
Хойд Солонгосын удирдагчид Солонгосын хойгийн баруун хэсэгт орших хоёр арал дээр их буугаар туршилт хийж эхэлжээ. Хоёр Солонгосын зөрчилдөөний гол цэг болдог энэ газрыг дайны дараа НҮБ-аас баруун хэсгээр хил хязгаар тогтоосон гэдэг. 2010 онд Хойд Солонгосчууд энд гал нээж, дөрвөн хүн алагдсан билээ. Түүнээс өмнө арал дээр нийт 46 хүн амиа алдсан гэсэн тооцоо байдаг бөгөөд Хойд Солонгосчуудыг усан онгоцоор галласан гэж буруутгадаг ч хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм. Пхеньяны тал нэг сарын дотор хоёр дахь удаагаа цэргийн туршилт хийхээр болж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хоёр Солонгос харилцан пуужингаар гал нээсэн юм. Хойд Солонгосчууд дөрөв дэхь цөмийн туршилтаа эхлүүлээд байгаа ажээ.
