Бичлэгийн тоо 3,329

1000 оюутан Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж байна

Иргэн, аж ахуйн нэгж, улс орон эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх цорын ганц гарц нь хөдөлмөрлөх, бүтээх явдал юм. Хөдөлмөрийн яамнаас Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг хоёрдох жилдээ хэрэгжүүлж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Баялагийг бид бүтээнэ” уриан дор Улаанбаатар хотод байрлах МСҮТ-ийн “Үндэсний мэрэгжилтэй ажилтан бэлтгэх  хөтөлбөр”-т хамрагдсан оюутнуудын санаачилгаар 1000 оюутныг хамруулсан Туул голын ойр орчмын бохирдол ихтэй газруудыг цэвэрлэх их цэвэрлэгээний ажлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний нээлтэд БОНХ-ийн сайд С.Оюун тэргүүтэй албаны хүмүүс оролцож цэвэрлэгээнд оролцож байгаа оюутнуудтай дурсгалын зураг татууллаа. Өнөөдрийн үйл ажиллагааны  талаар БОНХ-ийн сайд С.Оюун хэлэхдээ “Цэвэрлэгээний ажил бол албан шаардлагын ажил биш, иргэд сайн дурын үндсэн дээрээ хийх ёстой тийм ажил. Хамгийн эхний ээлжинд иргэд маань хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Харамсалтай Туул голын сав дагуу иргэд аялж зугаалах явцтаа маш их хэмжээний хог хаядаг. Өнгөрсөн онд Туул голын сав газрын захиргааг шинээр байгуулсан. Энэ маань Туул гол эзэнтэй болж байна гэсэн үг.   Хөдөлмөрийн яам МСҮТ-үүдтэй хамтраад өнөөдөр маш сайхан арга хэмжээг зохион байгуулж байна. 1000 гаруй үндэсний мэргэжилтэй залуучууд Туул голын эрэг дагуу цэвэрлэгээнд маш идэвхтэйгээр оролцож байгаад сэтгэл хангалуун байна. Ямар ч байсан өнөөдөр цэвэрлэгээ хийсэн залуучууд дахиж ирэхдээ хогоо хаяхгүй байх.  Энд нэгэн зүйлийг нийслэлчүүддээ уриалахад бүгдээрээ салхинд гарахдаа уутанд хогоо цуглуулаад явдаг байя гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр бидний эрүүл мэнд орчны бохирдол гэдэг зүйлээс шууд хамаарч байгаа өнөө цагт өөрсдийнхөө болон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийг бодоод энэ хавар бүгдээрээ цэвэрлэгээгээ хийж, мод ургамлаа тарьцгаая гэж давхар уриалах байна” гэв.

Цэвэрлэгээг Туул голын эрэг дагуу нийт 16 км газарт буюу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл гол дагуу явуулж байна. Мөн цэвэрлэсэн хог хаягдлыг шуудайлж бөөгнөрүүлэн Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн ТҮК-ийн машинаар шууд ачуулах аж. Энэхүү арга хэмжээг Хөдөлмөрийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам,  Туул голын сав захиргаа, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Баянзүрх, Хан Уул дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газруудтай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

- See more at: http://city.time.mn/content/43880.shtml#sthash.ec96hGHF.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8035357/ce9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1909 В.Путиныг ядуу улс төрчөөр нэрлэжээ 2014-04-13 4933
1908 Эд бүгд шоколад гэдэгт та итгэх үү? 2014-04-13 5075
1907 26 секундын дотор утсаа цэнэглэдэг болно 2014-04-12 4437
1906 Агаарын бохирдлоос болж 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг оношилжээ 2014-04-12 5119
1905 Өөрийн зургаа авах нь хэт ихэдвэл донтох өвчин болдог 2014-04-12 4367
1904 Өсвөр насны хүү зургаан сарын дотор 1,6 сая долларын хөрөнгөтэй компани байгуулжээ 2014-04-12 4462
1903 Нөхрөө ганц бие хүүхнүүдээс хэрхэн хамгаалах вэ? 2014-04-11 5808
1902 Icetop Солонгост аялан тоглолт хийнэ 2014-04-11 4671
1901 Хайртыгаа хайрлах 50 арга 2014-04-10 4329
1900 Хайртыгаа хайрлах 50 арга 2014-04-10 4146
1899 Бритни Спирс туслахаараа монгол эмэгтэйг сонгожээ 2014-04-10 4672
1898 Орон сууцны 8 хувийн зээлийг 17 мянган иргэнд шинээр олгоно 2014-04-09 4572
1897 Оюутнууд 500 мянган төгрөгөөс дээш цалин авах боломжтой 2014-04-09 3886
» 1000 оюутан Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж байна 2014-04-09 4718
1895 од бүсгүйн үхэл Английг цочирдуулж байна 2014-04-08 4613
1894 Гүйлтийн тамирчин Д.Бадамхатан Чежүгээс алтан медальтай ирлээ 2014-04-08 4308
1893 Ядуурахад хүргэдэг 10 зуршил 2014-04-08 4420
1892 Гитлерийн эхнэр еврей гаралтай байж 2014-04-07 4808
1891 Есөн сартай хүүг шүүж олныг цочроов 2014-04-07 4627
1890 Хүн төрөлхтөн өдөрт 400 тэрбум аяга кофе уудаг 2014-04-07 4752
배너신청
자생병원

배너신청