Бичлэгийн тоо 3,329

Гурван ихрийн ээж Ө.Ундармаа 27 насандаа зургаан хүүхдийн ээж боллоо

               
    
    “Том хүүхдүүдээ санаж байна уу” гэсэн асуултанд нүдэнд нь нулимс цийлэгнэн “саналгүй яахав” хэмээн хариулах энхрий дөлгөөн, хайраар бялхсан эх хүнтэй уулзлаа.
    Одоо 27 настай залуухан бүсгүй Ө.Ундармаа эхийн I одон авна. Дөрвөн настай том эр таван дүүгээ ээжийнхээ хамт асарч хамгаалах томоохон үүрэгтэй болсон. Харин ой гаруйтай ихэр хүүхдүүд болох охин, хүү хоёр нь одоо “моодноос” гарч гурван дүүгээ өсгөлцөнө.
    Хүн болох ховорхон заяанд гурвуулаа хөтлөлцөн ижийдээ хайр асгаж, мөөмөнд нь сүү ивлүүлэн ирсэн гурван бяцхан гүнж эсэн мэнд бойжиж байна.
    Фэйсбүүкээр танилцан Ө.Ундармаа бүсгүйд туслахаар сэтгэл нэгдсэн ээжүүдтэй бид Нялхсын клиникийн гадаа болзлоо. “Энэ ертөнцийн гурван баяны нэг нь үр хүүхэд байдаг юм. Ийм залуугаараа зургаан хүүхдийн эх болсон энэ ээж биднээс илүү баян хүн. Их билэг дэмбэрэлтэй үйл явдал тул тун их билэгшээж байна” хэмээн тэнд очсон ээжүүд ам булаалдан ярьж байлаа.
    Нээрээ л өнөөдөр эдийн засгийн хувьд хэцүүхэн байгаа ч үр хүүхэд гэдэг эмэгтэй хүнд хамгийн их жаргал авчирдаг билээ. Тиймээс ч хожмын өдөр дөрвөн охин, хоёр хүүгээрээ хөлөө хучуулах буянтай ээж Ө.Ундармаа яах аргагүй мөн ажээ.
    Түүнд туслахаар цугласан ээжүүд мөнгөө нийлүүлж сүү, живх, өлгий, ээжид нь дулаан хувцас зэргийг авсан байлаа. Мөн аж ахуйн нэгжүүд ч тусламжийн гараа сунгажээ. “Чамд туслахаар цуглуулсан мөнгийг хүүхдүүдээ хоолтой, дулаахан байлгахад л зарцуулаарай. Энэ хүмүүс түүнийг л хүсч чамд тусалсан юм” хэмээн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан С бүсгүй /өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь үл дурьдав/ аминчлан захина.

ОН ГАРСНААС ХОЙШ ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД ДОЛОО ТӨРЖЭЭ

Бид Нялхсын клиникийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Туяагаас тодруулга авснаа хүргэе.

-Гурван ихрийн бойжилт, эхийн тэнхрэлт хэр байна?

-Гурван ихэр маань 13-нд төрөөд, манай сувилалд 19-нд ирсэн. Хоёр нь шарлалттай, нэг нь цус багадалттай байсан. Хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байна. Охид 2,1 кг ирсэн нь 2,2 кг болсон, 2,5 кг ирсэн нь 2,525 болсон, 2,6 кг ирсэн хүүхэд маань 2,750 болсон байна. Ер нь дутуу нярай хүүхэд хоногтоо 20 грамм орчим нэмдэг. Ээжийнх нь бие бас дажгүй сайн тэнхэрч байна. Сувиллаас хоол ундыг нь сайтар бэлтгэн өгч байгаа.

-Ер нь танай сувиллын үйл ажиллагаа хэр явагдаж байна?

-Манай хүүхдийн төв сувилалд дутуу нярайг торинуулах 15 ортой тасаг байдаг. Өнөөдрийн байдлаар 9 хүүхэд байна. Он гарсаар манайд гурван ихэр хүүхэд долоо ирлээ. Манай сувилал хүнд өвчтэй хүүхэд эмчлэхгүй, зөвхөн дутуу жинтэй хүүхдийн асаргаа сувилгаа, торинуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Жин дутуу, шарлалттай, хөхний сүүгээ амлаагүй ирсэн хүүхдүүдийг сувилгаа асаргаагаар нөхөж, эхчүүдэд нь эрүүл мэндийн боловсрол олгодог. Тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан боломжийн үйлчилгээтэй газар. Ө.Ундармаа хүүхдүүдийн хамт тус сувилалд 21 хоног хэвтэх ажээ. Мөн түүнийг нутагтаа очиход нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумынхан анхаарал тавин ажиллах биз ээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8118812/311/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2009 “Давхар дээлтнүүд” ахмад настны бүтэн жилийн тэтгэврийн орлогоор сард цалинждаг 2014-05-31 3817
2008 Солонгос охин Миранда Керртэй адилхан болох гэж нүүрэндээ мэс хүргэжээ 2014-05-31 4175
2007 Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ? 2014-05-30 4405
2006 113 настай ”бүсгүй” нөхөрт гарчээ 2014-05-30 3911
2005 Гадаад өр 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтлоо 2014-05-30 3374
2004 Дэлхийн баячуудын хүсээд ч авдаггүй төмөр хүлгийн эзэн хэн бэ? 2014-05-30 3800
2003 Дэлхийн хамгийн тарган эр жингээ хассан ч таалал төгсчээ 2014-05-27 4702
2002 Хулгайлагдсан 200 охидын хаана байгааг тогтоожээ 2014-05-27 4519
2001 Ангараг дээрээс булш илрүүлжээ 2014-05-26 4204
2000 Хүссэн хүүхдээ хэрхэн төрүүлэх вэ? 2014-05-26 4047
1999 Өмнөд Солонгост автобусны буудалд гал гарч долоон хүн амь үрэгджээ 2014-05-26 3891
1998 Google”-ийн жолоочгүй машин замын хөдөлгөөнд саадгүй оролцлоо 2014-05-25 3818
1997 Гитлер хочтой муурыг тамлажээ 2014-05-25 3965
1996 Railbus үнэхээр сайхан “амьтан” юм, гэвч... 2014-05-25 3621
1995 Амжилт хэнд ирдэг вэ? 2014-05-24 3450
» Гурван ихрийн ээж Ө.Ундармаа 27 насандаа зургаан хүүхдийн ээж боллоо 2014-05-24 3826
1993 2028 он гэхэд УБ хотод ядуу иргэн байхгүй болно 2014-05-24 3351
1992 Ч.Гансүхийн ээж: Нөхөр бид хоёр нэг тэрбумын орлоготой 2014-05-23 3691
1991 Б.Обама жуулчдыг гайхуулав 2014-05-23 3912
1990 Энэтхэгт орсон цусан борооны учрыг тайллаа 2014-05-23 3888
배너신청
자생병원

배너신청