
Бичлэгийн тоо 3,329
Өсвөр насны хүү зургаан сарын дотор 1,6 сая долларын хөрөнгөтэй компани байгуулжээ
Уншсан 4462 vote 0 2014.04.12 14:40:58Өсвөр насны хүү зургаан сарын дотор 1,6 сая долларын хөрөнгөтэй компани байгуулжээ
Их Британийн иргэн Жош Волмэн 10 настай байхаасаа роботуудын загварыг гаргаж эхэлсэн бөгөөд энэ ажилдаа туйлын дуртай байжээ. “Аав маань химийн инженер байсан. Хоёр настай байхаасаа л гариг ертөнцийн бүхий л зүйлсийг сараачиж эхэлсэнийг аав анзаарсан юм билээ. Тиймээс ч би уншиж сурахаасаа өмнө техник ойлгодог болсон” хэмээн Жош хүү ярьж байна. Жош Волмэн 13 настай байхдаа зурсан зургуудаа Хятад руу явуулахын тулд 800 доллар хадгалж байсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Хятадууд миний гаргасан загвараар робот машин бүтээсэн. Би өөрийнхөө бүтээсэн анхны роботоо ахиж хэзээ ч хараагүй” хэмээн ярьж байна. Тэр цагаас хойш Жош инженерийн ухаанд жинхэнэ утгаараа дурласан юм. Ердөө 15 настай байхдаа олон улсын компанид орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, амжилтын гараагаа эхлэн Хятадад болсон хуралд оролцож байв. Жош зөвлөхөөр ажиллаж байхдаа долоо хоногт 16 мянган долларын цалин авдаг байсан хэдий ч хэн ч түүний насыг мэддэггүй байсан гэнэ. Одоо 19 настай тэрээр зургаан сарын дотор 1,6 сая долларын хөрөнгөтэй “RPD International” хэмээх дэлхийн хэмжээний компани байгуулан өөрөө бүтээгдэхүүн хөгжлийн дизайнер мэргэжлээрээ ажиллаж байна. Төрөл бүрийн техник хэрэгсэл зохион бүтээдэг энэхүү компани зургаан хүнээс захиалга авдаг байсан бол одоо энэ тоо 2000 болж өсчээ. Дэлхийн өнцөг булан бүрт 46 ажилтантай энэ компани томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажилладаг болох зорилт тавьжээ. Залуу инженер Жош “Ямар ч бэрхшээлийг даван туулна” гэж хэлэх дуртай.
