05-24 3351
1992 Ч.Гансүхийн ээж: Нөхөр бид хоёр нэг тэрбумын орлоготой 2014-05-23 3691
1991 Б.Обама жуулчдыг гайхуулав 2014-05-23 3912
1990 Энэтхэгт орсон цусан борооны учрыг тайллаа 2014-05-23 3888
배너신청
자생병원

배너신청