Үрдээ ээж нь үлгэр ярьж зүүдэллээ
Үсийг нь сүлжээд үнсэж байгаад 
                           сэрчихлээ
Алаг үр минь ээжийгээ бас санаад 
Асгартал уйлаад сэрээ болуу
Айлийн хүүхдүүд ээждээ 
                    эрхэлхийг хараад 
Алсаас ээж минь ирнэ гээд 
                       хүлүүж байгаа
Үеийн найзуудтайгаа хөгжилдөн 
                        тоголж байвч
Үргэлж ээжийгээ харуулдаж л
                          байгаа даа
Аавтай ээжтэй элэг бүтэн амьдарлыг
                      чинь хагаслаад 
Алс газар ирсэнийг минь уучлаарай 
Хүүхэд насыг чинь өөртөөгөө 
                          хамт аваад 
Хүний нутагт ирсэнийг минь
                         өршөөгөөрэй
Хонгор үр минь чинийхээ л төлөө 
Хол газар ирсэнийг минь ойлгоорой
Хоног хугацаа өнгөрөх тусам 
Холоос ээж нь очиж яваад итгээрэй...........



Алсад суугаа аав ээжийгээ 
                      хүлээж байгаа 
Алдрай бяцxан үрсдээ зориулав.

Ээж аав нь та нарийгаа хормын 
                  төдий ч мартаxгүй
Чамайгаа гэсэн хайрын  сэтгэлээрэй
Xарийн нутгийн хатуу хөтүү бүхнийг 
                ялан дийлж яваа шүү
                        Үр минь.
 


profile

Аясаар  болдоггүй  хорвоог  сэтгэлийн  сайxнаар  сүлж
Аргадаж  болдоггүй  амьдралыг  урмын галаар  тэтгэж  яваарай