Өмнөд Солонгосын Засгийн газрбн дэргэдэх “Ренхап” агентлагийн мэдээлж буйгаар “Хойд Солонгос цөмийн шинэ туршилтанд бэлдэж байж болзошгүй” хэмээжээ.
Хойд Солонгос дахь Пхунгери цөмийн полигонд цэргийн техникүүдийн хөдөлгөөн эрчимжсэн байгаа нь ажиглагдаж байна хэмээн эх сурвалж мэдээлсэн бөгөөд урьд өмнөхөөсөө илүү өндөр түвшинд цэргийн бэлтгэл явагдаж байгаа гэнэ.
Харин шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Сөүлд айлчлах гэж байгаатай холбогдуулан Хойд Солонгос цөмийн шинэ туршилтанд бэлтгэж байж болзошгүй аж.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун шинэ туршилт хийх шийдвэр гаргавал энэ туршилтыг Пхунгери полигоны өмнөд хэсэгт явуулах магадлалтай гэж Өмнөд Солонгосын шинжээчид таамаглаж байна.