Бичлэгийн тоо 3,329
Агаарын бохирдлоос болж 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг оношилжээ
Уншсан 5119 vote 0 2014.04.12 14:57:20Агаарын бохирдлоос болж 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг
оношилжээ
![]() |
Агаарын бохирдол урагт нөлөөлж, хүүхдийн эрүүл
мэндийн асуудал чухлаар тавигдах болсон. Тэгвэл агаарын бохирдол нь ургийн өсөлт
саарахад нөлөөлдөг гэдгийг АНУ, Канад, Польш, Норвеги, БНХАУ улсад судалж
тогтоожээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудад хийгдсэн судалгаагаар гэрийн дотоод
орчинд нүүрсний дутуу шаталтын дүнд үүсэх химийн нэгдэлүүд хүүхдийг бага жинтэй
төрөх эрсдлийг 40 хувь нэмэгдүүлж, нярайн дундаж жинг 100 граммаар буурч байдаг
байна.
Харин манай оронд энэ төрлийн судалгаа нь эхлэл төдий байгаа аж. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2013 онд хийсэн судалгааны урьдчилсан дүнгээр 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг оношилжээ. Ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношлох зорилгоор 2013 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Ураг-нярайн эмгэгийг судлах төв “Удам зүйн лаборатори”-г байгуулан 2013 онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжөөр хангаад байгаа аж. Түүнчлэн тус төвд ураг, нярайн төрөлхийн хөгжлийн гажгууд, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийн идэвхтэй тандалтын тогтолцоог бүрдүүлж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээний ургийн гажиг хөгжлийг бүртгэж мэдээлдэг болсон байна. 2014 оныг Эх хүүхдийн эрүүл мэндийн жил болгон зарласантай холбоотойгоор ЭМЯ-наас долоо хоног бүр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурлыг зохион байгуулж, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал, тэр тусмаа ургийн гажиг хөгжлийн асуудлаар хэлэлцдэг байна.
С.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn Харин манай оронд энэ төрлийн судалгаа нь эхлэл төдий байгаа аж. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2013 онд хийсэн судалгааны урьдчилсан дүнгээр 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг оношилжээ. Ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношлох зорилгоор 2013 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Ураг-нярайн эмгэгийг судлах төв “Удам зүйн лаборатори”-г байгуулан 2013 онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжөөр хангаад байгаа аж. Түүнчлэн тус төвд ураг, нярайн төрөлхийн хөгжлийн гажгууд, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийн идэвхтэй тандалтын тогтолцоог бүрдүүлж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээний ургийн гажиг хөгжлийг бүртгэж мэдээлдэг болсон байна. 2014 оныг Эх хүүхдийн эрүүл мэндийн жил болгон зарласантай холбоотойгоор ЭМЯ-наас долоо хоног бүр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурлыг зохион байгуулж, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал, тэр тусмаа ургийн гажиг хөгжлийн асуудлаар хэлэлцдэг байна.
С.НАРАН