БНСУ-ын “НАНҮРИ” НУРУУ НУГАС, ҮЕ МӨЧНИЙ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ
САЙН ҮЙЛСИЙН ТУСЛАМЖЫН АЯН
Шашстины нэрэмжит 3р эмнэлэгтэй хамтын ажиллагаатай ажилладаг БНСУ ын нуруу нугас үе мөчний нарийн мэргэжилийн Нанүри эмнэлэг нь Солонгос улсдаа нэр хүнд бүхий 4 том салбартай томоохон эмнэлэг юм.
Тус эмнэлэг нь Монголчуудад туслах сайн үйлсийн аяны хүрээнд үнэгүй үзлэг зөвлөгөө өгч мөн эмч нарт зориулсан сургалт семенарыг хийсэн билээ. Улсдаа тэргүүлэгч чадварлаг эмч нартай тус эмнэлэг нь Монголчуудад хөнгөлөлттэйгөөр эмчилгээ оношилгоо хагалгааг хийж байна.
Энэ удаа тус эмнэлэг нь сайн үйлсийн аяны хүрээнд дараах тусламжыг хүргэх гэж байна. Нуруу нугас, үе мөчний чиглэлээр гадаадад хагалгаа хийлгэх шаардлагатай боловч амьдралын боломж тааруу, өөрийн гэсэн зорилготой, нийгмийн сайн сайхны төлөө ихийг хийж бүтээж чадах сэтгэлтэй тийм нэг хүнийг сонгож үнэ төлбөргүй хагалгаа хийх гэж байна. 2 талын онгоцны зардал, эмнэлэгийн ор хоног төлбөр бүгдийг тус эмнэлэгээс бүрэн даах болно.
Жич: Эмчийн онош дүгнэлт болон MRI зураг өвчиний холбоотой бүх материалаа бүрдүүлж авчирах.
Та бүхэнд эрүүл энхийг хүсье!
Зохион байгуулагч:
БНСУ ын Nanoori нуруу нугас үе мөчний нарийн мэргэжилийн эмнэлэг
Бодит алхам Интернэйшнл ТББ
Эрүүл монгол хүний төлөө Like HD TV
Дэлгэрэнгүй мэдээллийг:
96658407 utasnaas lavana uu!!