Р.Анхням холливудын нэрт найруулагчийн хүсэлтээр нүцгэн зургаа авахуулжээ
Уншсан 5357 vote 0 2014.05.01 16:32:30Р.Анхням холливудын нэрт найруулагчийн хүсэлтээр нүцгэн зургаа авахуулжээ
“Хүний амьдрах, орших үндэс бол секс. Гэхдээ сексийг яаж ч ярьсан хүмүүсийн чихэнд таатай сонсогддоггүй л дээ. Би сексийг хэзээ ч замбараагүй зүйлтэй хольж хутгадаггүй. Хайргүй зугаа цэнгэлийн агуулгаар секс хийвэл маш их алдаанд хүрэх аюултай харьцаа” хэмээн мэдэгдэж байсан жүжигчин Анхням одоогоос олон жилийн өмнө нүцгэн зургаа авахуулан шуугиан тарьж байсан удаатай.
Монголын хүсэмжит бүсгүйгээр тодорч, эрчүүдийн анхаарлыг багагүй татаж явсан жүжигчин бүсгүй Монголын анхны эротик кино болох “Хоёр өдөр, гурван шөнө” кинонд анх нүцгэлж, дараа нь “Сексийн эрх чөлөө”, “Надтай гэрлээч” зэрэг кинонд хагас нүцгэн байдлаар тоглосон. Тэрээр хэдэн жилийн өмнөөс хятадад суурьшиж, тэнд уран бүтээл хийж, хятадын хэд, хэдэн кинонд тоглоод амжсан.
Үүнээс гадна Монголын жүжигчдээс анх удаа Р.Анхням дэлхийд зартай том уран бүтээлчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулж чадсан. Хятадын зохиолчЗян Руны “Чонон сүлд” романаар ранцын алдарт найруулагч Жан Жак Анно кино хийхээр ажилдаа орж, гол дүрдХятадын жүжигчин Фэн Шаофэн, Дуо Сяо болон Өвөр Монголын Д.Баасан, Монголын жүжигчин Р.Анхням нар тоглож байгаа. Оскарт нэр дэвшихээр бэлтгэж байгаа энэ кинонд гол дүр бүтээснийхээ Р.Анхням гэхэд л гурван сая ам долларын гэрээ байгуулсан юм гэнэлээ. Гэвч холлиувудын алдартай найруулагчийн анхааралд өртсөн нэртэй жүжигчин маань нүцгэн зургаа авахуулан бас л дуулиан тарьж эхэллээ. “Аймаар таргалчихсан эсвэл 50 гаруй насандаа би нүцгэлж тоглож чадахгүй шүү дээ. Одоо залуу насан дээрээ л тоглох хэрэгтэй.
Тэгэхгүй айгаад, тэр намайг тэгж хэлэх болов уу, би одоо энд ингэж харагдах болов уу гэх эмээх хэрэггүй” гэж ярьж суусан бүсгүй 30 гарсан хойноо дахин нүцэглэлээ. Монгол эмэгтэйн толгойн гоёл чимэглэлтэй, морин хуур барьсан энэ нүцгэн зургийг “Чонон сүлд” киног бүтээгч холлиувудын алдартай найруулагчийн захиалгаар авахуулсан гэнэ. Францын алдарт найруулагч Жан Жак Анногийн хувьд ан амьтан тун их сонирохдог.
Тэрээр 1988 онд “Баавгай”, 2004 онд “Ах дүүс” зэрэг кино бүтээж, чоно, баавгай, бартай ажиллаж байсан туршлагатай нэгэн. Жан Жак Анно 1977 онд анхны бүтээл “Хар цагаан”-аараа “Оскар”-ын Гадаад хэл дээрх шилдэг киноны шагналыг авч байсан бол хоёр дахь кино “Хашир толгой”-гоороо 1979 онд Европын урлагийн дээд шагнал Цезарийг хүртэж байсан бөгөөд “Эр зоригийн жигүүр” кино нь дэлхийн анхны IMAX 3D форматтай бүтээл аж.
Түүний 1997 онд “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” хэмээх бүтээл дэлгэцэнд гарсны дараа киног Хятадад гаргахыг, найруулагчийг нь Хятадын хилээр нэвтрэхийг хориглож байсан гэнэ. Кинонд 1950-аад оны үед Хятадын цэргүүд Түвдэд хяналтаа тогтоохоор зэрлэг балмад авирлаж буй тухай дүрсэлсэн нь Хятадын эрх баригчдад таалагдаагүй юм.
Хачирхалтай нь 2009 онд Жан Жак Анно “Чонон сүлд” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор Бээжингийн “Хориотой хот” студитэй гэрээ байгуулахад Хятадын эрх баригчид эсэргүүцээгүйгээр барахгүй China Film Group төслийг дэмжихээр болсон билээ.