Бидний уулзсан сүүлчийн өдөр
Бороо орж байсан
Бөнжигнөх дусалууд хацар эсгэн 
                            байхад
Би биш тэнгэр уйлж байсан
 
Чинийхээ гараас хөтөлчихөөд
Жаргалтай гэгч нь алхаж байсан
Жаахан хүүхэд шиг чамдаа эрхлээд
Зуны бороонд инээж явсан
 
Тэр л өдөр би чамд
Сүүлчийн удаа тэвэрүүлж
Сүүлчийн удаа эрхэлж
Сүүлчийн удаа үнсүүлжээ
                     Би мэдээгүй ээ
 
Энэ бүхэн сүүлчийнх гэж
Эртхэн надад хэлсэн бол
Сэтгэл минь ингэж их өвдөхгүй л 
                             байсан
Сэмхэн утас чагнаж хүлээхгүй байсан
 
Маргааш өдөр нь гадаа цэлмэг
Мандах наран илчээрээ төөнөөд нэг л   
                             сайхан
Миний утас дуугарлаа...............
Тэгэхэд тэнгэр биш би уйлж байсан


profile
Шат тавиад тэнгэрлүү авирч
Шаналсан түмэнд хайрыг асгамаар
Цангасан сэтгэлд нь хувингаар цутгачихаад
Цэцэрлэгийн хүүхэд шиг ход ход инээмээр......
                                                  
                                                       /http://krilleer.blogspot.com/