Бичлэгийн тоо 3,329
В.Путиныг ядуу улс төрчөөр нэрлэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ихэнхи сайд, улстөрчдөөс бага хөрөнгө, орлоготой гэнэ. Кремлийн албан ёсны вэб сайтад Владимир Путины хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэлсэн аж.
Үүнээс харвал Владимир Путины энэ жилийн орлого 3.7 сая рубль /104 мянга орчим ам.доллар/ бөгөөд Орост үйлдвэрлэсэн гурван автомашин, 77 метр квадрат байр, гарааш, багахан хэмжээний газар зэргээр хөрөнгө нь хязгаарлагддаг байна.
Путины орлого өнгөрсөн онд 5.7 сая рубль байсан аж. Харин Кремлийн улстөрчдийн авилгын эсрэг идэвхитнүүдийн үзэж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бусдын нэр дээр хэд хэдэн орон сууц, хувийн онгоцтой гэнэ.