Бичлэгийн тоо 3,329
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гён хи ард түмнээсээ уучлал гуйлаа
Уншсан 4213 vote 0 2014.04.30 19:54:06Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гён хи ард түмнээсээ уучлал гуйлаа
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гён хи “Sewol” усан онгоцны осолтой холбоотойгоор өөрийн улсын үндэсний телевизээр дамжуулан бүх ард түмнээсээ уучлал гуйлаа.
Хатагтай Пак хэлэхдээ “Засгийн газар ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хариу арга хэмжээ авахдаа хэт удаж, алдаа гаргасан” гээд цааш нь “Бид ослоос урьдчилан сэргийлж, хүмүүсийн амийг аварч чадаагүйдээ гүнээ хүлцэл өчиж байна” хэмээсэн байна.
“Sewol” усан онгоц дөрөвдүгээр сарын 16-нд Инчоос Чежү орохоор хөдөлсөн ба хад мөргөж, живсэн хэмээн үзэж байгаа юм. Тус онгоцонд нийт 476 зорчигч байсан бөгөөд 174 хүний амийг аварч чадсан. Харин 90 гаруй хүн сураггүй байгаа бөгөөд шумбагчид одоогоор 212 хүний цогцсыг олоод байгаа юм.