Бичлэгийн тоо 15,500

2014-2015 оны хичээлийн жилд

Солонгос дахь Монгол сургуульд сурагч элсүүлэх журам

 

Солонгос дахь Монгол сургууль нь Монгол улсын Боловсролын яамны албан ёсны зөвшөөрөл бүхий гадаадад байдаг цорын ганц монгол сургууль бөгөөд одоогийн байдлаар 1-9-р ангитайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 оны 7 сард сургуулийн шинэ барилга ашиглалтанд орох тул 2014-2015 оны хичээлийн жилд ахлах сургуультай болох төлөвлөгөөтэй байгаа билээ. (Эрэгтэй, эмэгтэй дотуур байртай )

 

2014-2015 оны хичээлийн жилд

Анги дүүргэлтийг дараах хэлбэрээр төлөвлөж байна. Үүнд:

1. Бага анги болох 1-5-р ангиудад анги тус бүр 30 сурагч

2. Дунд анги болох 6-9-р ангиудад анги тус бүр 25 сурагч

3. Ахлах анги болох 10-р анги 20 сурагч

 

Хичээлийн нээлт : 2014оны 8сарын 25

 

Шинэ элсэгчдийг бүртгэх : 2014оны 6сарын 1нээс 8 сарын 25 хүртэл

 

2014-2015 оны хичээлийн жилд мөн Монголоос солилцооны сурагч элсүүлэх бөгөөд солилцооны сурагч элсүүлэх журам нь:

Хамрах хүрээ :

1. 2013-2014 оны хичээлийн жилд Монголд 1-8-р ангид суралцаж буй сурагчид

2. Эцэг эхийн ядаж нэг нь Солонгост амьдарч байх ёстой.

3. Амралтын өдрүүдэд дотуур байранд байрлах боломжгүй тул энэ өдрүүдэд аав, ээж болон хамаатныдаа очих боломжтой байх

4.Солонгост амьдарч байгаа эцэг эх болон хамаатны хүмүүсийн урилгаар F1, F3 виз авах боломжтой тохиолдолд солилцооны сурагчаар ирэх хүсэлт гаргах боломжгүй.

5. Эцэг эх нь Солонгост хууль бусаар амьдарч байгаа тохиолдолд солилцооны сурагчаар ирэх хүсэлт гаргах боломжгүй.

 

Бүртгэх хугацаа: 1-р шат 3сард, 2-р шат 5 сард, 3-р шат 9 сард (сар бүрийн сүүлийн өдөр хүртэл)

 

 

Сургуульд шинээр элсэгчдийн бүрдүүлэх материал:

Үндсэн материал:

 

1.     Солилцооны сурагчийн анкет 2 хувь (солонгос, монгол хэл дээр)

2.     Цээж зураг 2 хувь ( 3x4 хэмжээтэй)

3.     Төрсний гэрчилгээний хуулбар

4.     Гадаад паспортны хуулбар 3 ширхэг (эцэг, эх, сурагч), солонгост хууль ёсоор оршин сууж байгаа тохиолдолд гадаад иргэний үнэмлэхний хуулбар

5.     Сурагчийн хувийн хэрэг ( 1-ээс бусад ангийн

сурагчид)

6.     Сургуулийн тодорхойлолт

 

Нэмэлт материал (солилцоогоор ирэх сурагчдад хамаатай):

1.     Сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр болон шаардлагатай бусад төлбөрийг сургуулийн дансанд тушаасан мөнгөний баримт

2.     6 сая төгрөг байршуулсан банкны хуулбар

(дор хаяж 1сарын хугацаанд тогтвортой байрласан байх)

3.     Гэр бүлйн лавлагаа

4.     Асран хамгаалагчийн батлан даалт

5.     Асран хамгаалагчийн эдийн засгийн баталгаа

 

а. Солонгосын болон өөрийн орны засгийн газрын харьяа байгууллага эсвэл банкны газраас гаргасан тухайн жилд төлсөн татварын тайлан, үл хөдлөх хөрөнгийн газраас гаргасан үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн бичиг, үл хөдлөх хөрөнгийн газраас гаргасан үл хөдлөх хөрөнгө түрээслэгчийн бичиг

б. Жилийн орлого 26 саяас багагүй байх, эсвэл 140 саяас дээш үнэлгээ бүхий хөрө нгөтэй байх.

