Бичлэгийн тоо 3,329

Ч.Гансүхийн ээж: Нөхөр бид хоёр нэг тэрбумын орлоготой


Татварын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс 8 жилийн ял оноосон. Улсад 30 гаруй жил ажилласныхаа төлөө ийнхүү хэлмэгдэж олон жилийн ял авсанд харамсаж байна гэж Ч.Гансүхийн ээж Ц.Нямноржин мэдэгдлээ.

Ч.Гансүхийг байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, мөн Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага үнэлгээний хэлтсийн дарга Энхбат эхнэр Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн, хүү Г.Ганзулынхаа нэр дээр данс нээлгэж их хэмжээний мөнгө байршуулсан, аав Н.Чимидийнхээ дансанд мөн нууц амрагийнхаа дансанд хууль бусаар олсон таван тэрбум төгрөг шилжүүлсэн гэж буруутган шүүж ял оноосон юм. Гэвч энэ бүгдийг шүүхээс нотлож чадаагүй хүүг нь хэлмэгдүүлж ял оноосон гэж Ч.Гансүхийн ээж Ц.Нямноржин ярьж байна.

-Хүүгийн тань холбогдсон хэргийн давж заалдах шатных нь шүүх хурал саяхан боллоо. Хохирлын хэмжээг нь бууруулсан ч ялыг нь хэвээр үлдээлээ?

-Хүүг маань анх 17 тэрбум төгрөг идсэн гэж орон даяар зарлаад баривчилсан. Өвгөн бид хоёр нойргүй л хонож байлаа. Даанч яав даа. Би хятад хүний ганц охин. Өвгөн бид хоёр хөрөнгөтэй хүмүүс, тэрбумын орлоготой гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Гэтэл хүү маань ийм хэрэгт холбогдоно гэж байх уу.

-Гэхдээ шүүхийн шийдвэрээр тэрбум гаруй төгрөг төлөхөөр болсон байсан. Үүнийг та хэрэгсэхгүй болгох ёстой гэж бодож байна уу?

-Хүү маань олон тэрбум төгрөг идэх байтугай нэг ч төгрөгийн хээль хахууль аваагүй, идээгүй гэдэг нь тогтоогдсон. Гэсэн ч болдоггүй юм байна. Анх 17 тэрбум гэж яриад эхэлсэн ч одоо нэг ч төгрөгийн хохирол батлагдахгүй байгаа. Ах, дүү хоёр хоригдож байхад 80 гарсан өвгөн бид хоёрт хэцүү байна. Нууц амрагийнхаа дансанд таван тэрбум төгрөг хийсэн, аавынхаа нууц амрагийн дансанд хоёр тэрбум хийсэн гэх юм. 80 гарсан манай өвгөнд ямар нууц амраг байх вэ, үүнээс л хүүгээ гүтгүүлж байна гэж мэдэж авсан.

-Энэ хэрэгт танай гэр бүлийн олон хүн холбогдож, хууль цагдаагаар явсан байх аа?

-Манайхыг олон удаа нэгжсэн. Мөнгөтэй, мөнгөгүй таван хадгаламжийн дэвтрийг өнгөрсөн оны нэгдүгээр сард хурааж авснаас хойш чимээ ч алга. Олон газарт хандаж үзсэн. Эхнэр нь Японд эмчлүүлж байгаа. Шүүхийн шийдвэрийг дуулгаагүй байна. Энэ хооронд нэг ах нь өнгөрсөн, нэг бэр өнгөрлөө. Улсад 30 гаруй ажиллачихаад шоронгийн хадаас болчихоор өвгөн бид хоёр яаж хүлээх вэ дээ.

Б.Золбоо

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8117348/e9f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2009 “Давхар дээлтнүүд” ахмад настны бүтэн жилийн тэтгэврийн орлогоор сард цалинждаг 2014-05-31 3817
2008 Солонгос охин Миранда Керртэй адилхан болох гэж нүүрэндээ мэс хүргэжээ 2014-05-31 4175
2007 Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ? 2014-05-30 4405
2006 113 настай ”бүсгүй” нөхөрт гарчээ 2014-05-30 3911
2005 Гадаад өр 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтлоо 2014-05-30 3374
2004 Дэлхийн баячуудын хүсээд ч авдаггүй төмөр хүлгийн эзэн хэн бэ? 2014-05-30 3800
2003 Дэлхийн хамгийн тарган эр жингээ хассан ч таалал төгсчээ 2014-05-27 4702
2002 Хулгайлагдсан 200 охидын хаана байгааг тогтоожээ 2014-05-27 4519
2001 Ангараг дээрээс булш илрүүлжээ 2014-05-26 4204
2000 Хүссэн хүүхдээ хэрхэн төрүүлэх вэ? 2014-05-26 4047
1999 Өмнөд Солонгост автобусны буудалд гал гарч долоон хүн амь үрэгджээ 2014-05-26 3891
1998 Google”-ийн жолоочгүй машин замын хөдөлгөөнд саадгүй оролцлоо 2014-05-25 3818
1997 Гитлер хочтой муурыг тамлажээ 2014-05-25 3965
1996 Railbus үнэхээр сайхан “амьтан” юм, гэвч... 2014-05-25 3621
1995 Амжилт хэнд ирдэг вэ? 2014-05-24 3450
1994 Гурван ихрийн ээж Ө.Ундармаа 27 насандаа зургаан хүүхдийн ээж боллоо 2014-05-24 3826
1993 2028 он гэхэд УБ хотод ядуу иргэн байхгүй болно 2014-05-24 3351
» Ч.Гансүхийн ээж: Нөхөр бид хоёр нэг тэрбумын орлоготой 2014-05-23 3691
1991 Б.Обама жуулчдыг гайхуулав 2014-05-23 3912
1990 Энэтхэгт орсон цусан борооны учрыг тайллаа 2014-05-23 3888
배너신청
자생병원

배너신청