
Одоо ор сураггүй алга болсон 100 гаруй хүнийг эрэн хайж байгаа билээ. Тэдний ихэнх нь дунд сургуулийн сурагчид байсан юм.
Өмнөд Солонгосын олон нийт засгийн газрыг аврах ажиллагаа явуулахад цаг алдсан гэж шүүмжилж байгаа юм. Мөн Севол хөлөгт аврах хантаазыг хожуу тараасан. Аврах завь байсан ч цаг алдаж буулгасан. Бүтэн өдрийн дараа бүрэн живсэн. Ослын дохиог тэр дор нь эргийн аврагчид хүлээн авсан мөртлөө аврах ажиллагааг шуурхай явуулж чадаагүй гэж байгаа.