в. Орлогын хэмжээг тогтоохдоо эцэг эхийн орлогын нэгтгэсэн дүнгээр тооцож болно.

Бүртгүүлэх арга :

1. Биеэр ирж бүртгүүлэх- Сургуулийн захиргаа (метроны 5-р шугам Гуаннарү буудал 1-р гарц)

2. Шуудангаар бүртгүүлэх- (서울시 광진구 광장로 1가길 13-10 (광장동 388-8)

13-10 Gwangjang-ro 1ga gil, Gwangjin-gu, Seoul South Korea

International Mongolia School СДМС-ын захиргаа

3. Онлайнаар бүртгүүлэх- mongolschool@hanmail.net

 

(Файлын нэрийг “Солилцооны сурагч” юмуу “Элсэлтийн бүртгэлгэж нэрлэж явуулах)

 

Солонгос дахь Монгол сургуулийн онцлог, үйл ажиллагаа

 

1.     Сурагчдад монгол хүн төрсөндөө бахархах үзлийг төлөвшүүлэн, тэднийг өөртөө итгэлтэй бие хүн болгон өсгөн хүмүүжүүлдэг. (монгол багш нарын удирдлага дор Монгол улсын БШУ-ны Яамнаас гаргасан сургалтын хөтөлбөрт түшиглэж сургалтыг явуулдаг)

 

2.     Төгсөгчдөд Монгол улсын БШУ-ны Яамны төгсөлтийн гэрчилгээг олгодог.

 

 

3.     Солонгос хэлний хичээлийг сурагчдыг хэлний төвшингөөр нь ангиудад хуваарилан явуулдаг бөгөөд солонгос хэлний төвшин тогтоох TOPIK шалгалтын 4 болон түүнээс дээш шатанд тэнцүүлэх төвшний мэдлэгийг олгох зорилгоор сургалтыг явуулдаг. (долоо хоногт солонгос хэлний хичээл 7-оос илүү цагаар ордог)

 

4.     Жүжиг, солонгос үндэсний цохилуур хөгжим, хонх, найрал дуу, таеквондо, төгөлдөр хуур, хийл гэх мэт янз бүрийн дугуйлангуудаар дамжуулан сурагчдын авьяас чадварыг хөгжүүлдэг.

 

 

5.     Даяарчлалын нийгэмд сурагчдыг сэтгэлийн тэнхээтэй, хатуужил тэвчээртэй, бусдад туслан, санаа тавьж, нэгдэж чаддагзөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор кемп болон сайн дурын үйлчлэлийн хөтөлбөрийг сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг.

 

6.     Сурагчдын дараагийн шатны боловсрол эзэмших тал дээр мөн солонгост их дээд сургуульд элсэн орж суралцахад нь зөвлөгөө өгч тусалдаг.

 

  Бидэнтэй холбогдохыг хүсвэл :

 

1.     Сургуулийн хаяг:

 

서울시 광진구 광장로 1 가길 13-10(광장동 388-8) 재한몽골학교 13-10 Gwangjang-ro 1ga gil, Gwangjin-gu, Seoul South Korea

International Mongolia School

 

2.     Утас: 02-3437-7078, Факс: 02-458-2980

 

3.     Homepage: www.mongolschool.org

 

4.     Холбогдох ажилтан: Сургалтын албаны дарга И Хе Жон

 

