Зүсийг чинь би үзээгүйч Зүгээр л чамд сэтгэл минь дассан юм Зүрхэлж хэлсэн үгийг минь чи хүлээж авахгүй ч Зүгээр л хэлмээр санагдсан юм
...

Тээр тэнд тэнгэрийн хаянд
Тэргэлтэн туярах сарны хормойд
Тэмүүлэх сэтгэл бодлын үзүүрт 
Тэнгэрлэг чиний төрх амилна

Үй зайгүй дотно гэмээр 
Үерхэж дассан найз гэмээр  
Үлгэр домгийн баатар гэмээр
Бодлоос шаагисан бороо минь чи
Болихын аргагүй гэгээн мөрөөдөл

Итгэл сэтгэлд бадамлах зул
Урээдүйг зөгнөн цохилсон зүрх
Исгэрэх салхи шиг залуу нас 
Ийм л охин чамайг хүлээнэ

Дурлал нэхэх борхон зүрхээ 
Дуу хуураар аргадаж л явна
Дусал нулимс хаяахан унагж
Дулаахан харцыг чинь үгүйлж сууна

Уйтгарын далайд гунигаар сэлүүрдэж 
Учраа ч үгүй чамайгаа хайлаа 
Ухаарлийн гэгээнд умбуулан жаргааж
Унаган хайр минь наддаа ирээч...







Зүгээр зүүд юм шиг чи минь
Зүс царай чинь ямар бол
Үүр түүрэхнээр намайг сэрээж
Үдшийн бүрийд  нойр хулжаах
Үлгэр мэт бүсгүй чи хэн бол 

Татах тамхины амтыг гашууруулж
Тансаг мөрөөдлийн минь дунд хөвж
Өдөр өдрөөр надад ойртох мэт бүсгүй минь
Үнэхээр би чамд дурлалаа гэжүү

Өөдөөс чинь нэгч эгцэлж хараагүй ч
Үнэхээр зүрх минь чамайг хүслээ гэжүү
Үлгэр байлгүй дээ энэ дурлал
Үнэнд энэ нийцэхгүй байлгүй

Чамтай ярих агшинд чанга цохилсон зүрх минь
Чамд би хайртай гэж хэлмээр санагдавч 
Шархалсан зүрхэнд тэнхэл байсангүй
Санаан дотроо хадгалж ябаад
     Шархаа анихийг хүлээе би!!!

Цаг хугацаа эм болох биз 
Чи минь харин хүлээх болов уу???

Ахиад ингэж байж чадахгуйч Амраг минь болооч гэж хэлж зүрхлэхгүй нээ....

profile