Бичлэгийн тоо 2,391
Энэ жилийн Нобелийн эдийн засгийн шагналыг Пристоны их сургуулийн судлаач Пол Кругманд олгохоор болжээ. Түүний худалдааны бүтэц болон эдийн засгийн идэвхжлийн газар зүйн хуваарилалтад хийсэн дүгнэлт, судалгааг өндрөөр үнэлсэн байна. Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд энэ судалгаагаар глобалчлалын үр дүн, олон улсын худалдааны хөгжил, чиг хандлага мөн хүмүүс хот руу шилжин суурьших болсон шалтгааныг тайлбарласан байна. Пол Кругман нь Нью-Йорк хотод төрж, Йелийн их сургуулийг дүүргэжээ. Массачусетсийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоогоос 30 жилийн өмнө "Эдийн засгийн шинэ газар зүй" нэртэй шинэ онол, судалгаагаараа дэлхий дахинаа алдаршсан юм. Пол Кругманы хамтран ажиллагсад нь түүнийг 1990-ээд оны эхээр Нобелийн шагналд нэр дэвшүүлж байжээ. "Newsweek" сэтгүүлийн газраас оны шилдэг эдийн засагчаар шалгаруулж байсан байна. Өдгөө 55 настай тэрбээр хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг гэгддэг
Түүний бичсэн олон улсын эдийн засгийн сурах бичиг нь оюутнуудад гарын авлага болсоор иржээ. Ерөнхийлөгч Жорж Бушийг нэлээд хатуухан шүүмжилдэг тэрбээр үйлчилгээ болон барааг одоогийнхоос хамаагүй хямд үйлдвэрлэх боломжтой хэмээн үздэг бөгөөд энэ талаар олон ном бичсэн билээ.