  Элсэлтийн анкет болон асран хамгаалагчийн батлан даалтын маягтыг сургуулийн веб сайтны  자료실” гэсэн цонхноос татаж авч бөглөнө үү.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8101375/0dd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
13160 СОЛОНГОС-МОНГОЛ, МОНГОЛ-СОЛОНГОС БАТАЛГААТ ОРЧУУЛГА edelweiss 2014-05-14 277
13159 Солонгос хэлний баталгаат орчуулга /зах зээлийн үнээс хямд/ edelweiss 2014-05-14 261
13158 АНУ-ын виз хүсхэд зуучлах үйлчилгээ үзүүлж байна. WISCKO 2014-05-14 252
» Монгол сургууль 2014-2015оны элсэлтээ авч байна Happy55 2014-05-14 271
13156 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдад туслах төв Гадаад ажилчдын... 2014-05-14 228
13155 Монгол сургууль багш ажилд авна Happy55 2014-05-14 306
13154 СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-13 265
13153 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-05-13 211
13152 ЯАРАГТУН. 2014ОНЫ 9 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ТА МАНАЙД ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-05-13 256
13151 Монгол сургууль багш ажилд авна [3] Happy55 2014-05-13 278
13150 Солонгосын Их дээд сургуулиудад хямд төлбөрөөр тэтгэлэгтэй суралцуулна. Bodit Alkham 2014-05-13 299
13149 Солонгосын Их дээд сургуулиудад хямд төлбөрөөр тэтгэлэгтэй суралцуулна. Bodit Alkham 2014-05-13 290
13148 solongosoos shuud viz awch ogno mon viznii zovolgoo ogno Bodit Alkham 2014-05-13 243
13147 АНУ-ын виз хүсхэд зуучлах үйлчилгээ үзүүлж байна. WISCKO 2014-05-13 238
13146 1. Сөүл хот дахь их сургуульд 100% найдвартай элсүүлж байна. TOPIK-ийн оноогүй элсэх боломжтой. WISCKO 2014-05-13 357
13145 herbalife buteegdehuun hyamdraltai herb 2014-05-13 293
13144 Хууль бусаар амьдарч байгаа ажилчдад авч чадаагүй цалин болон 13дахь сарынг авхад туслана herb 2014-05-13 335
13143 gereer hiih ajil bn let'sbe 2014-05-13 289
13142 Монгол сургууль багш ажилд авна Happy55 2014-05-12 213
13141 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-05-12 204
13140 Солонгосын Их дээд сургуулиудад хямд төлбөрөөр тэтгэлэгтэй суралцуулна. Bodit Alkham 2014-05-12 234
13139 Квангвоон их сургуулийн элсэлt [3] KIMYUNA 2014-05-12 336
13138 АНУ-ын виз хүсхэд зуучлах үйлчилгээ үзүүлж байна. WISCKO 2014-05-12 187
13137 D-2 , D-10 визтэй иргэдийг БНСУ-дахь компанид ажилд орход зуучлан визний ангиллаа БНСУ-д ажил эрхлэх Е-7 ангилалаар солиход туслах үйлчилгээ үзүүлж байна. WISCKO 2014-05-12 207
13136 Сөүл хот дахь их сургуульд 100% найдвартай элсүүлж байна. TOPIK-ийн оноогүй элсэх боломжтой. WISCKO 2014-05-12 197
13135 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ, ҮРГҮЙДЭЛ, ХАВДАР, НУРУУ НУГАС ҮЕ МӨЧ БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАГНАСАН СОЛОНГОСЫН minjka 2014-05-12 232
13134 7ХОНОГЫН ДОТОР СОЛОНГОСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНААС ВИЗ ГАРГУУЛЖ ӨГНӨ. minjka 2014-05-12 237
13133 SOLONGOT HELNII BELTGELD HYAMD ZARDLAR SURALTSUULNA. TULBUR VIS GARSANII DARAA. minjka 2014-05-12 238
13132 oyutnuudad report , pp deer iltgel bolon bichgiin ajil hiihed tuslana [1] mgl_pearl 2014-05-12 230
13131 ~~~~ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДЛААР ТАНЬД ТУСЛАНА~~~ SteelIron 2014-05-12 206
배너신청
자생병원

배너신청