25 настай Японы од Рина Нанасе хэтэрхий олон удаа гоо сайхны хагалгаа хийлгүүлсэний гайгаар Харри Поттер киноны элф чихтэй Доби шиг царайтай болжээ. Том нүд, өндөр хамар, жижиг шанаатай болж чадсан ч шинэ төрх нь түүнд огтхон ч зохисонгүй. Хагалгаа хийлгүүлээгүй байхдаа өхөөрдөм хөөрхөн төрхтэй байсан бол ердөө хоёрхон жилийн дараа хүнд өвчин туссан хүн шиг царайтай болж, өөрчлөгджээ. Твиттер хуудсанд сарын өмнө гэрэл зургаа нийтэлсний дараа Нанасе шүүмжэлийн бай болсон юм. Интернэт хэрэглэгчид түүнийг харь гаригийн амьтантай адилхан харагдана байна гэжээ.



















